fbpx


 

Phone: (976) 7713-3355
Sales managers:
(976) 9490 - 1205
(976) 9401 - 1205
(976) 9400 - 1205
(976) 9590 - 1205

ХАДАТ ВИЛЛА 2 Төсөл эхэллээ

Байгальдаа ойрхон эко шийдэл бүхий амьдралын хэв маягийг илүүд үзэх болсон энэ цаг үед бид Монголдоо анхдагч таун хаусны шинэ цогцолборыг тэр дундаа комьюнити буюу хөршийн холбоо гэгдэх өнөө цагт мартагдсан өдөр тутмын халуун дотно уур амьсгал найрсаг харилцаатай хотхоныг бүтээхээр эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч хэн бүхэнд зориулан Хадатвилла – 2 төслөө амжилттай эхлүүлээд байна.

Tөслийн гол зорилго

Орчин үед хүмүүсийн амьдралд Эрүүл идэвхтэй амьдрал буюу Quality of life гэх ойлголт илүү давамгайлж хөгжилтэй орнуудын хүмүүс энэхүү трендийг амьдралынхаа хэв маягт нийцүүлэн амьдрахыг илүүд үзэх болжээ.

Хадат вилла 2-ийн концепт, төлөвлөлтөөрөө  дамжуулж дэлхийн чиг хандлага, хүмүүний эрүүл ухаалаг амьдралын хэв маягаар амьдрах боломжийг олгох гэж зорьсон нь бидний энэ удаагийн төслийн хамгийн том зорилго юм.

Хадат вилла 2 төсөл нь хадатын хөндийд инээд хөөр цалгисан УБ хотын хамгийн цэгцтэй, гайхамшигт үзэгдэх харууцтай байгальтай байршилд хэрэгжиж байна. Бид энэ удаа цуврал төслүүдийн 500 орчим гэр бүлээ илүү аз жаргалтай, илүү сонирхолтой, илүү хөгжилтэй амьд харилцаатай амьдрах хөршийн холбоог үүсгэж буйгаараа онцлогтой. Хадат вилла 2 төсөл нь  хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлөхүйц төлөвлөлт, концепцтой Монголын хамгийн анхны төсөл бөгөөд өнөөгийн зах зээлд тэсрэлт хийж чадсан буй төслийг та бүхэнд танилцуулж байна.

Бид байшин зардаггүй, бид амьдралын хэв маяг зардаг гэх зарчимтай ажилладаг хамт олны хувьд дараах бусад төслүүдэд байхгүй, ялгарал бүхий 3 давуу тал, төслийн зорилгийг таний шинэ хэв маягт зориулж бүтээлээ.

1  Connect people & Community

Үр бүтээлтэй идэвхтэй амьдрал буюу Quality of life

  • Өнөө цагийн амжилттай яваа 500 гэр бүлийг холбож, тэдгээр гэр бүлүүд амралтын өдрүүдээ хамтдаа, байгаль дунд хийж болох шинэ сонирхлоороо нэгдэснээр Хадатын хөндийд цоо шинэ амьдралын хэв маяг  үүсэх юм. Хадатын оршин суугчдын маань амралтын өдрүүдээ хамтдаа шинэ хобби, шинэ хүрээлэл дунд, адал явдлаар дүүрэн кино шиг өнгөрүүлэх  нь бидний энэ удаагийн төслийн хамгийн том зорилго юм. Бид байгаль дунд хийж болох шинэ сонирхлын клубуудыг байгуулах замаар хөршийн холбоо, community үүсгэхээр төлөвлөж байна.

2 Quality of life

Түрээсийн хаус

  • 50 ш  түрээсийн хаусыг  төсөлдөө тусгаж өгснөөр бид таны амьдралынхаа чухал цаг хугацаагаа зориулж чадахгүй байгаа дотны нандин бүх хүмүүстэй цагийг хамтдаа гайхалтай өнгөрөөх боломжийг олгож байна. Түүнчлэн  дэлхийн чиг хандлагад зайнаас ажиллах хэрэгцээ шаардлага үүсч буй энэ үед оффисийн зориулалтаар ашиглаж болохуйц төлөвлөж өгссөнөөрөө онцлогтой.

Нийтийн өргөө / Celebration house /

  • Бас нэгэн ШИНЭЛЭГ үйлчилгээ нь тэмдэглэлт өдөр, баяр ёслол, төрсөн өдөр, амралтын өдрүүдээр  хайртай хүмүүстэйгээ цагийг гайхалтай өнгөрүүлэх 15ш нийтийн өргөө /celebration house/ -г амралтын өдрүүдээр зочлох таны хайртай дотны  хүмүүс, найз нөхөд, түншүүдэд зориулан бүтээсэн. Таний зочдыг оройдоо илүү тав тухтай орчинд амрах асуудлыг ч бид давхар шийдсэн бөгөөд бид Khadat resort /24 өрөөтэй/ гэж нэрлэсэн.

