fbpx


 

Phone: (976) 7713-3355
Sales managers:
(976) 9490 - 1205
(976) 9401 - 1205
(976) 9400 - 1205
(976) 9590 - 1205

Category: Блог

Вилла төсөлд байршил хэр чухал вэ?

Вилла төслийн харц байхгүй, орчин байхгүй хамгийн муу байршилд худалдан авалт хийх нь зөв сонголт мөн үү?

Хэрэв бизнес хийх гэж байгаа бол байршил хамгийн чухал гэдгийг хүн бүр мэддэг. Яг үүнтэй ижил амины орон сууцны байршил гэдэг бол төсөл дотроо хаана байрших нь

маш чухал. ҮХХ-ийн алтан дүрэм бол байршил.

Орон сууцанд давхрын тоогоор хязгаарлагддаг бол вилла төсөлд төсөл доторх байршил гэдэг маш том шүүлтүүр болж өгдөг. Төсөл доторх байршил бүр өөр өөрийн гэсэн давуу болон сул талуудтай байдаг.

Бэлэн болоогүй төслийг нүдээрээ харж, бодит төсөөлөлтэй болохыг хүлээж хамгийн сайхан харагдах орчинтой байршлуудыг алддаг нь олон. Төсөл эхлэх үед, зураг байх үед, суурь байх үед нь хамгийн их давуу талтай байршлуудыг туршлагатай хөрөнгө оруулагч, хэрэглэгч нар илүү их судалж, цаг гарган байж ашигтай худалдан авалт хийдэг. Энэ үед санхүүгийн хувьд ч, сэтгэл ханамж, үнэ цэнийн хувьд ч хөгжүүлэгч, хэрэглэгч 2 аль аль талдаа ашигтай наймаа хийж чаддаг. Вилла төсөл бүр стандарт өөрийн гэсэн үнэтэй, гэхдээ тэрхүү худалдан авч буй үнэ нь ҮХХ өгөөжийн хувьд байршлаас шалтгаалж асар зөрүүтэй өгөөжөө буцааж өгдөг.

Иймд төслийн байршил дээрээ очиж, шаардлагуудад тань тохирч байгаа эсэхийг шалгаж, ямар ямар шаардлагууд нь чухал, ямар нь чухал бус гэдэгээ тодорхойлж туршлагтай хүнээс зөвөлгөө авч байж шийдвэрээ гаргах нь зөв.

Иймд шаардлагуудаа сайтар бодож цуглуулж, шийдвэрээ тохирсон цаг хугацаанд нь гаргах нь маш чухал юм.

ХАДАТ ВИЛЛА 3

Хадат вилла-3 төсөл нь хоёр уулын голд, өндөрлөг газар, ойн цоорхойд байрлах бөгөөд утаа орох эрсдэлээс бүрэн гарсан вилла хотхон юм. Төслийн танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор татаж аваарай. Баярлалаа.

19/11/2018 by marketing 0 Comments

Хаус худалдан авахад анхаарах зүйлс

Үл хөдлөх хөрөнгө тэр дундаа хаусыг гэр бүлүүд амьдралдаа нэг юмуу хоёрхон удаа худалдан авдаг, сольдог. Энэхүү сонголт нь өөрөө амьдралын чухал хариуцлагатай шийдвэрүүдийн нэг байдаг тул та үүнд нухацтай хандах ёстой.

Харагдах орчин, Байршил, Үнэ, Барилгын чанар, Хэрэгжүүлэгч компанийн өмнөх ажлын туршлага, Барилгын чанар, Ирээдүйн үнэ цэнэ, бөөгнөрөл гэх мэт олон зүйлсээр хотхонуудыг хооронд нь харьцуулснаар илүү сайн хаус авах магадлал өндөрсөх нь мэдээж билээ.

