fbpx


 

Phone: (976) 7713-3355
Sales managers:
(976) 9490 - 1205
(976) 9401 - 1205
(976) 9400 - 1205
(976) 9590 - 1205

Category: Блог

17/11/2021 by marketing 0 Comments

ХАУС АВАХАД ХЯЛБАР БОЛЛОО – ХАДАТ ВИЛЛА 2 ТӨСӨЛ

Олон улс даяар тогтвортой ирээдүйг бүтээлцэх, ногоон эдийн засгийн дэмжих төслүүдийг эрэн хайж, санхүүжүүлэх бодлого эрчимжсээр байна.

Цоба Хаус компани нь байгуулагдсан цагаасаа тогтвортой хөгжлийн чиг баримжааг дээдлэн УБ хотын хүн амын хэт төвлөрлийг сааруулах, замбараагүй хот төлөвлөлтөөс зайлсхийж улмаар хүн-байгальд ээлтэй эко шийдлүүдээр хүмүүсийн амьдрах орчныг сайжруулахаар зорин ажилладгаа өмнөх төслийн хөгжүүлэлтүүдээр харуулж иржээ.

Монголын банк санхүүгийн салбарынхан Хадат вилла II төслийг тогтвортой ирээдүйг бий болгох ногоон бүтээн байгуулалт гэж үнэлж дүгнэсэн учир, урт хугацааны өндөр дүнтэй хөрөнгө оруулалтаар дэмжин хамтран ажиллахаар боллоо.

Цоба Хаус компани нь дэлхий дахинд нүүрлээд буй Ковид19 цар тахлаас улбаатай санхүүгийн хүнд хэцүү үед захиалагч бүрийнхээ амьдралын чанарыг сайжруулж, эрүүл аюулгүй орчинд, хотын стресс, бухимдлаас зайдуу амьдрах ШИНЭ БОЛОМЖИЙГ доорх нөхцөлийн хамт бий болгож байна.

Энэхүү онцгой таатай нөхцөлүүдийг Хадат Вилла II төслийн 2-р ээлжийн захиалагч нар эдлэж байгаа нь эрэлтийг нэмэгдүүлж, захиалга хурдтай дүүрэхэд нөлөөлөхөөр байна.

Хадат Вилла II төслийн 1-р ээлжийн амины орон сууцны захиалгыг 250 сая төгрөгөөр өнгөрсөн жилийн эхээр авч байсан бол өдгөө ашиглалтад орох үед 350 сая төгрөгт хүрч, эртэч захиалагч бүрдээ 100 сая төгрөгийн хөрөнгийн өсөлтийг үзүүлсэн юм.

Энэ чиг хандлага цаашид ч хадгалагдаж, 2-р ээлж ашиглалтад орох үед мөн л үнэлгээ нь өсөх төлөвтэй байна.

Захиалга өгөх: 77133355

Дэлгэрэнгүй мэдээлэл авах формыг ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Дуусашгүй баяр баяслыг яг одоо мэдэр

Хадат вилла – 2 төсөл

02/07/2021 by marketing 0 Comments

ХАДАТ ВИЛЛА 2 ТӨСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ТҮННЕЛИЙН СИСТЕМ

Хотын гадна ба Бие даасан дэд бүтцийн шийдлүүд

№3 – Дэд бүтцийн түннелийн систем

ЗУН БОЛГОН ГАЗАР ШОРООНЫ АЖИЛ ХИЙЖ ТАНЫ ТАВ ТУХЫГ АЛДАГДУУЛАХГҮЙ

ЦОБА ХХК өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бие даасан вилла төслүүдийн туршлага дээрээ үндэслэж ХАДАТ ВИЛЛА – 2 төсөл дээрээ илүү сайжруулсан ДЭД БҮТЦИЙН ТҮННЕЛийн системийг нэвтрүүлэн ашиглаж байна.
Тухайн түннелийн системийг ашигласнаар:
✅Илүү найдвартай буюу хөлдөж хэрэглээний ус тасрах эрсдэл байхгүй
✅Эвдрэл гэмтлийг хугацаа алдахгүй илрүүлж, засварлана
✅Засвар үйлчилгээ хийх хугацаа харьцангуй бага(Удаан хугацаагаар хэрэглээний ус тасрахгүй)
✅30-40 жилийн дараа их засвар ороход зардал бага, түргэн хялбар гүйцэтгэнэ