Үйлчилгээний Төв / Commercial house /

3 LA FIESTA LIFE STYLE

Эрхэмсэг ялдам эмэгтэйчүүддээ

  • Амьдралын гэрэл гэгээ болсон эмэгтэйчүүд ээжүүдийнхээ өдөр тутмын ажлыг хөнгөвчилж өөрсдөдөө илүү их цаг зарцуулах боломжийг олгохоор бид амт чанартай бэлэн хоолны бэлдэц буюу /Take away foods/ мөн хувцас цэвэрлэгээ, дуудлагын гэр цэвэрлэгээ, хүүхдийн сургуульд хүргэх автобус /Shuttle bus/ зэрэг цаг хэмнэх олон үйлчилгээг санал болгох юм. Бүсгүй танд /La fiesta life style/ амралтанд байгаа мэт мэдрэмжийг төрүүлэхүйц таатай орчинг бүрдүүлж буй мөн л хамгийн анхны төсөл гэдэгээрээ онцлоготой.

LANDSCAPING & KIDS

Гадна талбайн тохижилт & хүүхдэд ээлтэй бүтээн байгуулалт

Монголдоо анхдагч хүүхдэд ээлтэй машин замгүй гадна тохижилт бүхий төлөвлөлттэй, томоохон хэмжээний ногоон байгууламж бүхий  таун хаус байх юм.

  • Хүн байгаль 2-н шүтэлцээг хослуулж байгалийн 5 мах-бодь болох мод, ус, төмөр, гал, шороонд суурилан гадна тохижолт, хүүхдийн тоглоомын талбайг өвөрмөц бүтээн байгуулалтаар хийж өгснөөр таны хүүхэд илүү аюулгүй баталгаат орчинд өсөн торних боломжийг бид бүрдүүлж өгсөн.

Гэх мэт хүмүүсийн мэдрээгүй, хараагүй, ойлгоогүй байгаа зүйлсийг та бүхэнд Хадат вилла 2 төслөөрөө дамжуулж таний шинэ эрүүл, утга учиртай амьдралын хэв маягт зориулж бүтээлээ.

30/10/2019 by marketing 0 Comments

3,8 км хувийн хөрөнгө оруулалттай зам ашиглалтанд ороход бэлэн боллоо.

Цоба ХХК нь KH1 Хадат вилла 50 айлын хотхон төслийг амжилттай дуусган, Хадат 2 болон Хадат 3 төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Анх Хадат вилла 1 төслийг хэрэгжүүлэхийн өмнө одоогийн шороон замаар чийгшил ихтэй, бороо орсон үед машин явах боломжгүй байсан. Энэхүү налуу далангийн ажлыг төслийн бүтээн байгуулалтын хүрээнд 2014 онд нийтдээ 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, энэхүү эгц налуу, эрсдэл өндөр бүхий шороон замыг тэгшлэн сайжруулалт хийсэн ба 2015 оноос эхлэн жил бүр хориос гучин сая төгрөгийн зам засварын ажлыг хийж гүйцэтгэсээр ирсэн. Өнөөдрийн байдлаар өссөн дүнгээр нийтдээ 360 сая орчим төгрөгийн зардал гаргасан. Энэхүү сайжруулсан шороон зам, дэд бүтэцийн ажлууд хийгдсэнээр Хадатын амны газрын үнэлгээ 3 саяаас 15 сая болтолоо өссөн байдаг.

Бид төсөлөө хэрэгжүүлэх явцад Хадатын аманд амьдарч буй иргэдийн хувьд шороон замын тоосжилт иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, хөрсөн доороос гарч ирсэн хад асга эд хөрөнгө, авто машины эврдэлийг нэмэгдүүлэх эрсдэл байсаар байна. Тоосжилтоос болж иргэд удаа дараа компанид хүсэлт гомдолууд тавьж байсан.

Манай компани нь иргэдийн энэхүү санал гомдолын дагуу Нийслэлийн холбогдох газруудад хүсэлт, шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл эцсийн байдлаар хариу аваагүй болно. Иймд, ЦОБА ХХК нь өөрийн хөрөнгөөр замын бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөн, замын бүтээн байгуулалтын ажлыг 2019 оны 11 сарын 1-нээс өмнө 3.8 км асфальтан замын ажлыг хийж дуусгалаа.

Хадатын амын 3,8 км хатуу хучилттай авто зам тавигдсанаар шороо тоосжилтгүй, эд хөрөнгийн тань элэгдэл гэмтэл харьцангуй багасах ба иргэн таны хөрөнгийн үнэ цэнэ өснө гэдэгт итгэлтэй байна.

