Канад Хаус газар хөдлөлтөд хэр тэсвэртэй вэ?
Биднийг зорин ирдэг хэрэглэгчдийн хамгийн түгээмэл асуудаг асуултын нэг нь Канад Хаус газар хөдлөлтөд хэр тэсвэртэй вэ? гэсэн асуулт байдаг. Канад технологийн модон хийцэлтэй хаус нь эдийн засаг, эрчим хүч талаасаа байгальд ээлтэй дахин боловсруулдаг бүтээгдэхүүнээс гадна газар хөдлөлтөд маш сайн тэсвэртэй гэдгийг дэлхийн олон улс орон зөвшөөрсөн байдаг. Жишээлбэл газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт ордог Япон, Хятадын Сичуан мужид Канад технологийн хауснуудыг ихээр барьж, нутагшуулж байгаа билээ. Тэр тусмаа 2008 онд Хятадын Сичуан мужид болсон 8 магнитудын хүчтэй олон хүний амь нас, барилга байгууламжид хохирол учруулсан газар хөдлөлтийн дараа Canada Wood China-н зүгээс орон нутгийн барилгын компаниудад Канад технологийн талаар сургалт орж, ард иргэдэд зориулсан загварын Канад хаус барьж танилцуулга хийж эхэлснээс хойш эрчимтэйгээр Канад технологийн модон хийцэлтэй хауснуудыг барьж, ашиглаж эхэлсэн байдаг.
Үүнээс гадна Канад технологийн хауснуудыг газар хөдлөлтөд хэр тэсвэртэй болохыг хиймэл газар хөдлөлтийн орчинд туршсан төслүүд байдаг бөгөөд үүний нэг нь 2009.07.14-ний өдөр Япон улсын Мики хотод болсон туршилт юм. Энэхүү туршилтын үер дуураамал лаборторын орчинд 5 удаагийн хиймэл чичирхийлэл бий болгож туршсан байдаг. Туршилтын хамгийн сүүлийн үе шат болох 5 дах туршилтын үер 7.5 магнитудын хиймэл чичирхийлэлтийн дараа судалгааны төслийн удирдагч Steve Pryor-н хэлснээр цонх болон үүдний буланд бага хэмжээний цууралт л ажиглагдсан нь Канад хаус газар хөдлөлтөд сайн тэсвэртэй болохыг баталсан үр дүн болсон.
Цоба ХХК нь Канад стандартын дагуу амжилттай хэрэгжүүлсэн хоёр удаагийн төслийнхөө туршлага дээр үндэслэж Хадат Вилла 2 төслийг илүү сайжруулан хөгжүүлж байна.
Welcome to La Fiesta Lifestyle
1365 Views
Related Posts
22/04/2021
Блог
Хадат Вилла 2 төслийн гадна фасат
ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ЦЭВЭРЛЭДЭГ ГАДНА ФАСАТ ГЭЖ СОНССОН УУ? ГАДНА ФАСАТ НЬ ХАУСАНД ӨНГӨ НЭМДЭГ НЬ ХАЙР ТАТАМЧ АРЧИЛЖ ЦЭВЭРЛЭХ НЬ...
12/03/2021
Блог
Үл Хөдлөх Хөрөнгөд хөрөнгө оруулах нь яагаад ашигтай байдаг вэ?
Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ нь урт хугацаанд тогтмол өсдөг ба үүнд гэхдээ дараах зүйлс чухал нөлөө үзүүлдэг Байршил:...