Вилла төсөл хөгжүүлэгч ЦОБА ХАУС ХХК
Welcome to La Fiesta Lifestyle

24/06/2021 by marketing 0 Comments

ХАДАТ ВИЛЛА 2 ТӨСЛИЙН УУЛЫН ЗАМ

Хотын гадна ба Бие даасан дэд бүтцийн шийдлүүд

№3 – Уулын зам

Уулын зам

ЦОБА ХХК ХАДАТ ВИЛЛА төслийн болон тухайн бүс нутгийн оршин суугчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд зориулж бүтээн байгуулсан 4.2 км үргэлжлэх асфальтан замын ачаар тухайн бүс нутгийн газрын үнэлгээ 3 – 15 сая болж өсөхийн хажуугаар үлэмж хэмжээний тав тух, цэвэр цэмцгэр байдлыг оршин суугчдад бий болгосон байна.
Харин ХАДАТ ВИЛЛА 2 төслийн хүрээнд биднийг зорин ирдэг хэрэглэгчдийн хамгийн их асуудаг асуулт бол энэхүү төслийн уулын зам хэрхэн засагдах вэ? гэсэн асуулт байдаг бөгөөд үүний хариултыг та бүхэнтэй хуваалцья.

УУЛЫН ЗАМ АШИГЛАЛТАД ОРОХ ХУГАЦАА: 2021 оны 11 сар
Одоогийн уулын сайжруулсан шороон зам нь:
✅Монгол улсын замын стандартад нийцсэн
✅20 см зузаан буталсан чулуун суурьтай
✅5 см зузаан асфальтбетон
✅Нийт 932 м-н урттай, 7 м-н өргөн
✅1-2 м-н өргөнтэй явган хүний замтай
✅Явган хүний замтай талдаа босоо бетон хашлага буюу бордюртай
✅Уулан талдаа ус зайлуулах чулуун бэхэлгээтэй шуудуутай
✅Хальтиргаанаас хамгаалсан резин түрхлэгтэй
✅5 байрлалд хурд сааруулагчтай зам болон сайжруулан засагдана
🌟ГЭРТЭЭ ХАРИХ ЗАМ ХАМГИЙН ГОЁ БӨГӨӨД АЮУЛГҮЙ
🌟ХАДАТ ВИЛЛА ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ 70%-Д ХҮРЛЭЭ

Вилла төсөл хөгжүүлэгч ЦОБА ХАУС ХХК
Welcome to La Fiesta Lifestyle

22/04/2021 by marketing 0 Comments

Хадат Вилла 2 төслийн гадна фасат

ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ЦЭВЭРЛЭДЭГ ГАДНА ФАСАТ ГЭЖ СОНССОН УУ?

ГАДНА ФАСАТ НЬ ХАУСАНД ӨНГӨ НЭМДЭГ НЬ ХАЙР ТАТАМЧ АРЧИЛЖ ЦЭВЭРЛЭХ НЬ ҮЗЭН ЯДАМ ЮМ

ЦОБА ХХК Хадат Вилла 2 төслийн эрхэм захиалагч та бүхэндээ зориулаад MCS группын АСЕМ ВИЛЛА төсөлд ашигласан өндөр зэрэглэлийн Японы алдарт Ничиха брэндийн гадна өнгөлгөөний хавтны(ФАСАТ) албан ёсны гэрээт борлуулагч “НИХОН БОЕКИ” ХХК-тай хамтран Хадат Вилла 2 төслийн Таун Хаус дээрээ Никиха Фасатыг ашиглаж байгааг дуулгахад таатай байна.
НИЧИХА ФАСАТ:
  • NichiGuard буюу өөрөө өөрийгөө цэвэрлэх технологитой учир эрхэм хэрэглэгч та тогтмол хугацаанд угааж цэвэрлэх шаардлагагүй.
  • PlatinumCoat буюу өнгө, чанар алдагдалтаас сэргийлэх технологитой учир таны хаусны өнгө үзэмж, үнэ цэнийг 50 жилийн турш хадгална.
  • Олон улс орны галын стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн бөгөөд тэр тусмаа Европын галын ангиллын “A2, s-1 d0” стандартыг хангасан цөөхөн гадна фасатны нэг.
  • Байгальд ээлтэй бүтээгдэхүүн буюу модны үртэс, хаягдал үнсийг(Fly Ash) дахин боловсруулж гаргаж ирсэн.
Дуусашгүй баяр баяслыг яг одоо мэдэр.