Мөн учирч болох гамшиг, эрсдлүүдээс урьдчилан сэргийлэх хугацаа нэмэгдсэнээр амгалан тайван эрүүл орчинд амьдрах боломж бүрдэнэ. Манай компани нь Хадатын амыг Улаанбаатар хотын жишиг ам болгон хөгжүүлэх зорилгын хүрээнд шилэн кабель татах боломжийг судалж, Юнивишн, Скаймедиа гэсэн компаниудтай холбогдож 10 км шилэн кабель 2019 онд татагдсан.

07/10/2019 by marketing 0 Comments

Хадат вилла төсөл хүртэлх 3.8 км замын ажил хувийн хөрөнгө оруулалттайгаар хийгдэж эхэллээ

Компанийн удирдлагууд  төсөл эхэлснээс хойш хугацаанд төлөвлөсний дагуу төсөл хүртэлх 4 км шороон замыг, асфальтан зам болгох  ажлыг хувийн хөрөнгө оруулалттайгаар 2019/09/05-с албан ёсоор эхлүүлж, 2019/10/20 гэхэд 4 км шороон замыг бүрэн хучиж дуусгах  болсныг дуулгахад таатай байна.
Мөн хотхон хүртэл 8км шилэн кабелийн шугамын ажил хийгдэж, хэрэглэгч та Юнивишн, Скаймедиа хүссэн компаниа сонгон гурвалсан үйлчилгээг авах боломжтой болсонг дуулгахад таатай байна.

Одоогоор 1 ээлжний 61 загвар, 2 ээлжний 65 загварын хауснууд зарагдаж дууссан бөгөөд ашиглалтан орсон 160 м2 талбайтай  62 загварын байрнаас 3 ширхэг, 2 ээлжний 66 загварын цөөнх хаус үлдлээ. Үлдсэн байрны мэдээллийг төслийн үлдсэн хаусны мэдээлэл товчийг дарж, татаж мэдээлэл авна уу.

Үлдсэн хаус мэдээлэл

ХҮНДЭТГЭСЭН: Вилла төсөл хөгжүүлэгч ЦОБА ХХК

94011205, 94001205

“ЭРҮҮЛ АГААРТ ЭНХ ТУНХ, АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАХ ОРЧНЫГ БҮТЭЭЦГЭЭЕ”

ХАДАТ ВИЛЛА 3 төслийн 1-р ээлж ашиглалтанд орлоо

ЦОБА ХХК-ний хэрэгжүүлж буй Хадат вилла 3 төслийн 1 ээлж ашиглалтанд ороход бэлэн боллоо.

БЗД-н улаан хуаран дэд станцаас орж ирэх 19 км цахилгаан дамжуулах шугам хийгдсэн (Энэ хүү цахилгаан дамжуулах шугам нь Хадатын амны нийт оршин суугчид БЗД болон СБД талаас 2 талын найдвартай эх үүсвэртэй болохоор байгаа), Мөн саяхан хотхонд маань шилэн кабель орж ирч та скай медиа, юнивишн хүссэн оператороо сонгож өндөр хурдны интернет, ТВ үзэх боломжтой боллоо.

Хадат вилла төслийн 1,2 ээлжнээс 63 (Цэвэр талбай нь128m2) загвар, 65 (Цэвэр талбай нь142m2) загвар тус бүр 100 хувь зарагдаж дууссан ба 1 ээлжний 62 загварын ороход бэлэн 3 ш хаус үлдлээ.

Шинэчлэгдсэн брошурыг доорх шинэчлэгдсэн брошур хэсгээс татаж мэдээлэл авна уу.

Шинэчлэгдсэн брошур

Зарагдсан байшингын мэдээллийг та үлдсэн хаусны мэдээлэл товчийг дарж татаж авна уу.

Үлдсэн хаусны мэдээлэл

ХҮНДЭТГЭСЭН: Вилла төсөл хөгжүүлэгч ЦОБА ХХК
94011205, 94001205
“ЭРҮҮЛ АГААРТ ЭНХ ТУНХ, АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАХ ОРЧНЫГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ”

Газраас ургах аюул буюу хөрсний бохирдол

Утаа, униартай өвлийн улирал шувтарч, нийслэлчүүдийн санаа нэг хэсэгтээ тайтгарлаа. Гэвч хөрсний бохирдол гэгч газраас ургах аюул бидний эрүүл мэндэд сэмхэн заналхийлж, хэдэн үеэр хордуулж буйг тэр бүр анзаарах хүн үнэндээ алга.

Нийслэлчүүдийн амьдарч, суурьшиж буй газрын талаас илүү хувь нь нянгаар бохирдсон гэх судалгааны үр дүн байдаг ч шийдэх гарц гаргалгааг төдийгөөс өдий хүртэл тоймтой шийдсэн зүйлгүй олон хавартай золгов.