Бүх шаардлага нөхцөлийг хангасан, сэтгэлд тань бүрэн нийцэх хаусыг олно гэвэл төдийчинээ хүрэлцээтэй мөнгийг төсөвлөх хэрэгтэй болно. Хэрэв таны төсөв мөнгө хязгаартай бол зарим нэг нөхцөлөө эргэн харж үзэж, хамгийн чухал шаардлагууд дээрээ төвлөрөн, бусад таалагдахгүй байгаа зүйлс нь ирээдүйд засаж болох эсэх талаар нь бодож сонголтоо хийгээрэй. Таны сонголтонд багахан ч гэсэн нэмэр болох үүднээс энэхүү нийтлэлээ орууллаа.

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ КОМПАНИЙН ТУРШЛАГА. Тухайн үйл ажиллагаа явуулж буй чиглэлээрээ тодорхой үр дүнд хүрсэн, салбартаа нэр хүндтэй, өмнө нь хэрэгжүүлсэн төсөл болоод бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар тухайн компанийг дүгнэж болох юм.

БАЙРШИЛ. Энэ бол үл хөдлөх хөрөнгийн үнэд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл. Ялангуяа манай УБ шиг замын түгжрэл ихтэй, өвөлдөө утаатай, хот төлөвлөлт сайнгүй хотод!!! Газар олголт эмх замбараагүй хийгдэж, таны хаусыг тойрч, хот төлөвлөлт, архитектур төлөвлөлт талаасаа зохицохгүй олон барилга орон сууц, гэр хороолол тойроод үүсэх эрсдэлийг тооцож нэг үзээрэй.

АГААРЫН БОХИРДОЛ. Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ гамшигын хэмжээнд очиж энэ нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд хүртэл нөлөөлчихсөн явааг хүн бүр л мэдэх бизээ. Одоо утаа орж ирэхгүй ч ирээдүйд тухайн газар утаатай болох боломжтой эсэхийг та судлахад илүүдэхгүй бизээ.

ХАРАГДАХ ОРЧИН. Харагдах орчин хүний сэтгэл зүй, эрүүл мэндтэй салшгүй холбоотой байдаг ба хүний бие физиологийн шинж чанар, зан төлөвийн эрүүл байдал нь байгальд ойр байхтай шууд хамааралтай

БАРИЛГЫН ЧАНАР. Барилгын материалын галд тэсвэрлэх чадвар, бат бөх чанар, дуу чимээ тусгаарлалт, ус нэвтрүүлэх чадвар, дулаан дамжуулах чавдар ба хадгалах чадвар зэрэг дээр асуухад мөн л илүүдэхгүй бизээ. Интернет хөгжсөн өнөө үед хэдхэн товч дараад л ямар брэндийн ямар бараа бүтээгдэхүүн хэрэглэж байгаа, энэ нь хэр эдэлгээтэй талаар мэдэх боломжтой.

ИРЭЭДҮЙН ҮНЭ ЦЭНЭ. Байрны зөвхөн одоогийн нөхцөл байдлаас гадна мэдээж хэрэг ирээдүйн үнэ цэнийг бас тооцож үзэх хэрэгтэй. Ирээдүйд хэт олны хөлийн газар болох, ойр орчинд өндөр өндөр бүтээн байгуулалт ихээр хийгдэнэ гэвэл сайнгүй нь тодорхой. Мөн одоогийн сул талууд ирээдүйд сайжирснаар давуу тал болж үнэ цэнэ нэмэгдэхийг тооцох хэрэгтэй.

ХУВИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗАР. Хаус хотхоны хамгийн чухал зүйл бол хувийн эзэмшлийн газар. Хувийн эзэмшлийн газартай болсноор та энэхүү газартаа:

  • Хүүхдийн тоглоомын талбай
  • Хүнсний ногоо тарих хүлэмж
  • Усан сан, хиймэл нуур
  • Сүүдрэвч
  • Задгай террасс, ил гал гэх мэтээр өөрийн хүссэнээрээ тохижуулах боломжтой юм.

СӨХ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА. Үл хөдлөх хөрөнгө ашиглалтад орсны дараагаар үнэ цэнийг өсгөхөд нөлөөлдөг нэг чухал хүчин зүйл бол СӨХ-ийн үйл ажиллагаа юм. Тухайн орон сууц ирээдүйд ямар дүр төрхтэй үлдэх эсэх нь СӨХ-ийн үйл ажиллагаанаас шууд хамаарч байдаг. Иймд СӨХ-ийн үйл ажиллагааг ч бас чухал юм.