22/04/2021 by marketing 0 Comments

Хадат Вилла 2 төслийн ундны усны шийдэл

Хотын гадна ба Бие даасан дэд бүтцийн шийдлүүд

№1 – Ундны Усны Шийдэл

ЦОБА ХХК-н ХАДАТ ВИЛЛА 2 ТӨСӨЛ БАЙГАЛИЙН ГҮНИЙ ЦЭВЭР УСЫГ ТӨВИЙН СИСТЕМД ХОЛБОГДСОН ЮМ ШИГ ТҮГЭЭХ СИСТЕМИЙГ ТӨЛӨВЛӨЖ ӨГСӨН

ЦОБА ХХК Хадат Вилла 2 төслийн эрхэм хэрэглэгчдээ зориулаад Улиастайн голын хөндийн 100 метрийн гүнээс олборлосон байгалийн гүний цэвэр усыг УЛААНБААТАР хотын төвийн системд холбогдсон юм шиг ямар ч үед УНДНЫ ЦЭВЭР УС хэрэглэх боломжоор хангана. Тухайн усан хангамжийн эх үүсвэр дээр хоолны давснаас электролизын аргаар ГИПО ХЛОР гарган ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ төхөөрөмж суурилуулж, ундны усны аюулгүй байдлыг илүү сайжруулна. Сар бүр Монгол улсын MNS900-2018 цэвэр усны шинжилгээнд хамрагдаж ЦЭВЭР УСНЫ ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ байдлыг тогтмол баталгаажуулна. Ундны усны эх үүсвэрийн бүсийг хамгаалалтандаа авж, аюулгүй, тогтвортой байдлыг хангаж ажиллана.




ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ ТА БҮХЭН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙН ХАМТ САНАА ЗОВОХ ЗҮЙЛГҮЙ БАЙГАЛИЙН САЙХАНД ТАВ ТУХТАЙ АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДАРЦГААЯ

02/04/2021 by marketing 0 Comments

Халаалтын шийдэл

Хотын гадна ба Бие даасан дэд бүтцийн шийдлүүд

№1 – Халаалтын Шийдэл

Хотын гадна уулын өндөрлөгт байрлах Хадат Вилла 2 таун хаус төслийн бие даасан халаалтын шийдэл нь эрхэм хэрэглэгч таныг ямар ч үед яг л Улаанбаатар хотод амьдарч байгаа юм шиг халуун, дулаан, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн.

Энэхүү Хадат Вилла 2 төслийн халаалтын шийдэл нь дараах онцлог шинж чанартай

  1. Хосолмол ажиллагаатай 120л-н бойлертой(Угаалгын өрөөнд байрлана): Хүйтний улиралд манай төслийн бие даасан уурын зуух яг л хотын төвд амьдарч байгаа юм шиг таны хаусыг тогтмол дулаан байлгахаас гадна хосолмол ажиллагаатай бойлерын онцлогын дагуу уурын зуухнаас ирэх халаалт таны гэр бүлийн ахуйн хэрэглээний усыг мөн тогтмол халуун байлгана. Хэрвээ та шаардлагатай гэж үзвэл бойлероо тогонд залган усаа халааж ашиглах боломжтой.
  2. Шалны усан халаагууртай: Манай төсөл шиг Канад хийцэлтэй (модон карказтай) байшин шалны цахилгаан халаагуур тавих нь галын эрсдэлийг ихэсгэдэг учир шалны усан халаагуур илүү тохиромжтой.
  3. Шалны усан халаагуур нь цахилгаан халаагуураас илүү эдийн засгийн үр ашигтай: Шалны цахилгаан халаагуур нь ашигласан хэмжээгээр цахилгааны төлбөр төлөх бол шалны усан халаагуур ашигласны төлөө сар бүрийн тогтмол СӨХ-н төлбөрөө төлөхөд л хангалттай юм.

Та 77133355 гэсэн дугаарт холбогдон цаг товлон манай загварын байртай танилцаж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.


Welcome to La Fiesta Lifestyle 

29/03/2021 by marketing 0 Comments

Газар Хөдлөлт ба Канад Хаус

Канад Хаус газар хөдлөлтөд хэр тэсвэртэй вэ?

 

Биднийг зорин ирдэг хэрэглэгчдийн хамгийн түгээмэл асуудаг асуултын нэг нь Канад Хаус газар хөдлөлтөд хэр тэсвэртэй вэ? гэсэн асуулт байдаг. Канад технологийн модон хийцэлтэй хаус нь эдийн засаг, эрчим хүч талаасаа байгальд ээлтэй дахин боловсруулдаг бүтээгдэхүүнээс гадна газар хөдлөлтөд маш сайн тэсвэртэй гэдгийг дэлхийн олон улс орон зөвшөөрсөн байдаг. Жишээлбэл газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт ордог Япон, Хятадын Сичуан мужид Канад технологийн хауснуудыг ихээр барьж, нутагшуулж байгаа билээ. Тэр тусмаа 2008 онд Хятадын Сичуан мужид болсон 8 магнитудын хүчтэй олон хүний амь нас, барилга байгууламжид хохирол учруулсан газар хөдлөлтийн дараа Canada Wood China-н зүгээс орон нутгийн барилгын компаниудад Канад технологийн талаар сургалт орж, ард иргэдэд зориулсан загварын Канад хаус барьж танилцуулга хийж эхэлснээс хойш эрчимтэйгээр Канад технологийн модон хийцэлтэй хауснуудыг барьж, ашиглаж эхэлсэн байдаг.