Хөрсний бохирдолтой хэрхэн тэмцэж, бууруулах тухай ярихаас өмнө хөрс ямар учраас бохирдоод буйг дурдах хэрэгтэй болов уу. Тогтмол ярьдаг сэдэв боловч уг асуудлын хамгийн гол шалтгаан нь мэдээж бидний зах хязгааргүй байгальд хаясан, уусч шингэдэггүй хог хаягдал, нүхэн жорлон, ил задгай бие засдаг зохисгүй үйлдэлтэй шууд холбоотой юм. Нийслэлд гэхэд л 180 мянган айлын 800 орчим мянган нүхэн жорлон хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл нийслэлчүүдийн 60 гаруй хувийн бохир хөрсөнд шингэж бид түүгээр амьсгалдаг гэсэн үг.

Нэгэнт жорлонг байхгүй болгох аргагүй тул арга хэмжээг яаралтай хэрэгжүүлж эхлэх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна. Тэгвэл, Манай улс байтугай дэлхийн хөгжингүй улс орнууд ч хүчин мөхөстсөн хөрсний бохирдлоос хэрхэн салах вэ.

Хөрсний бохирдлыг бууруулахад ямар арга хэмжээ авбал зохилтой вэ?

  • Ус, агаарын бохирдлыг багасгах
  • Эрүүл ахуйн шаардлага хангасан нийтийн бие засах газрыг олшруулах
  • Хогийг ил задгай хаяуулахгүйн тулд хог хаях цэг, зориулалтын хогийн савыг хүртээмжтэй хэрэгтэй газар нь зөв байрлуулах
  • Аж ахуйн нэгж байгууллагуудаас авч явуулах үйл ажиллагаа
  • Үйлдвэр, албан газрууд хатуу, шингэн хог хаягдлаа ил задгай хаяхгүй, хог хаягдлын зориулалтын цэгт хаяж түр хадгалж хэвших
  • Хог хаягдлаа тухай бүрд нь хаяж, хур хог үүсгэхгүй байх
  • Ойр орчмынхоо хог хаягдлыг тодорхой давтамжтай цэвэрлэж занших     

Хувь хүн, айл өрхийн зүгээс баримталж хэвшвэл зохих зүйлс

  • Ил задгай бие засахгүй байх
  • Гудамж талбай дээр нус цэрээ хаяхгүй байх
  • Хог хаягдлаа хогийн цэг, зориулалтын саванд хийж хэвших
  • Айл өрх иргэн бүр угаадсаа ил задгай асгахгүй байх
  • Гэр хорооллын айл өрх бүр хашаандаа эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах газар, бохир усны нүхтэй байх-аас гадна амьдарч буй орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, хөрсийг бохирдуулахгүй байх хэрэгтэй. Учир нь хөрсний бохирдлоос үүсч янз бүрийн халдварт өвчин үүсч байна.

Хөрсний бохирдлоо багасгасан улс орнууд

Чимээгүй тахал гэгдэж буй хөрсний бохирдлын талаар хөгжиж буй орнууд, өндөр хөгжилтэй орнууд хүртэл энэхүү асуудлын зөв гарцыг хайсаар байна. “The Blacksmith” институт болон Швейцарын Ногоон загалмайн нийгэмлэгээс өнөөдөр бидний өмнө нүүрлээд буй үхэлд ч хүргэх хамгийн аюултай орчны бохирдлын шалтгаан болон уг асуудлаа багасгаж чадсан орнуудыг нэрлэжээ.

1. Сингапур. Ногоон байгууламж, засмал замын ачаар хөрсний бохирдлоо 75 хувийг нь эмчилж чадсан. Мөн Сингапур улсад бохь зажлах, олон нийтийн газар чангаар ярих, хулгай хийхийг цээрлэдэг байна. Яагаад бохь зажлахыг цээрлэдэг вэ? Бохь химийн аргаар гаргаж авсан, ямар нэгэн байдлаар уусахгүй хэдэн жилийн ч настай байж мэдэх, газарт хаясан тохиолдолд хөрсний нэг метр хэртэй зайг шууд хордуулдаг химийн гаралтай бүтээгдэхүүн хэмээн 2005 оноос эхлэн тус улсын иргэд болон жуулчлалаар ирсэн аялагчтай бохины асуудалд маш хатуу байр суурьтай байдаг байна.

2. Канадын Оттова хот. Оттова хотын захиргаа бохирдлын эсрэг хэд хэдэн хөтөлбөр боловсруулан ажилладаг гэнэ. Жишээлбэл, Нийслэлийг цэвэрлэх хавар хөтөлбөрийг жил бүр ивээн тэтгэж, жил бүрийн дөрөвдүгээр 15-аас тавдугаар сарын 15 хүртэл 60 мянга гаруй сайн дурынхан хотоо хамтдаа цэвэрлэдэг аж.

3. Норвегийн Осло хот. Тус хотын дэлхийн хамгийн цэвэр агаартай хот болсон нь их учиртай. Өөрөөр ногоон хот гэж нэрлэдэг. Учир нь хүн амын өвчлөл, байгаль орчны бохирдлыг бууруулахын тулд тус хот 2010 оноос эхлэн тээврийн хэрэгслийн тоог бууруулж, цахилгаанааоражиллуулах болсон юм.

