Бид техник, технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үед амьдарч буй. Интернет, ухаалаг утас, үүлэн тооцоолол, их өгөгдөл, хиймэл оюун, блокчэйний технологийн дэвшлүүд бидний ажил, амьдралын нэгээхэн хэсэг болсоор л. Нийслэл Улаанбаатар хотод маань ч өндөр шилэн барилгууд сүндэрлэн, автомашины дуут дохио, хүмүүсийн хөлхөөн шөнө дунд ч үл тасрах 21-р зууны их хотын өнгө аяс нэгэнт бүрджээ.
Харин зуны гуравхан сардаа энэ их хотоос гарах урсгал түгжрэх нь олонтоо. Их хотын эрчимтэй хэмнэлээс түрхэн хөндийрч байгаль дэлхийдээ ойртож, Монголынхоо амар амгаланг мэдрэн жилийнхээ эрч хүч, цэнэгийг авдаг хэмээн хэлэлцдэг. Альтернатив анагаах ухааны томоохон төлөөлөгч, зохиолч Дийпак Чопрагийн хэлж буйгаар хүний бие мах бодь газар, дэлхийтэйгээ хүрэлцэх нь эрүүл мэндэд олон талын эерэг нөлөөтэй аж.
Та зүлэг ногоон дээр эсвэл голын элс хайрган дээр нүцгэн хөлөөрөө гишгэх, ойд модны доор тухлан суухад ямар мэдрэмж төрдөг билээ. Нэг тийм эерэг, тайван, тааламжтай мэдрэмж. Гэвч энэ нь зөвхөн ядаргаа тайлах мэдрэмж төдий биш ажээ. Судалгаагаар газар дэлхийтэй шууд хүрэлцэх нь таны бие махбодь дах цэнэгийг газардуулж байдаг нь таны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг байна. Цаашлаад судлаачид байгаль дэлхийтэй ойр амьдрах нь:
- Стрессийг багасгах, аз жаргалыг мэдрэх,
- Үрэвсэл багасгах, үе мөчний өвдөлт бууруулах,
- Эрүүл дархлааны тогтолцоо бий болгох,
- Бөх бат нойрсох зэрэг олон ач холбогдлуудтайг олж тогтоосон байдаг.
Харин бид завсар зайгүй баригдах барилга байгууламж, өндөр кран, жилээс жилд тоо нь олшрох тээврийн хэрэгслийн чимээ шуугиан, замын түгжрэл, агаарын бохирдол, энэ бүхнийг байх л ёстой зүйл мэтээр хүлээн авч өөрийн мэдэлгүй стресст орж эрүүл мэнд оюун санаагаа ядраасаар л. Эрүүл мэндээрээ хохирч байгааг ч үл анзааран, анзаарсан ч бухимдахаас үл хэтрэн, ухаалаг утсаа ширтэн, ажил амьдралынхаа асуудлуудад нухлагдсаар эцэст нь эрүүл энх, аз жаргалтай гэхэд хэцүү амьдралын хэв маягийг бий болгосон бус уу?
ХАДАТ ВИЛЛА 3 ТӨСӨЛ
Байгалийн сайхан зураг харахад хүний сэтгэл санаа тайвшралыг мэдэрдэг. Харин үүнийг өдөр бүр бодитоор гэрээсээ, өрөөнөөсөө мэдрэх боломжийг бид танд олгож байна.
Хадат вилла 3 төсөл нь хотын их чимээ шуугианаас ангид тав тухтай тайван амьдрах боломжийг бүрдүүлсэн дөрвөн улирлын вилла хотхон юм.
Сүрлэг сайхан уулсын тэргүүнд хөхөөн дуу шувуудын жиргээг сонсож, сэнгэнэсэн сайхан цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, улирал бүр өнгөө солих уул, ургамал, цэцэгс, ой мододын харц булаам байгалийн сайхан зүй тогтлыг гэрээсээ өрөөнөөсөө тольдон харж, мэдэрч сэтгэлийн таашаал авна гэдэг юутай гайхалтай…
Аливаа зүйлсийг өндрөөс бүхлээр нь хараад ирэхэд та бидний амьдралд орж ирдэг аахар саахар асуудлууд жижиг болж амьдралын үнэ цэнийг улам бүр мэдэрдэг.
Нийтлэлийнхээ төгсгөл нэгэн асуулт тавья. Та нар мандах үед уулсын оройд алхах уу, эсвэл чихэвчтэй хүмүүстэй хамт алхах уу? Байгаль дунд нам гүм орчинд алсын барааг ширтэх, уулс модоор хүрээлүүлэх нь бас нэгэн сонголт шүү дээ.
Related Posts
Үл Хөдлөх Хөрөнгөд хөрөнгө оруулах нь яагаад ашигтай байдаг вэ?
Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ нь урт хугацаанд тогтмол өсдөг ба үүнд гэхдээ дараах зүйлс чухал нөлөө үзүүлдэг Байршил:...
Таны амьдралын хэв маяг танд аз жаргалтай амьдралыг өгч байна уу?
Бид техник, технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үед амьдарч буй. Интернет, ухаалаг утас, үүлэн тооцоолол, их өгөгдөл, хиймэл...