Үүнээс гадна Канад технологийн хауснуудыг газар хөдлөлтөд хэр тэсвэртэй болохыг хиймэл газар хөдлөлтийн орчинд туршсан төслүүд байдаг бөгөөд үүний нэг нь 2009.07.14-ний өдөр Япон улсын Мики хотод болсон туршилт юм. Энэхүү туршилтын үер дуураамал лаборторын орчинд 5 удаагийн хиймэл чичирхийлэл бий болгож туршсан байдаг. Туршилтын хамгийн сүүлийн үе шат болох 5 дах туршилтын үер 7.5 магнитудын хиймэл чичирхийлэлтийн дараа судалгааны төслийн удирдагч Steve Pryor-н хэлснээр цонх болон үүдний буланд бага хэмжээний цууралт л ажиглагдсан нь Канад хаус газар хөдлөлтөд сайн тэсвэртэй болохыг баталсан үр дүн болсон.

Цоба ХХК нь Канад стандартын дагуу амжилттай хэрэгжүүлсэн хоёр удаагийн төслийнхөө туршлага дээр үндэслэж Хадат Вилла 2 төслийг илүү сайжруулан хөгжүүлж байна.

Welcome to La Fiesta Lifestyle 

12/03/2021 by marketing 0 Comments

Үл Хөдлөх Хөрөнгөд хөрөнгө оруулах нь яагаад ашигтай байдаг вэ?

Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ нь урт хугацаанд тогтмол өсдөг ба үүнд гэхдээ дараах зүйлс чухал нөлөө үзүүлдэг

 

Байршил: Таны үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийн өсөлтөд хамгийн чухал нөлөө үзүүлдэг зүйл бол байршил бөгөөд таны гэр бүлийн хэрэгцээ, тав тух, эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгцээнд нийцсэн байршил нь таны хаусны үнэ цэнийг өсгөдөг. Үүний тод жишээ нь УБ хотын замын түгжрэл, замбраагүй газар олголт, агаарын бохирдлоос гадна цэвэр агаарт уулын орой дээр байрлах үзэсгэлэнт харууцтай Хадат Вилла 1 болон 3 төсөл юм. Хадат Вилла 1 төсөл нь 2016 онд ашиглалтад орсны дараа 264 сая төгрөгийн үнэлгээтэй байсан ба одоогийн үнэ цэнэ нь 400 сая төгрөг болж 51.5%-н өсөлтийг үзүүлсэн. Харин Хадат Вилла 3 төсөл нь анх 450 сая төгрөгийн үнэлгээтэй байсан нь одоогийн байдлаар 650 сая төгрөгийн үнэлгээтэй болж 44.4%-н өсөлтийг үзүүлсэн. Гэхдээ ийм өндөр өсөлтийг бий болгоход дараах зүйлс мөн нөлөөлсөн.

Дэд бүтцийн шийдэл: Оршин суугчийн өдөр тутмын амьдрал, тав тухтай байдалд чухал нөлөө үзүүлдэг зүйл нь дэд бүтцийн шийдэл байдаг бөгөөд үүнийг хэрхэн оновчтой шийдсэн нь таны үл хөдлөхийн үнэ цэнийн өсөлтөд нөлөөлдөг. Бидний санал болгодог Хадат Вилла төслүүд маань бие даасан дэд бүтэцтэй ба хотын төвд байгаа орон сууцтай яг ижилхэн төвийн нэгдсэн системд холбогдсон юм шиг таныг ямар ч үед ирсэн дулаахан, тав тухтай байдлыг мэдрүүлнэ. Бидний санал болгож буй дэд бүтцийн шийдлүүд нь тунелийн системтэй(ямар ч томоохон эвдрэл гэмтэл тохиолдсон ч ил тунел дотор учир богино хугацаанд засварлах боломжтой) учир 15-20 жилийн дараа буюу урт хугацааны дараа бий болж болох элэгдлийг оношлож, засварлахад хялбар төлөвлөлттэй.