4. Японы Кацүяма хот. Кацүяма хот бол 30 мянган оршин суугчтай жижигхэн хот. Уг хот орчноо цэвэрлэх олон ажлыг зохион байгуулдаг. Тиймдээ ч хотын орлогын эх үүсвэр нь аялал жуучлал гэж хэлж болно. Тэд үргэлж ногоон байгууламжаа арчилж, хөрсний өөрөө өөрийгөө шинэчилдэг процессыг дэмжиж бохирдлоос сэргийлж, багасгадаг гэжээ.

Хадат вилла-3 хотхон нь хөрсний бохирдол болон дагах бусад хор уршгаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж, эрүүл таатай орчинд амьдарч, ирээдүйдээ зорилготой хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлсэн вилла хотхон юм. Та төслийн танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор татаж аваарай. Баярлалаа.

04/12/2018 by marketing 0 Comments

Вилла төсөлд байршил хэр чухал вэ?

Вилла төслийн харц байхгүй, орчин байхгүй хамгийн муу байршилд худалдан авалт хийх нь зөв сонголт мөн үү?

Хэрэв бизнес хийх гэж байгаа бол байршил хамгийн чухал гэдгийг хүн бүр мэддэг. Яг үүнтэй ижил амины орон сууцны байршил гэдэг бол төсөл дотроо хаана байрших нь

маш чухал. ҮХХ-ийн алтан дүрэм бол байршил.

Орон сууцанд давхрын тоогоор хязгаарлагддаг бол вилла төсөлд төсөл доторх байршил гэдэг маш том шүүлтүүр болж өгдөг. Төсөл доторх байршил бүр өөр өөрийн гэсэн давуу болон сул талуудтай байдаг.

Бэлэн болоогүй төслийг нүдээрээ харж, бодит төсөөлөлтэй болохыг хүлээж хамгийн сайхан харагдах орчинтой байршлуудыг алддаг нь олон. Төсөл эхлэх үед, зураг байх үед, суурь байх үед нь хамгийн их давуу талтай байршлуудыг туршлагатай хөрөнгө оруулагч, хэрэглэгч нар илүү их судалж, цаг гарган байж ашигтай худалдан авалт хийдэг. Энэ үед санхүүгийн хувьд ч, сэтгэл ханамж, үнэ цэнийн хувьд ч хөгжүүлэгч, хэрэглэгч 2 аль аль талдаа ашигтай наймаа хийж чаддаг. Вилла төсөл бүр стандарт өөрийн гэсэн үнэтэй, гэхдээ тэрхүү худалдан авч буй үнэ нь ҮХХ өгөөжийн хувьд байршлаас шалтгаалж асар зөрүүтэй өгөөжөө буцааж өгдөг.

Иймд төслийн байршил дээрээ очиж, шаардлагуудад тань тохирч байгаа эсэхийг шалгаж, ямар ямар шаардлагууд нь чухал, ямар нь чухал бус гэдэгээ тодорхойлж туршлагтай хүнээс зөвөлгөө авч байж шийдвэрээ гаргах нь зөв.

Иймд шаардлагуудаа сайтар бодож цуглуулж, шийдвэрээ тохирсон цаг хугацаанд нь гаргах нь маш чухал юм.

ХАДАТ ВИЛЛА 3

Хадат вилла-3 төсөл нь хоёр уулын голд, өндөрлөг газар, ойн цоорхойд байрлах бөгөөд утаа орох эрсдэлээс бүрэн гарсан вилла хотхон юм. Төслийн танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор татаж аваарай. Баярлалаа.

19/11/2018 by marketing 0 Comments

Хаус худалдан авахад анхаарах зүйлс

Үл хөдлөх хөрөнгө тэр дундаа хаусыг гэр бүлүүд амьдралдаа нэг юмуу хоёрхон удаа худалдан авдаг, сольдог. Энэхүү сонголт нь өөрөө амьдралын чухал хариуцлагатай шийдвэрүүдийн нэг байдаг тул та үүнд нухацтай хандах ёстой.

Харагдах орчин, Байршил, Үнэ, Барилгын чанар, Хэрэгжүүлэгч компанийн өмнөх ажлын туршлага, Барилгын чанар, Ирээдүйн үнэ цэнэ, бөөгнөрөл гэх мэт олон зүйлсээр хотхонуудыг хооронд нь харьцуулснаар илүү сайн хаус авах магадлал өндөрсөх нь мэдээж билээ.

Бүх шаардлага нөхцөлийг хангасан, сэтгэлд тань бүрэн нийцэх хаусыг олно гэвэл төдийчинээ хүрэлцээтэй мөнгийг төсөвлөх хэрэгтэй болно. Хэрэв таны төсөв мөнгө хязгаартай бол зарим нэг нөхцөлөө эргэн харж үзэж, хамгийн чухал шаардлагууд дээрээ төвлөрөн, бусад таалагдахгүй байгаа зүйлс нь ирээдүйд засаж болох эсэх талаар нь бодож сонголтоо хийгээрэй. Таны сонголтонд багахан ч гэсэн нэмэр болох үүднээс энэхүү нийтлэлээ орууллаа.

