fbpx


 

Phone: (976) 7713-3355
Sales managers:
(976) 9490 - 1205
(976) 9401 - 1205
(976) 9400 - 1205
(976) 9590 - 1205

ЦОБА ХХК БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ХҮН БАЙ АЯНД НЭГДЛЭЭ

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ХҮН БАЙ, КОМПАНИ Ч МӨН БАЙ

Shambala2056 төсөл болон Лантуун ДОХИО ТББ хамтран говийн цөлжилт ихтэй бүсэд 18,000 ширхэг мод тарьж, арчлан ургуулах 5 жилийн хугацаатай аянд ЦОБА ХХК нэгдлээ.

Энэхүү аяны хүрээнд таны хөрөнгө оруулсан нэг мод бүрд ахин нэг ширхэг улиас модны суулгац Улиастайд байрлах Ид шидийн орон | Magic Mongolia төвийн ойр хавийн айлын хашаанд таригдана.

ЦОБА ХХК ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг барилга болон хаус хотхоны төсөл хэрэгжүүлдэг компани бүрийг хүрээлэн буй орчоо хайрлан хамгаалж, нөхөн сэргээдэг байхыг уриалж байна.

Энэ хүрээнд ЦОБА ХХК тун удахгүй Улиастайн аманд байрлах 100,000 мкв газар 5 жилийн хугацаатай “#МОДОО_ОДОО_ТАРЬЯ” уриатай 20,000 – 25,000 ширхэг мод тарих төсөл эхлүүлэх гэж байна.

Үнийн шинэчлэл хийгдэх гэж байна

Дэлхийн өнцөг булан бүрт Ковид-19 цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед та бид ч тэмцсээр…


2020 оны 11-р сараас эхэлсэн дэлхий нийтийн түүхий эдийн үнийн өсөлтөөс улбаатай барилгын салбарын бараа материалын богино хугацаан дах үнийн огцом өсөлт, Ковидын үеийн ОУ-ын тээвэр зуучийн үйлчилгээний удаашралаас гадна Хятад улсын хил гаалийн саатал, түгжрэлээс бий болсон орлуулах бүтээгдэхүүний хомстол зэрэг нь төслийн үйл ажиллагаанд олон давагдашгүй сөрөг хүчин зүйлсийг бий болгосоор өдийг хүрлээ.

Мөн бидэнтэй хамтрагч үндэсний ханган нийлүүлэгч болон үйлдвэрлэгч нар маань ч мөн адил энэхүү эрсдэлийг даван туулахын тулд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг өнгөрсөн сард л гэхэд 15- 30% хүртэл нэмэгдүүлсэн юм.

Жишээлбэл өнгөрсөн оноос хойш бидний ашигладаг гол бараа материалуудын үнэ өссөөр байгаа буюу мод модон материал 40-45 хувь, хөнгөн цагаан дээвэр 10-15 хувь, тээвэр зууч 30-40 хувь, арматур төмөр 30-40 хувь, цемент 2-6 хувь, шил шилэн материал 12-15 хувь, сантехникийн бараа материал 16.5-22.5 хувь, цахилгаааны бараа материал 15-20 хувь гэх зэргээр өссөн байна.

Иймд бид ЭРХЭМ ЗАХИАЛАГЧ нартаа өгсөн амлалтандаа хүрэхийн тулд төслийг аль болох хугацаанд нь гүйцэтгэж, төлөвлөсөн хугацаанд захиалагч нараа хаусанд нь оруулах, цаашлаад дээрх давагдашгүй гадаад хүчин зүйлсийн нөлөөллөөс үргэлжлүүлэн сэргийлж, төслийн үйл ажиллагааг тасалдуулахгүй даван туулахын тулд үнийн шинэчлэлийн хугацааг 5-р сарын 1-ний өдрөөр хийхээр шийдвэрлэсэн болно.

Үнийн шинэчлэл хийгдэх өдөр: 2021.05.01

Шинэчилсэн үнэ: 320 сая төгрөг


Та үнийн шинэчлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг борлуулалтын албаны: +976 – 77133355 дугаараас аваарай.