Хөрөнгийн менежмент: Үл хөдлөх хөрөнгө нь цаг хугацааны аясаар элэгддэг бүтээгдэхүүн бөгөөд хэрвээ тогтмол хугацаанд засвар үйлчилгээний ажлыг хийхгүй бол таны худалдаж авсан үл хөдлөх хөрөнгө анх авсан үнээсээ илүү бага үнэлгээтэй болдог. Жишээ нь бидний сайн мэдэх Централ Таурын оффис үргэлж зах зээл дээр өндөр үнэлгээтэй байдаг нь хөрөнгийн сайн менежмент, түүний мэргэжлийн үйлчилгээтэй холбоотой юм. Иймд Монголдоо анх удаа Хадат Вилла төслийн санал болгож буй бие даасан мэргэжлийн хөрөнгийн менежментийн компани таны хаусны үнэ цэнийг унахаас сэргийлж, илүү өсөхөд тусална.

Ирээдүйн төлөвлөлт: Ирээдүйд таны үл хөдлөх хөрөнгийг тойрсон зөв цэгцтэй бүтээн байгуулалт, хүн амын төвлөрөлт зэрэг нь таны хаусны үнэ цэнийг өсгөдөг. Жишээ нь Хадат Вилла 2 төсөл дээрээ бидний төлөвлөсөн РЕНТ, РЕСОРТ, КЛУБ хаусаар дамжуулан таны гэр бүлийн өдөр тутмын хэрэгцээг хангахуйц бүхий л үйлчилгээг түргэн хугацаанд, амар хялбар авахаас гадна таныг зорин ирсэн найз нөхөд, гийчин зочдоо тав тухтай орчинд хүлээн авч хамтдаа амарч, аялах боломжийг бий болгож байна. Иймд иймэрхүү төрлийн цогц төлөвлөлт нь таны үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг улам илүү өсөн нэмэгдүүлдэг.


Үл хөдлөх хөрөнгийн урт хугацааны хөрөнгийн өсөлтөөс та өгөөж хүртэхээс гадна тогтмол нэмэлт орлого олох боломжийг түрээсийн орлого бий болгодог ба түрээс нь дараах төрлүүдтэй. Үүнээс гадна та Хадат Вилла 2 таун хаусыг Хаан банкны зээлийн нөхцөлөөр худалдаж авсан бол өөрийн зээлийн төлбөрөө түрээсийн орлогоороо төлж болно.

Урт хугацааны түрээс: Энэ нь түрээсийн уламжлалт хэлбэр бөгөөд таныг урт хугацаанд хаусны үнийн өсөлтөөс өгөөж хүртээхээс гадна байнгын тогтмол орлого олох боломжийг бүрдүүлдэг. Жишээ нь манай анхдагч Хадат Вилла 1 болон бусад төслийн хауснуудыг түрээслэх эрэлт зах зээл дээр өндөр байдаг учраас зарим оршин суугч энэ төрлийн нэмэлт орлогыг бий болгосоор байна.

Богино хугацааны түрээс: Үүргэвчээ үүрээд дэлхийг тойрон аялах хүсэлтэй, адал явдал эрэлхийлэгч хүн бүрт зориулсан AIRBNB гэх мэт интернэт апп-г ашиглаж дотоод болон гадаадын хүмүүст богино хугацаанд хаусаа түрээсэлж болох ба энэ төрлийн түрээсийн үйлчилгээнд гол нөлөөлдөг хүчин зүйл нь байршил байдаг. Өөрөөр хэлбэл таны түрээслэх хаус манай Хадат Вилла төсөл шиг Хадатын хөндийн үзэсгэлэнт хараа булаам байгалийн сайханд байрладаг бол таны түрээслэгчийн байгалийн сайханд ажиллаж, амарч, аялах хэрэгцээг зэрэг хангаж өгснөөр таны хаусны түрээсийн эрэлтийг ихэсгэж өгдөг.

Хэсэгчилсэн түрээс буюу Co-Living Space: Хэрвээ та өөрийн худалдаж авсан хаусандаа илүү сонирхолтой амьдрангаа нэмэлт орлоготой болохыг хүсэж байвал энэ төрлийн түрээс тохиромжтой юм. Та хаусныхаа аль нэг өөрөө эсвэл давхараа хүсэл сонирхол нэгтэй, нэг мэргэжлийн эсвэл өөр амьдралын хэв маягтай хүнд түрээслүүлснээр таны амьдралыг илүү сонирхолтой болгож, илүү их өсөж хөгжихөд туслахаас гадна мэдээж таныг нэмэлт орлоготой болгох болно.