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ КОМПАНИЙН ТУРШЛАГА. Тухайн үйл ажиллагаа явуулж буй чиглэлээрээ тодорхой үр дүнд хүрсэн, салбартаа нэр хүндтэй, өмнө нь хэрэгжүүлсэн төсөл болоод бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар тухайн компанийг дүгнэж болох юм.

БАЙРШИЛ. Энэ бол үл хөдлөх хөрөнгийн үнэд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл. Ялангуяа манай УБ шиг замын түгжрэл ихтэй, өвөлдөө утаатай, хот төлөвлөлт сайнгүй хотод!!! Газар олголт эмх замбараагүй хийгдэж, таны хаусыг тойрч, хот төлөвлөлт, архитектур төлөвлөлт талаасаа зохицохгүй олон барилга орон сууц, гэр хороолол тойроод үүсэх эрсдэлийг тооцож нэг үзээрэй.

АГААРЫН БОХИРДОЛ. Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ гамшигын хэмжээнд очиж энэ нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд хүртэл нөлөөлчихсөн явааг хүн бүр л мэдэх бизээ. Одоо утаа орж ирэхгүй ч ирээдүйд тухайн газар утаатай болох боломжтой эсэхийг та судлахад илүүдэхгүй бизээ.

ХАРАГДАХ ОРЧИН. Харагдах орчин хүний сэтгэл зүй, эрүүл мэндтэй салшгүй холбоотой байдаг ба хүний бие физиологийн шинж чанар, зан төлөвийн эрүүл байдал нь байгальд ойр байхтай шууд хамааралтай

БАРИЛГЫН ЧАНАР. Барилгын материалын галд тэсвэрлэх чадвар, бат бөх чанар, дуу чимээ тусгаарлалт, ус нэвтрүүлэх чадвар, дулаан дамжуулах чавдар ба хадгалах чадвар зэрэг дээр асуухад мөн л илүүдэхгүй бизээ. Интернет хөгжсөн өнөө үед хэдхэн товч дараад л ямар брэндийн ямар бараа бүтээгдэхүүн хэрэглэж байгаа, энэ нь хэр эдэлгээтэй талаар мэдэх боломжтой.

ИРЭЭДҮЙН ҮНЭ ЦЭНЭ. Байрны зөвхөн одоогийн нөхцөл байдлаас гадна мэдээж хэрэг ирээдүйн үнэ цэнийг бас тооцож үзэх хэрэгтэй. Ирээдүйд хэт олны хөлийн газар болох, ойр орчинд өндөр өндөр бүтээн байгуулалт ихээр хийгдэнэ гэвэл сайнгүй нь тодорхой. Мөн одоогийн сул талууд ирээдүйд сайжирснаар давуу тал болж үнэ цэнэ нэмэгдэхийг тооцох хэрэгтэй.

ХУВИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗАР. Хаус хотхоны хамгийн чухал зүйл бол хувийн эзэмшлийн газар. Хувийн эзэмшлийн газартай болсноор та энэхүү газартаа:

  • Хүүхдийн тоглоомын талбай
  • Хүнсний ногоо тарих хүлэмж
  • Усан сан, хиймэл нуур
  • Сүүдрэвч
  • Задгай террасс, ил гал гэх мэтээр өөрийн хүссэнээрээ тохижуулах боломжтой юм.

СӨХ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА. Үл хөдлөх хөрөнгө ашиглалтад орсны дараагаар үнэ цэнийг өсгөхөд нөлөөлдөг нэг чухал хүчин зүйл бол СӨХ-ийн үйл ажиллагаа юм. Тухайн орон сууц ирээдүйд ямар дүр төрхтэй үлдэх эсэх нь СӨХ-ийн үйл ажиллагаанаас шууд хамаарч байдаг. Иймд СӨХ-ийн үйл ажиллагааг ч бас чухал юм.

Хаус сонирхоод судлаад явахад тэр болгон таалагдахгүй, адаглаад л нэг хоёр зүйл нь сэтгэлд нийцэхгүй, нэг л эргэлзээтэй санагдаад байх вий. Үүнээс болж аятайхан хаус олно гэдэг чинь ямар хэцүү юм бэ гэж бухимдах шаардлагагүй, учир нь мэдэхгүй зүйлдээ эргэлзэж үл итгэнэ гэдэг хүний сэтгэлзүйн нэг онцлог юм. Хүн нэг газраа удаан амьдраад ирэхээр аяндаа дасч, анх сул тал болон харагдаж байсан зүйлс нь нэг их мэдрэгдэхээ больчихдог тал байдаг. Тиймээс боломжийн санагдсан ч эргэлзээд байгаа асуудлуудаа цаашид шийдэгдэж болох асуудлал мөн үү гэдгийг бүтээлчээр нэг бодоод үзээрэй.