Вилла төсөл хөгжүүлэгч ЦОБА ХАУС ХХК
Welcome to La Fiesta Lifestyle

22/04/2021 by marketing 0 Comments

Хадат Вилла 2 төслийн гадна фасат

ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ЦЭВЭРЛЭДЭГ ГАДНА ФАСАТ ГЭЖ СОНССОН УУ?

ГАДНА ФАСАТ НЬ ХАУСАНД ӨНГӨ НЭМДЭГ НЬ ХАЙР ТАТАМЧ АРЧИЛЖ ЦЭВЭРЛЭХ НЬ ҮЗЭН ЯДАМ ЮМ

ЦОБА ХХК Хадат Вилла 2 төслийн эрхэм захиалагч та бүхэндээ зориулаад MCS группын АСЕМ ВИЛЛА төсөлд ашигласан өндөр зэрэглэлийн Японы алдарт Ничиха брэндийн гадна өнгөлгөөний хавтны(ФАСАТ) албан ёсны гэрээт борлуулагч “НИХОН БОЕКИ” ХХК-тай хамтран Хадат Вилла 2 төслийн Таун Хаус дээрээ Никиха Фасатыг ашиглаж байгааг дуулгахад таатай байна.
НИЧИХА ФАСАТ:
  • NichiGuard буюу өөрөө өөрийгөө цэвэрлэх технологитой учир эрхэм хэрэглэгч та тогтмол хугацаанд угааж цэвэрлэх шаардлагагүй.
  • PlatinumCoat буюу өнгө, чанар алдагдалтаас сэргийлэх технологитой учир таны хаусны өнгө үзэмж, үнэ цэнийг 50 жилийн турш хадгална.
  • Олон улс орны галын стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн бөгөөд тэр тусмаа Европын галын ангиллын “A2, s-1 d0” стандартыг хангасан цөөхөн гадна фасатны нэг.
  • Байгальд ээлтэй бүтээгдэхүүн буюу модны үртэс, хаягдал үнсийг(Fly Ash) дахин боловсруулж гаргаж ирсэн.
Дуусашгүй баяр баяслыг яг одоо мэдэр.

22/04/2021 by marketing 0 Comments

Хадат Вилла 2 төслийн ундны усны шийдэл

Хотын гадна ба Бие даасан дэд бүтцийн шийдлүүд

№1 – Ундны Усны Шийдэл

ЦОБА ХХК-н ХАДАТ ВИЛЛА 2 ТӨСӨЛ БАЙГАЛИЙН ГҮНИЙ ЦЭВЭР УСЫГ ТӨВИЙН СИСТЕМД ХОЛБОГДСОН ЮМ ШИГ ТҮГЭЭХ СИСТЕМИЙГ ТӨЛӨВЛӨЖ ӨГСӨН

ЦОБА ХХК Хадат Вилла 2 төслийн эрхэм хэрэглэгчдээ зориулаад Улиастайн голын хөндийн 100 метрийн гүнээс олборлосон байгалийн гүний цэвэр усыг УЛААНБААТАР хотын төвийн системд холбогдсон юм шиг ямар ч үед УНДНЫ ЦЭВЭР УС хэрэглэх боломжоор хангана. Тухайн усан хангамжийн эх үүсвэр дээр хоолны давснаас электролизын аргаар ГИПО ХЛОР гарган ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ төхөөрөмж суурилуулж, ундны усны аюулгүй байдлыг илүү сайжруулна. Сар бүр Монгол улсын MNS900-2018 цэвэр усны шинжилгээнд хамрагдаж ЦЭВЭР УСНЫ ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ байдлыг тогтмол баталгаажуулна. Ундны усны эх үүсвэрийн бүсийг хамгаалалтандаа авж, аюулгүй, тогтвортой байдлыг хангаж ажиллана.




ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ ТА БҮХЭН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙН ХАМТ САНАА ЗОВОХ ЗҮЙЛГҮЙ БАЙГАЛИЙН САЙХАНД ТАВ ТУХТАЙ АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДАРЦГААЯ

02/04/2021 by marketing 0 Comments

Халаалтын шийдэл

Хотын гадна ба Бие даасан дэд бүтцийн шийдлүүд

№1 – Халаалтын Шийдэл

Хотын гадна уулын өндөрлөгт байрлах Хадат Вилла 2 таун хаус төслийн бие даасан халаалтын шийдэл нь эрхэм хэрэглэгч таныг ямар ч үед яг л Улаанбаатар хотод амьдарч байгаа юм шиг халуун, дулаан, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн.