Өөртөө болон өөрийн хайртай хүмүүсдээ зориулж зөв хөрөнгө оруулалт хийж хөрөнгөө улам илүү өсгөхийг хүсвэл яг одоо та манай борлуулалтын менежертэй холбогдоно уу.

Борлуулалтын менежерийн утас:  77133355

 

 

07/05/2020 by marketing 0 Comments

Эрүүл ухаалаг амьдралын шинэ хэв маяг

Tөслийн гол зорилго Орчин үед хүмүүсийн амьдралд Эрүүл идэвхтэй амьдрал буюу Quality of life гэх ойлголт илүү давамгайлж хөгжилтэй орнуудын хүмүүс энэхүү трендийг амьдралынхаа хэв маягт нийцүүлэн амьдрахыг илүүд үзэх болжээ. Хадат вилла 2 төслийн концепт, төлөвлөлтөөрөө дамжуулж дэлхийн чиг хандлага, хүмүүний эрүүл ухаалаг амьдралын хэв маягаар амьдрах боломжийг олгох гэж зорьсон нь бидний энэ удаагийн төслийн хамгийн том зорилго юм. Хадат вилла 2 төсөл нь хадатын хөндийд инээд хөөр цалгисан УБ хотын хамгийн цэгцтэй, гайхамшигт үзэгдэх харууцтай байгальтай байршилд хэрэгжиж байна. Бид энэ удаа цуврал төслүүдийн 500 орчим гэр бүлийг илүү аз жаргалтай, илүү сонирхолтой, илүү хөгжилтэй амьд харилцаатай тухтай орчинд амьдран суурьших хөршийн холбоог үүсгэж буйгаараа онцлогтой. Хадат вилла-2 төсөл нь хүмүүсийн амьдралын мөн чанарт нөлөөлөхүйц төлөвлөлт, консепцтэй Монголдоо хамгийн анхны томоохон төсөл бөгөөд өнөөгийн зах зээлд тэсрэлт хийж чадсан төслийг та бүхэнд танилцуулж байна. Бид байшин зардаггүй, бид амьдралын хамгийн зөв шийдэлтэй хэв маягыг цогцлоон бүтээнэ гэх зарчимтай ажилладаг хамт олны хувьд бусад төслүүдэд байхгүй гурван ялгарал бүхий давуу талтай өвөрмөц төслийг таны амьдралын шинэ хэв маягт зориулан толилуулж байна.

1 Connect people & Community Үр бүтээлтэй идэвхтэй амьдрал буюу Quality of life

Өнөө цагийн амжилттай яваа 500 гэр бүлийг холбож, тэдгээр гэр бүлүүд амралтын өдрүүдээ хамтдаа, байгаль дунд хийж болох шинэ сонирхлоороо нэгдэснээр Хадатын хөндийд цоо шинэ амьдралын хэв маяг үүсэх юм. Хадатын нийт оршин суугчдын маань амралтын өдрүүдээ хамтдаа шинэ хобби, шинэ хүрээлэл дунд, адал явдлаар дүүрэн кино шиг өнгөрүүлдэг байх нь бидний энэ удаагийн төслийн хамгийн том зорилго юм. Бид байгаль дунд хийж болох шинэ сонирхлын клубуудыг байгуулах замаар хөршийн холбоо, community үүсгэхээр төлөвлөж байна.

2 Quality of life Түрээсийн хаус • 50 ш түрээсийн хаусыг төсөлдөө тусгаж өгснөөр бид таны амьдралынхаа чухал цаг хугацаагаа зориулж чадахгүй байгаа дотны нандин бүх хүмүүстэйгээ цагийг хамтдаа гайхалтай өнгөрөөх боломжийг олгож байна. Дэлхийн чиг хандлагад зайнаас ажиллах хэрэгцээ шаардлага үүсч буй энэ үед оффисийн зориулалтаар ашиглаж болохуйц байдлаар төлөвлөж өгссөнөөрөө онцлогтой.