ХАДАТ ВИЛЛА 3 хаус хотхон нь хотын их дуу чимээнээс ангид, хоёр уулын дунд ойн цоорхойд хэрэгжиж байгаа байгаа бөгөөд утаа орох эрсдэлээс бүрэн хамгаалагдсан, дэд бүтцийн бүрэн шийдэл бүхий дөрвөн улирлын хаус хотхон юм.

Сүрлэг сайхан уулсын тэргүүнд хөхөөн дуу, шувуудын жиргээг сонсож, сэнгэнэсэн сайхан цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, улирал бүр өнгөө солих уул, ургамал, цэцэгс, ой моддын харц булаам байгалийн сайхан зүй тогтлыг гэрээсээ өрөөнөөсөө тольдон харж, мэдэрч сэтгэлийн таашаал авна гэдэг юутай гайхалтай…

Та хотхоны танилцуулгыг доорх холбоосоор татаж авна уу. Баярлалаа.

31/10/2018 by marketing 0 Comments

Бид “Talk Talk English” сургалтын төвтэй хамтран ажиллалаа.

ЦОБА ХХК нь ажилтнуудынхаа сурч хөгжих, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, өөрийгөө нээн харуулах боломж олгох, багаар ажиллах, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх зорилгоор Олон улсын болон Монгол улсын сургалтын байгууллагуудтай тогтмол хамтран ажиллахыг эрмэлздэг.

Энэ удаад бид ажилтнуудынхаа хамтдаа сурч хөгжих, англи хэлнийхээ төвшинг нэмэгдүүлэх тал дээр нь анхаарч “Talk Talk English” сургалтын төвтэй 6 сарын хугацаанд амжилттай хамтран ажиллалаа.

01/10/2018 by marketing 0 Comments

Агаар бидний амьдралд…

Хүний эрхийн тухай хууль тогтоомжид та биднийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан ажээ.

Энэ эрхийг их хотын иргэд бидэнд эдлүүлэх гэж төр засаг маань 2008 оноос хойш одоог хүртэл тэмцсээр. Гэсэн ч үр дүн нь Улаанбаатар хот маань утаатай хэвээр удаж байна. Харамсалтай нь бид төр засаг, энэ нийгэмээ өөрчлөгдөхийг хүлээж ийм л орчинд амьдрах ёстой юм шиг дасал болжээ.

Нэгэн цагтаа азийн цагаан дагина гэж нэрлэгдэж байсан Улаанбаатар хотын маань өвлийн улирал УТААНЫ улирал нэртэй болж их хотын иргэд бид цас орох, хүчтэй салхи салхилахад л цэвэр агаарыг түрхэн зууртаа мэдэрдэг болжээ.

Агаарын бохирдлоос шалтгаалах өвчин эмгэг, хор уршгийг тоочоод баршгүй. Улаанбаатар хотод байгаа хүүхдүүд хөдөө орон нутагт байгаа хүүхдүүдээс 15 дахин их өвчилдөг, энэхүү өвчлөлийн 56% нь агаарын бохирдлоос үүдэлтэй болохыг судалгаагаар нотолжээ.

Үр хүүхэддээ зөв хүмүүжил, сайн боловсрол олгох нь эцэг эхийн үүрэг яалтчгүй мөнөөс мөн. Гэхдээ зөв хүмүүжилтэй, сайн боловсролтой болгохын тулд та бидний хүүхэд эрүүл байх нь хамгийн чухал. Хүмүүжил, Боловсрол, Эрүүл мэнд эдгээр гурван асуудлыг аль алинийг нь орхигдуулалгүй бодох л ёстой асуудал.

Хүн цэвэр агаартай ууланд, шилмүүст ойд 2-3 цаг алхахад уушиг нь бүрэн цэвэрлэгддэг гэнэ.

Та хүүхдүүдээ 7 хоног тутам цэвэр агаарт гаргаж чадаж байна уу?

Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд хэр их хөрөнгө оруулалт хийж байна вэ?

ХАДАТ ВИЛЛА 3

Вилла төслийн орон сууцнаас ялгарах хамгийн том ялгарал бол байгальдаа ойр байх. Хэдий байгальдаа ойр байсан ч одоогийн нөхцөл байдалд утаа орж ирэхгүй байх гэдэг нь хамгийн том шаардлага болж байна.

УБ хотын аль ч уулын амуудад утаа үнэртэж, харагдах болжээ. Ид өвлийн хүйтэн галлагаатай үед утаагүй, цэвэр агаартай орчин хаана байна гэхэд хуруу дарам цөөн газрууд үлджээ.

Хадат вилла 3 төсөл нь хоёр уулын голд, өндөрлөг газар, ойн цоорхойд хэрэгжиж байгаа бөгөөд утаа орох эрсдэлээс бүрэн гарсан вилла хотхон юм.

