Хаусын төслүүд байршлын сонголтоо буруу хийж, том хөндий, амны эхэнд, дунд, адагт байршсан байх нь олонтоо. ӨНӨӨДӨР хоосон байгаа газруудын ойролцоо стандартын шаардлага хангахгүй өөр өөр төлөвлөлт, концепт бүхий барилгууд босож, хажуу хөршүүд жорлон ухаад эхлэхэд таны ӨНӨӨДРИЙН орчин худалдаж авсан мэдрэмж, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ, байгальд ирсэн мэдрэмж хэрхэн буурахыг төсөөлж байна уу? Газар олголт эмх замбараагүй хийгдэж таны хаусыг тойрч, хот төлөвлөлт, архитектур төлөвлөлт талаасаа зохицохгүй олон барилга орон сууц, гэр хороолол тойроод үүсэх эрсдэлийг тооцож нэг үзээрэй.
Хадат Вилла 3
Хадат Вилла 3 төслийг хөгжүүлэхдээ бид байгальд ойр, ойр ойрдоо бүр яг ойн цоорхойд, уулс, модоор хүрээлэгдсэн, зөвхөн танд зориулсан тусгай орчин бүрдсэн цогцоор нь шийдэж он удаан жил ялгарч байхаар төлөвлөсөн. Өндөрлөг уулын оройд байрших тусмаа илүү үнэ цэнэтэй, харагдах орчин, бусдаас тусгаарлагдах байдал гэх мэт олон давуу талууд бий.
Ойн цоорхойн гүнд таны сэтгэл санааг чилээхгүй орчин үеийн техник технологийн дэвшилтэт дэд бүтцийн шийдлүүд, модоор хүрээлэх үзэсгэлэнт орчин, 24 цагийн турш харуул хамгаалалтын найдвартай байдал.
Танд танилцуулж буй энэхүү бүтээлийг бид дахин давтагдашгүй онцгой байршилд бүтээсэн. Бид зөвхөн барилга зардаггүй. Бид байгаль дундах сэтгэл ханамж, мэдрэмжтэй цуг өгөхийг зорьдог. Бид танд өглөө нар мандах, орой наран жаргах, үүрийн гэгээ татах, манан будан, цас бороо гээд л байгалийн үзэгдлүүдийг илүү ойроос, гэр өргөөнөөсөө мэдрэх тэр гайхалтай мэдрэмж, үнэ цэнийг хамтад нь санал болгож байгаа юм.
Хадат Вилла 3 төслийн хамгийн том онцлог, ялгарал бол зөвхөн танай гэр бүлд зориулсан орчинг үүсгэж чадсанд оршино. Эргэн тойрон модоор хүрээлэгдсэн юу ч бүү мэд баригдаж болох эмх цэгцгүй төлөвлөлт, барилгуудтай хаяа нийлчих боломжгүй орчинд байршилтай. Үүгээрээ таны сэтгэл ханамж төдийгүй, хөрөнгийн ирээдүйн үнэ цэнийн өсөлтийг аливаа эрсдэлээс хамгаална гэж бид итгэдэг.
Энэ гайхалтай орчинд юу хийж болох вэ?
Хэд алхаад л та гэр бүл, найз нөхөдтэйгөө байгаль дэлхий рүү орж ууланд алхаж, ой модоор зугаалах боломжтой. Гэрийн эзэгтэй нартаа зориулан бүхий л гал тогоонуудад байгаль дунд буйг бодитоор мэдрүүлэх цонхнуудыг төлөвлөж өгснөөрөө онцлогтой. Мөн таны өргөөнд зочид ирж, илүү тухтай орчинг орчинг мэдэрч, зочдоо хүлээн авч уулзалт хийх үүднээс 40 м2 том терраснууд төлөвлөж өгсөн. Аливаа гэр бүлийн аз жаргалд эрүүл мэнд, амжилт бүтээл төдийгүй гэр бүлээрээ цагийг хамтдаа эрүүл зөв, хөгжилтэй өнгөрүүлэх ч мөн адил чухал.
Хэрэв та орчин авахыг хүсэж байвал дараах 3 асуултыг өөртөө тавиарай
- Ирээдүйд ойр хавьд барилгажилт баригдах боломжит газар байна уу?
- Хөрш зэргэлдээ айлууд жорлон ухаад эхэлбэл яах вэ?
- Таны цонхоор өнөөдөр айлууд харагдахгүй байвч тасралтгүй олон жил барилга бариад цонхыг тань хаагаад эхэлбэл яах вэ?
Related Posts
Канад Хаус газар хөдлөлтөд хэр тэсвэртэй вэ? Биднийг зорин ирдэг хэрэглэгчдийн хамгийн түгээмэл асуудаг асуултын нэг нь...
Эрүүл ухаалаг амьдралын шинэ хэв маяг
Tөслийн гол зорилго Орчин үед хүмүүсийн амьдралд Эрүүл идэвхтэй амьдрал буюу Quality of life гэх ойлголт илүү давамгайлж...