Нийтийн өргөө / Celebration house / • Бас нэгэн ШИНЭЛЭГ үйлчилгээ нь тэмдэглэлт өдөр, баяр ёслол, төрсөн өдөр, амралтын өдрүүдээр хайртай хүмүүстэйгээ цагийг гайхалтай өнгөрүүлэх 15ш нийтийн өргөө /celebration house/ -г амралтын өдрүүдээр зочлох таны хайртай дотны хүмүүс, найз нөхөд, түншүүдэд зориулан бүтээсэн. Таны зочдыг оройдоо илүү тав тухтай орчинд амрах асуудлыг ч бид давхар шийдсэн бөгөөд бид Khadat resort /24 өрөөтэй/ гэж нэрлэсэн. Үйлчилгээний Төв / Commercial house /

3 LA FIESTA LIFE STYLE – Эрхэмсэг ялдам эмэгтэйчүүддээ

Амьдралын гэрэл гэгээ болсон эмэгтэйчүүд ээжүүдийнхээ өдөр тутмын ажлыг хөнгөвчилж өөрсдөдөө илүү их цаг зарцуулах боломжийг олгохоор бид амт чанартай бэлэн хоолны бэлдэц буюу /Pre-cooked meals/ мөн хувцас цэвэрлэгээ, дуудлагын гэр цэвэрлэгээ, хүүхдийн сургуульд хүргэх автобус /Shuttle bus/ зэрэг цаг хэмнэх олон үйлчилгээг санал болгох юм. Бүсгүй танд /La fiesta life style/ амралтанд байгаа мэт мэдрэмжийг төрүүлэхүйц таатай орчинг бүрдүүлж байгаа нь хамгийн анхны төсөл гэдгээрээ онцлоготой.

LANDSCAPING & KIDS Гадна талбайн тохижилт & хүүхдэд ээлтэй бүтээн байгуулалт

  • Монголдоо анхдагч хүүхдэд ээлтэй машин замгүй гадна тохижилт бүхий төлөвлөлттэй, томоохон хэмжээний ногоон байгууламж бүхий таун хаус байх юм.
  • Хүн байгаль 2-н харилцан шүтэлцээг хослуулж байгалийн таван мах-бодь болох мод, ус, төмөр, гал, шороонд суурилсан шийдэлтэй гадна тохижилттойн дээр хүүхдийн тоглоомын талбайг өвөрмөц бүтээн байгуулалтаар бүтээж өгснөөр таны хүүхэд илүү аюулгүй баталгаат орчинд өсөн торних боломжийг бүрдүүлж өгсөн Гэх мэт хүмүүсийн мэдрээгүй, хараагүй, ойлгоогүй байгаа зүйлсийг та бүхэнд Хадат вилла 2 төслөөрөө дамжуулж таны эрүүл идэвхтэй, утга учиртай шинэ амьдралын хэв маягт зориулж бүтээлээ.

13/03/2019 by marketing 0 Comments

Газраас ургах аюул буюу хөрсний бохирдол

Утаа, униартай өвлийн улирал шувтарч, нийслэлчүүдийн санаа нэг хэсэгтээ тайтгарлаа. Гэвч хөрсний бохирдол гэгч газраас ургах аюул бидний эрүүл мэндэд сэмхэн заналхийлж, хэдэн үеэр хордуулж буйг тэр бүр анзаарах хүн үнэндээ алга.

Нийслэлчүүдийн амьдарч, суурьшиж буй газрын талаас илүү хувь нь нянгаар бохирдсон гэх судалгааны үр дүн байдаг ч шийдэх гарц гаргалгааг төдийгөөс өдий хүртэл тоймтой шийдсэн зүйлгүй олон хавартай золгов.

Хөрсний бохирдолтой хэрхэн тэмцэж, бууруулах тухай ярихаас өмнө хөрс ямар учраас бохирдоод буйг дурдах хэрэгтэй болов уу. Тогтмол ярьдаг сэдэв боловч уг асуудлын хамгийн гол шалтгаан нь мэдээж бидний зах хязгааргүй байгальд хаясан, уусч шингэдэггүй хог хаягдал, нүхэн жорлон, ил задгай бие засдаг зохисгүй үйлдэлтэй шууд холбоотой юм. Нийслэлд гэхэд л 180 мянган айлын 800 орчим мянган нүхэн жорлон хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл нийслэлчүүдийн 60 гаруй хувийн бохир хөрсөнд шингэж бид түүгээр амьсгалдаг гэсэн үг.

Нэгэнт жорлонг байхгүй болгох аргагүй тул арга хэмжээг яаралтай хэрэгжүүлж эхлэх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна. Тэгвэл, Манай улс байтугай дэлхийн хөгжингүй улс орнууд ч хүчин мөхөстсөн хөрсний бохирдлоос хэрхэн салах вэ.

Хөрсний бохирдлыг бууруулахад ямар арга хэмжээ авбал зохилтой вэ?