Энэхүү Хадат Вилла 2 төслийн халаалтын шийдэл нь дараах онцлог шинж чанартай

  1. Хосолмол ажиллагаатай 120л-н бойлертой(Угаалгын өрөөнд байрлана): Хүйтний улиралд манай төслийн бие даасан уурын зуух яг л хотын төвд амьдарч байгаа юм шиг таны хаусыг тогтмол дулаан байлгахаас гадна хосолмол ажиллагаатай бойлерын онцлогын дагуу уурын зуухнаас ирэх халаалт таны гэр бүлийн ахуйн хэрэглээний усыг мөн тогтмол халуун байлгана. Хэрвээ та шаардлагатай гэж үзвэл бойлероо тогонд залган усаа халааж ашиглах боломжтой.
  2. Шалны усан халаагууртай: Манай төсөл шиг Канад хийцэлтэй (модон карказтай) байшин шалны цахилгаан халаагуур тавих нь галын эрсдэлийг ихэсгэдэг учир шалны усан халаагуур илүү тохиромжтой.
  3. Шалны усан халаагуур нь цахилгаан халаагуураас илүү эдийн засгийн үр ашигтай: Шалны цахилгаан халаагуур нь ашигласан хэмжээгээр цахилгааны төлбөр төлөх бол шалны усан халаагуур ашигласны төлөө сар бүрийн тогтмол СӨХ-н төлбөрөө төлөхөд л хангалттай юм.

Та 77133355 гэсэн дугаарт холбогдон цаг товлон манай загварын байртай танилцаж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.


Welcome to La Fiesta Lifestyle 

29/03/2021 by marketing 0 Comments

Газар Хөдлөлт ба Канад Хаус

Канад Хаус газар хөдлөлтөд хэр тэсвэртэй вэ?

 

Биднийг зорин ирдэг хэрэглэгчдийн хамгийн түгээмэл асуудаг асуултын нэг нь Канад Хаус газар хөдлөлтөд хэр тэсвэртэй вэ? гэсэн асуулт байдаг. Канад технологийн модон хийцэлтэй хаус нь эдийн засаг, эрчим хүч талаасаа байгальд ээлтэй дахин боловсруулдаг бүтээгдэхүүнээс гадна газар хөдлөлтөд маш сайн тэсвэртэй гэдгийг дэлхийн олон улс орон зөвшөөрсөн байдаг. Жишээлбэл газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт ордог Япон, Хятадын Сичуан мужид Канад технологийн хауснуудыг ихээр барьж, нутагшуулж байгаа билээ. Тэр тусмаа 2008 онд Хятадын Сичуан мужид болсон 8 магнитудын хүчтэй олон хүний амь нас, барилга байгууламжид хохирол учруулсан газар хөдлөлтийн дараа Canada Wood China-н зүгээс орон нутгийн барилгын компаниудад Канад технологийн талаар сургалт орж, ард иргэдэд зориулсан загварын Канад хаус барьж танилцуулга хийж эхэлснээс хойш эрчимтэйгээр Канад технологийн модон хийцэлтэй хауснуудыг барьж, ашиглаж эхэлсэн байдаг.

Үүнээс гадна Канад технологийн хауснуудыг газар хөдлөлтөд хэр тэсвэртэй болохыг хиймэл газар хөдлөлтийн орчинд туршсан төслүүд байдаг бөгөөд үүний нэг нь 2009.07.14-ний өдөр Япон улсын Мики хотод болсон туршилт юм. Энэхүү туршилтын үер дуураамал лаборторын орчинд 5 удаагийн хиймэл чичирхийлэл бий болгож туршсан байдаг. Туршилтын хамгийн сүүлийн үе шат болох 5 дах туршилтын үер 7.5 магнитудын хиймэл чичирхийлэлтийн дараа судалгааны төслийн удирдагч Steve Pryor-н хэлснээр цонх болон үүдний буланд бага хэмжээний цууралт л ажиглагдсан нь Канад хаус газар хөдлөлтөд сайн тэсвэртэй болохыг баталсан үр дүн болсон.

