Итали загварын Канад технологиор барьсан энэхүү төслийн гол зорилго нь хэрэглэгчдийг хотоос гадуур, эрүүл аюулгүй, тогтмол амьдрах хэв маягт уриалан дуудах байсан. Алсад харагдах гайхалтай харц, өндөр уулсыг гэр дотроосоо та өглөө бүр хараа бэлчээх боломжийг олгосон нь төслийн гол үнэ цэнэ юм.
Төслийнхөө байршлыг утаа орж ирэх боломжгүй, харц сайтай газар сонгосон. Төслийн бүтээн байгуулалт эхэлснээс эхний 3 сард 27 сингл хаус зарагдсан нь салбартаа урьд хожид байгаагүй борлуулалтын амжилт тогтоосон. Хадат 1 төслийн байршлын сонголтыг зөв хийсэн гэж үздэг. Энэ нь бидний борлуулалт болон хандалтын тооноос харагдаж байгаа.
Төслийн сингл хаус нь зарагдаж дууссанаас хойш өдийг хүртэл хэрэглэгчид дахин сингл хаус авах сонирхол, хүсэлтээ илэрхийлж байсан.
Энэ нь Улаанбаатар хотод цэнгэг агаарт байгалийн үзэсгэлэнт газарт нэгдсэн зөв төлөвлөлт, нэгдсэн дэд бүтэц бүхий сингл хаусанд амьдрах эрэлт хэрэгцээ ямар их байгааг харуулсан.