  • Ус, агаарын бохирдлыг багасгах
  • Эрүүл ахуйн шаардлага хангасан нийтийн бие засах газрыг олшруулах
  • Хогийг ил задгай хаяуулахгүйн тулд хог хаях цэг, зориулалтын хогийн савыг хүртээмжтэй хэрэгтэй газар нь зөв байрлуулах
  • Аж ахуйн нэгж байгууллагуудаас авч явуулах үйл ажиллагаа
  • Үйлдвэр, албан газрууд хатуу, шингэн хог хаягдлаа ил задгай хаяхгүй, хог хаягдлын зориулалтын цэгт хаяж түр хадгалж хэвших
  • Хог хаягдлаа тухай бүрд нь хаяж, хур хог үүсгэхгүй байх
  • Ойр орчмынхоо хог хаягдлыг тодорхой давтамжтай цэвэрлэж занших     

Хувь хүн, айл өрхийн зүгээс баримталж хэвшвэл зохих зүйлс

  • Ил задгай бие засахгүй байх
  • Гудамж талбай дээр нус цэрээ хаяхгүй байх
  • Хог хаягдлаа хогийн цэг, зориулалтын саванд хийж хэвших
  • Айл өрх иргэн бүр угаадсаа ил задгай асгахгүй байх
  • Гэр хорооллын айл өрх бүр хашаандаа эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах газар, бохир усны нүхтэй байх-аас гадна амьдарч буй орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, хөрсийг бохирдуулахгүй байх хэрэгтэй. Учир нь хөрсний бохирдлоос үүсч янз бүрийн халдварт өвчин үүсч байна.

Хөрсний бохирдлоо багасгасан улс орнууд

Чимээгүй тахал гэгдэж буй хөрсний бохирдлын талаар хөгжиж буй орнууд, өндөр хөгжилтэй орнууд хүртэл энэхүү асуудлын зөв гарцыг хайсаар байна. “The Blacksmith” институт болон Швейцарын Ногоон загалмайн нийгэмлэгээс өнөөдөр бидний өмнө нүүрлээд буй үхэлд ч хүргэх хамгийн аюултай орчны бохирдлын шалтгаан болон уг асуудлаа багасгаж чадсан орнуудыг нэрлэжээ.

1. Сингапур. Ногоон байгууламж, засмал замын ачаар хөрсний бохирдлоо 75 хувийг нь эмчилж чадсан. Мөн Сингапур улсад бохь зажлах, олон нийтийн газар чангаар ярих, хулгай хийхийг цээрлэдэг байна. Яагаад бохь зажлахыг цээрлэдэг вэ? Бохь химийн аргаар гаргаж авсан, ямар нэгэн байдлаар уусахгүй хэдэн жилийн ч настай байж мэдэх, газарт хаясан тохиолдолд хөрсний нэг метр хэртэй зайг шууд хордуулдаг химийн гаралтай бүтээгдэхүүн хэмээн 2005 оноос эхлэн тус улсын иргэд болон жуулчлалаар ирсэн аялагчтай бохины асуудалд маш хатуу байр суурьтай байдаг байна.

2. Канадын Оттова хот. Оттова хотын захиргаа бохирдлын эсрэг хэд хэдэн хөтөлбөр боловсруулан ажилладаг гэнэ. Жишээлбэл, Нийслэлийг цэвэрлэх хавар хөтөлбөрийг жил бүр ивээн тэтгэж, жил бүрийн дөрөвдүгээр 15-аас тавдугаар сарын 15 хүртэл 60 мянга гаруй сайн дурынхан хотоо хамтдаа цэвэрлэдэг аж.

3. Норвегийн Осло хот. Тус хотын дэлхийн хамгийн цэвэр агаартай хот болсон нь их учиртай. Өөрөөр ногоон хот гэж нэрлэдэг. Учир нь хүн амын өвчлөл, байгаль орчны бохирдлыг бууруулахын тулд тус хот 2010 оноос эхлэн тээврийн хэрэгслийн тоог бууруулж, цахилгаанааоражиллуулах болсон юм.

4. Японы Кацүяма хот. Кацүяма хот бол 30 мянган оршин суугчтай жижигхэн хот. Уг хот орчноо цэвэрлэх олон ажлыг зохион байгуулдаг. Тиймдээ ч хотын орлогын эх үүсвэр нь аялал жуучлал гэж хэлж болно. Тэд үргэлж ногоон байгууламжаа арчилж, хөрсний өөрөө өөрийгөө шинэчилдэг процессыг дэмжиж бохирдлоос сэргийлж, багасгадаг гэжээ.

Хадат вилла-3 хотхон нь хөрсний бохирдол болон дагах бусад хор уршгаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж, эрүүл таатай орчинд амьдарч, ирээдүйдээ зорилготой хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлсэн вилла хотхон юм. Та төслийн танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор татаж аваарай. Баярлалаа.