Цоба ХХК нь Канад стандартын дагуу амжилттай хэрэгжүүлсэн хоёр удаагийн төслийнхөө туршлага дээр үндэслэж Хадат Вилла 2 төслийг илүү сайжруулан хөгжүүлж байна.

Welcome to La Fiesta Lifestyle 

Хаан Банкны Зээлтэй боллоо

Биднийг зорин ирдэг дийлэнх харилцагчийнхаа хүсэлтийн дагуу та бүхний хэрэгцээ, шаардлагад нийцэхүйц зээлийн бүтээгдэхүүнийг Монголын хамгийн олон харилцагчтай, топ арилжааны банк болох ХААН БАНК-тай хамтран та бүхэнд санал болгож буйдаа баяртай байна.

ХААН БАНКНЫ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ нь:
  • Урьдчилгаа төлбөр: 20%
  • Хугацаа: 10 жил
  • Сарын хүү: 1.15%
  • Жилийн хүү: 13.8%
  • Зээл олгох салбар: ХХААХҮЯ-ны эсрэг талын Орчлон комплексний Хаан Банкны салбар
  • Ахлах Харилцааны Менежер: С.Содгэрэл
  • Хаан Банк : +976 – 75153333 – 5492
Дэлгэрэнгүй мэдээллийг мөн та манай борлуулалтын албаны:  + 976 – 77133355 дугаараас авах боломжтой.

 

Бүрдүүлэх материалын жагсаалт

Цалингийн орлоготой тохиолдолд:

  • Зээл хүсэгчийн иргэний үнэмлэх /ҮЗ, ХҮГ нарын цахим үнэмлэх, хүчинтэй хугацаа дуусаагүй байх, дууссан бол сунгуулахаар өгсөн цагаан хуудсыг хавсаргах/
  • ҮЗ, ХҮГ нарын оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /ОСИЗ-н хувьд ХУР эсвэл ТҮЦ машины хаягийн лавлагаа авах /Хорооны засаг даргын лавлагаа нь цахим үнэмлэхийн хаягаас зөрсөн тохиолдолд дахин лавлагаа авах/
  • Гэрлэлт бүртгэлтэй болон бүртгэлгүй лавлагаа, /ТҮЦ машинаас авсан байж болно/
  • Ажлын газрын тодорхойлолт / Албан тоотод огноо, албан тушаал, цалингийн дүн бичигдэж, холбогдох удирдах албан тушаалтны гарын үсэг, тамгаар баталгаажсан байх/
  • Цалингийн дансны хуулга /цалингийн цэс – цагдаа цэргийн байгууллагын хувьд/
  • НДД-н хур лавлагаа / банк авна /
  • Хаан банкны дансаар цалин дамждаггүй бол бусад банкны цалингийн дансны хуулга /ҮЗ сүүлийн 12 сар, ХҮГ сүүлийн 6 сар/
  • Хөдөлмөрийн гэрээ / хугацаа нь дуусаагүй, гарын үсэг бүрэн зурагдаж, тамгаар баталгаажсан/
  • Захиалгын гэрээ /Худалдах худалдан авах гэрээ /Захиалгын гэрээтэй бол улсын комисс хүлээж авсан акт, худалдах, худалдан авах гэрээтэй бол ҮХХ гэрчилгээний хуулбар, түүхчилсэн лавлагаа /ТҮЦ машинаас авсан байж болно/
  • Урьдчилгаа төлсөн баримт, төлөх чадвартайг нотлох баримт, эх үүсвэр бүрдүүлсэнийг нотлох баримт
  • Шаардлагатай тохиолдолд худалдагч талын мөнгө шилжүүлэн авах Банкны нэр, дансны дугаар бичсэн өргөдөл
  • Шүүхийн шийдвэрийн өр төлбөртэй эсэх лавлагаа, /Шүүхийн шийдвэрийн лавлагааны хураамж төлсөн баримт хавсаргах/

Бизнесийн орлоготой тохиолдолд:

  • Түрээсийн гэрээ, түрээс төлсөн баримт /өөрийнх бол ҮХХ-н гэрчилгээний хуулбар/
  • Компани болон иргэний санхүүгийн гүйлгээ хийгддэг бусад банкны харилцах дансны хуулга, ХААН Банкны хувьд харилцах дансны дугаар
  • Борлуулалтын орлогын түүвэр, кассын баримт, хар дэвтэр
  • Бараа материал, ТЭМ-ийн жагсаалт
  • Бараа татан авалтын баримт /орлого, зарлага, шилжүүлэг, гадаад гуйвуулгын баримт, гадаад паспортын хуулбар/

Компаний орлого орох бол:

  • Санхүүгийн тайлан баланс /Татвараар баталгаажсан болон дотоод/
  • Компаний бодит тайлангууд сар тутмаар: Орлого, ББӨ, Худалдан авалт, Зардлын задаргаа /Цалин, ашиглалтын зардал, бусад зардлын баримтууд г.м/
  • Татварын өртэй эсэх лавлагаа, хуулийн этгээдийн лавлагаа
  • Захиалгын гэрээ /Худалдах худалдан авах гэрээ / – Захиалгын гэрээтэй бол улсын комисс хүлээж авсан акт, худалдах, худалдан авах гэрээтэй бол ҮХХ гэрчилгээний хуулбар, түүхчилсэн лавлагаа /ТҮЦ машинаас авсан байж болно/
  • Урьдчилгаа төлсөн баримт, төлөх чадвартайг нотлох баримт, эх үүсвэр бүрдүүлсэнийг нотлох баримт
  • Шаардлагатай тохиолдолд худалдагч талын мөнгө шилжүүлэн авах Банкны нэр, дансны дугаар бичсэн өргөдөл
  • Шүүхийн шийдвэрийн өр төлбөртэй эсэх лавлагаа, /Шүүхийн шийдвэрийн лавлагааны хураамж төлсөн баримт хавсаргах/

 

Доорх бичиг баримтыг та банкны салбарт хурууны хээгээ уншуулан ХУР системээс авах боломжтой, эсвэл эх хувиар авчирч болно.

  • Оршин суугаа хорооны тодорхойлолт эсвэл төрийн үйлчилгээний цахим машины тодорхойлолт; (Тодорхойлолт нь 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна)
  • Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар эсвэл гэрлэсэн эсэх лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтэр (Нийгмийн даатгалын хэлтсээр баталгаажуулсан байх) эсвэл төрийн үйлчилгээний цахим машинаас авсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
  • Зээлийн барьцаанд тавигдсан эсэх талаарх үл хөдлөх хөрөнгийн лавлагаа

Жич: Хамтран зээлдэгч дээрх материалыг мөн адил бүрдүүлнэ.

 

Гадаад улс орноос зээл хүсэх харилцагчидад зориулсан мэдээлэл  болон тавигдах шаардлагын талаар. 

Тухайн улс оронд албан ёсны оршин суух эрхтэй байх

  • Ажил эрхлэх виз
  • Сургалтын виз
  • Байнгын оршин суугчын виз

Санхүүгийн эх үүсвэрээ батлах – Зээл төлөх санхүүгийн боломжоо батлах

  • Хувь хүн:
  • Хөдөлмөрийн гэрээ
  • Цалингийн тодорхойлолт
  • Дансны хуулга

Аж ахуй нэгж, байгууллага

  • Компаний үүсгэн байгуулсан Гэрчилгээ / нотариатаар баталгаажсан байх ба эх хувиараа байж болно /
  • Үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэх – гадаад паспорт
  • Тогтмол орлогоо батлах – ААН дансны хуулгаар нотлох
  • Монгол улсад оршин суугаа хамтран зээлдэгчтэй байх.

 

Вилла төсөл хөгжүүлэгч ЦОБА ХАУС ХХК

Welcome to La Fiesta Lifestyle 

12/03/2021 by marketing 0 Comments

Үл Хөдлөх Хөрөнгөд хөрөнгө оруулах нь яагаад ашигтай байдаг вэ?

Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ нь урт хугацаанд тогтмол өсдөг ба үүнд гэхдээ дараах зүйлс чухал нөлөө үзүүлдэг

 

Байршил: Таны үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийн өсөлтөд хамгийн чухал нөлөө үзүүлдэг зүйл бол байршил бөгөөд таны гэр бүлийн хэрэгцээ, тав тух, эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгцээнд нийцсэн байршил нь таны хаусны үнэ цэнийг өсгөдөг. Үүний тод жишээ нь УБ хотын замын түгжрэл, замбраагүй газар олголт, агаарын бохирдлоос гадна цэвэр агаарт уулын орой дээр байрлах үзэсгэлэнт харууцтай Хадат Вилла 1 болон 3 төсөл юм. Хадат Вилла 1 төсөл нь 2016 онд ашиглалтад орсны дараа 264 сая төгрөгийн үнэлгээтэй байсан ба одоогийн үнэ цэнэ нь 400 сая төгрөг болж 51.5%-н өсөлтийг үзүүлсэн. Харин Хадат Вилла 3 төсөл нь анх 450 сая төгрөгийн үнэлгээтэй байсан нь одоогийн байдлаар 650 сая төгрөгийн үнэлгээтэй болж 44.4%-н өсөлтийг үзүүлсэн. Гэхдээ ийм өндөр өсөлтийг бий болгоход дараах зүйлс мөн нөлөөлсөн.

Дэд бүтцийн шийдэл: Оршин суугчийн өдөр тутмын амьдрал, тав тухтай байдалд чухал нөлөө үзүүлдэг зүйл нь дэд бүтцийн шийдэл байдаг бөгөөд үүнийг хэрхэн оновчтой шийдсэн нь таны үл хөдлөхийн үнэ цэнийн өсөлтөд нөлөөлдөг. Бидний санал болгодог Хадат Вилла төслүүд маань бие даасан дэд бүтэцтэй ба хотын төвд байгаа орон сууцтай яг ижилхэн төвийн нэгдсэн системд холбогдсон юм шиг таныг ямар ч үед ирсэн дулаахан, тав тухтай байдлыг мэдрүүлнэ. Бидний санал болгож буй дэд бүтцийн шийдлүүд нь тунелийн системтэй(ямар ч томоохон эвдрэл гэмтэл тохиолдсон ч ил тунел дотор учир богино хугацаанд засварлах боломжтой) учир 15-20 жилийн дараа буюу урт хугацааны дараа бий болж болох элэгдлийг оношлож, засварлахад хялбар төлөвлөлттэй.

Хөрөнгийн менежмент: Үл хөдлөх хөрөнгө нь цаг хугацааны аясаар элэгддэг бүтээгдэхүүн бөгөөд хэрвээ тогтмол хугацаанд засвар үйлчилгээний ажлыг хийхгүй бол таны худалдаж авсан үл хөдлөх хөрөнгө анх авсан үнээсээ илүү бага үнэлгээтэй болдог. Жишээ нь бидний сайн мэдэх Централ Таурын оффис үргэлж зах зээл дээр өндөр үнэлгээтэй байдаг нь хөрөнгийн сайн менежмент, түүний мэргэжлийн үйлчилгээтэй холбоотой юм. Иймд Монголдоо анх удаа Хадат Вилла төслийн санал болгож буй бие даасан мэргэжлийн хөрөнгийн менежментийн компани таны хаусны үнэ цэнийг унахаас сэргийлж, илүү өсөхөд тусална.

Ирээдүйн төлөвлөлт: Ирээдүйд таны үл хөдлөх хөрөнгийг тойрсон зөв цэгцтэй бүтээн байгуулалт, хүн амын төвлөрөлт зэрэг нь таны хаусны үнэ цэнийг өсгөдөг. Жишээ нь Хадат Вилла 2 төсөл дээрээ бидний төлөвлөсөн РЕНТ, РЕСОРТ, КЛУБ хаусаар дамжуулан таны гэр бүлийн өдөр тутмын хэрэгцээг хангахуйц бүхий л үйлчилгээг түргэн хугацаанд, амар хялбар авахаас гадна таныг зорин ирсэн найз нөхөд, гийчин зочдоо тав тухтай орчинд хүлээн авч хамтдаа амарч, аялах боломжийг бий болгож байна. Иймд иймэрхүү төрлийн цогц төлөвлөлт нь таны үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг улам илүү өсөн нэмэгдүүлдэг.