24/09/2018 by marketing 0 Comments

Таны амьдралын хэв маяг танд аз жаргалтай амьдралыг өгч байна уу?

Бид техник, технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үед амьдарч буй. Интернет, ухаалаг утас, үүлэн тооцоолол, их өгөгдөл, хиймэл оюун, блокчэйний технологийн дэвшлүүд бидний ажил, амьдралын нэгээхэн хэсэг болсоор л. Нийслэл Улаанбаатар хотод маань ч өндөр шилэн барилгууд сүндэрлэн, автомашины дуут дохио, хүмүүсийн хөлхөөн шөнө дунд ч үл тасрах 21-р зууны их хотын өнгө аяс нэгэнт бүрджээ.

Харин зуны гуравхан сардаа энэ их хотоос гарах урсгал түгжрэх нь олонтоо. Их хотын эрчимтэй хэмнэлээс түрхэн хөндийрч байгаль дэлхийдээ ойртож, Монголынхоо амар амгаланг мэдрэн жилийнхээ эрч хүч, цэнэгийг авдаг хэмээн хэлэлцдэг. Альтернатив анагаах ухааны томоохон төлөөлөгч, зохиолч Дийпак Чопрагийн хэлж буйгаар хүний бие мах бодь газар, дэлхийтэйгээ хүрэлцэх нь эрүүл мэндэд олон талын эерэг нөлөөтэй аж.

Та зүлэг ногоон дээр эсвэл голын элс хайрган дээр нүцгэн хөлөөрөө гишгэх, ойд модны доор тухлан суухад ямар мэдрэмж төрдөг билээ. Нэг тийм эерэг, тайван, тааламжтай мэдрэмж. Гэвч энэ нь зөвхөн ядаргаа тайлах мэдрэмж төдий биш ажээ. Судалгаагаар газар дэлхийтэй шууд хүрэлцэх нь таны бие махбодь дах цэнэгийг газардуулж байдаг нь таны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг байна. Цаашлаад судлаачид байгаль дэлхийтэй ойр амьдрах нь:

  • Стрессийг багасгах, аз жаргалыг мэдрэх,
  • Үрэвсэл багасгах, үе мөчний өвдөлт бууруулах,
  • Эрүүл дархлааны тогтолцоо бий болгох,
  • Бөх бат нойрсох зэрэг олон ач холбогдлуудтайг олж тогтоосон байдаг.

Харин бид завсар зайгүй баригдах барилга байгууламж, өндөр кран, жилээс жилд тоо нь олшрох тээврийн хэрэгслийн чимээ шуугиан, замын түгжрэл, агаарын бохирдол, энэ бүхнийг байх л ёстой зүйл мэтээр хүлээн авч өөрийн мэдэлгүй стресст орж эрүүл мэнд оюун санаагаа ядраасаар л. Эрүүл мэндээрээ хохирч байгааг ч үл анзааран, анзаарсан ч бухимдахаас үл хэтрэн, ухаалаг утсаа ширтэн, ажил амьдралынхаа асуудлуудад нухлагдсаар эцэст нь эрүүл энх, аз жаргалтай гэхэд хэцүү амьдралын хэв маягийг бий болгосон бус уу?

ХАДАТ ВИЛЛА 3 ТӨСӨЛ

Байгалийн сайхан зураг харахад хүний сэтгэл санаа тайвшралыг мэдэрдэг. Харин үүнийг өдөр бүр бодитоор гэрээсээ, өрөөнөөсөө мэдрэх боломжийг бид танд олгож байна.

Хадат вилла 3  төсөл нь хотын их чимээ шуугианаас ангид тав тухтай тайван амьдрах боломжийг бүрдүүлсэн  дөрвөн улирлын вилла хотхон юм.

Сүрлэг сайхан уулсын тэргүүнд хөхөөн дуу шувуудын жиргээг сонсож, сэнгэнэсэн сайхан цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, улирал бүр өнгөө солих уул, ургамал, цэцэгс, ой мододын харц булаам байгалийн сайхан зүй тогтлыг гэрээсээ өрөөнөөсөө тольдон харж, мэдэрч сэтгэлийн таашаал авна гэдэг юутай гайхалтай…

Аливаа зүйлсийг өндрөөс бүхлээр нь хараад ирэхэд та бидний амьдралд орж ирдэг аахар саахар асуудлууд жижиг болж амьдралын үнэ цэнийг улам бүр мэдэрдэг.

Нийтлэлийнхээ төгсгөл нэгэн асуулт тавья. Та нар мандах үед уулсын оройд алхах уу, эсвэл чихэвчтэй хүмүүстэй хамт алхах уу? Байгаль дунд нам гүм орчинд алсын барааг ширтэх, уулс модоор хүрээлүүлэх нь бас нэгэн сонголт шүү дээ.