Үл хөдлөх хөрөнгийн урт хугацааны хөрөнгийн өсөлтөөс та өгөөж хүртэхээс гадна тогтмол нэмэлт орлого олох боломжийг түрээсийн орлого бий болгодог ба түрээс нь дараах төрлүүдтэй. Үүнээс гадна та Хадат Вилла 2 таун хаусыг Хаан банкны зээлийн нөхцөлөөр худалдаж авсан бол өөрийн зээлийн төлбөрөө түрээсийн орлогоороо төлж болно.

Урт хугацааны түрээс: Энэ нь түрээсийн уламжлалт хэлбэр бөгөөд таныг урт хугацаанд хаусны үнийн өсөлтөөс өгөөж хүртээхээс гадна байнгын тогтмол орлого олох боломжийг бүрдүүлдэг. Жишээ нь манай анхдагч Хадат Вилла 1 болон бусад төслийн хауснуудыг түрээслэх эрэлт зах зээл дээр өндөр байдаг учраас зарим оршин суугч энэ төрлийн нэмэлт орлогыг бий болгосоор байна.

Богино хугацааны түрээс: Үүргэвчээ үүрээд дэлхийг тойрон аялах хүсэлтэй, адал явдал эрэлхийлэгч хүн бүрт зориулсан AIRBNB гэх мэт интернэт апп-г ашиглаж дотоод болон гадаадын хүмүүст богино хугацаанд хаусаа түрээсэлж болох ба энэ төрлийн түрээсийн үйлчилгээнд гол нөлөөлдөг хүчин зүйл нь байршил байдаг. Өөрөөр хэлбэл таны түрээслэх хаус манай Хадат Вилла төсөл шиг Хадатын хөндийн үзэсгэлэнт хараа булаам байгалийн сайханд байрладаг бол таны түрээслэгчийн байгалийн сайханд ажиллаж, амарч, аялах хэрэгцээг зэрэг хангаж өгснөөр таны хаусны түрээсийн эрэлтийг ихэсгэж өгдөг.

Хэсэгчилсэн түрээс буюу Co-Living Space: Хэрвээ та өөрийн худалдаж авсан хаусандаа илүү сонирхолтой амьдрангаа нэмэлт орлоготой болохыг хүсэж байвал энэ төрлийн түрээс тохиромжтой юм. Та хаусныхаа аль нэг өөрөө эсвэл давхараа хүсэл сонирхол нэгтэй, нэг мэргэжлийн эсвэл өөр амьдралын хэв маягтай хүнд түрээслүүлснээр таны амьдралыг илүү сонирхолтой болгож, илүү их өсөж хөгжихөд туслахаас гадна мэдээж таныг нэмэлт орлоготой болгох болно.

Өөртөө болон өөрийн хайртай хүмүүсдээ зориулж зөв хөрөнгө оруулалт хийж хөрөнгөө улам илүү өсгөхийг хүсвэл яг одоо та манай борлуулалтын менежертэй холбогдоно уу.

Борлуулалтын менежерийн утас:  77133355

 

 

#НАМРЫН УРАМШУУЛАЛТ ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

🍂 Намрын налгар сайхан өдрүүдтэй зэрэгцэн Хадат Вилла хотхоноос захиалгаа хийн доорх урамшууллаас сонголтоо хийхийг урья. Урамшуулал 🗓 11 – р сарын 15 -г хүртэл үргэлжилнэ.
– Нордик загварын интерьер зургийг таны сонголтоор
– Эколит брэндийн домофон ухаалаг систем суурилуулалт
Борлуулалтын алба: ☎️+976-77133355
Вилла төсөл хөгжүүлэгч ЦОБА ХХК
🏡Welcome to La Fiesta Lifestyle

 

 

Амжилтынхаа оргилд тухал ХАДАТ ВИЛЛА 2 төслийн борлуулалт хүлээлтээс давсан амжилт үзүүллээ

Амжилтынхаа оргилд тухал ХАДАТ ВИЛЛА 2 төслийн борлуулалт хүлээлтээс давсан амжилт үзүүллээ.