Хаус сонирхоод судлаад явахад тэр болгон таалагдахгүй, адаглаад л нэг хоёр зүйл нь сэтгэлд нийцэхгүй, нэг л эргэлзээтэй санагдаад байх вий. Үүнээс болж аятайхан хаус олно гэдэг чинь ямар хэцүү юм бэ гэж бухимдах шаардлагагүй, учир нь мэдэхгүй зүйлдээ эргэлзэж үл итгэнэ гэдэг хүний сэтгэлзүйн нэг онцлог юм. Хүн нэг газраа удаан амьдраад ирэхээр аяндаа дасч, анх сул тал болон харагдаж байсан зүйлс нь нэг их мэдрэгдэхээ больчихдог тал байдаг. Тиймээс боломжийн санагдсан ч эргэлзээд байгаа асуудлуудаа цаашид шийдэгдэж болох асуудлал мөн үү гэдгийг бүтээлчээр нэг бодоод үзээрэй.

ХАДАТ ВИЛЛА 3 хаус хотхон нь хотын их дуу чимээнээс ангид, хоёр уулын дунд ойн цоорхойд хэрэгжиж байгаа байгаа бөгөөд утаа орох эрсдэлээс бүрэн хамгаалагдсан, дэд бүтцийн бүрэн шийдэл бүхий дөрвөн улирлын хаус хотхон юм.

Сүрлэг сайхан уулсын тэргүүнд хөхөөн дуу, шувуудын жиргээг сонсож, сэнгэнэсэн сайхан цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, улирал бүр өнгөө солих уул, ургамал, цэцэгс, ой моддын харц булаам байгалийн сайхан зүй тогтлыг гэрээсээ өрөөнөөсөө тольдон харж, мэдэрч сэтгэлийн таашаал авна гэдэг юутай гайхалтай…

Та хотхоны танилцуулгыг доорх холбоосоор татаж авна уу. Баярлалаа.

01/10/2018 by marketing 0 Comments

Агаар бидний амьдралд…

Хүний эрхийн тухай хууль тогтоомжид та биднийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан ажээ.

Энэ эрхийг их хотын иргэд бидэнд эдлүүлэх гэж төр засаг маань 2008 оноос хойш одоог хүртэл тэмцсээр. Гэсэн ч үр дүн нь Улаанбаатар хот маань утаатай хэвээр удаж байна. Харамсалтай нь бид төр засаг, энэ нийгэмээ өөрчлөгдөхийг хүлээж ийм л орчинд амьдрах ёстой юм шиг дасал болжээ.

Нэгэн цагтаа азийн цагаан дагина гэж нэрлэгдэж байсан Улаанбаатар хотын маань өвлийн улирал УТААНЫ улирал нэртэй болж их хотын иргэд бид цас орох, хүчтэй салхи салхилахад л цэвэр агаарыг түрхэн зууртаа мэдэрдэг болжээ.

Агаарын бохирдлоос шалтгаалах өвчин эмгэг, хор уршгийг тоочоод баршгүй. Улаанбаатар хотод байгаа хүүхдүүд хөдөө орон нутагт байгаа хүүхдүүдээс 15 дахин их өвчилдөг, энэхүү өвчлөлийн 56% нь агаарын бохирдлоос үүдэлтэй болохыг судалгаагаар нотолжээ.

Үр хүүхэддээ зөв хүмүүжил, сайн боловсрол олгох нь эцэг эхийн үүрэг яалтчгүй мөнөөс мөн. Гэхдээ зөв хүмүүжилтэй, сайн боловсролтой болгохын тулд та бидний хүүхэд эрүүл байх нь хамгийн чухал. Хүмүүжил, Боловсрол, Эрүүл мэнд эдгээр гурван асуудлыг аль алинийг нь орхигдуулалгүй бодох л ёстой асуудал.

Хүн цэвэр агаартай ууланд, шилмүүст ойд 2-3 цаг алхахад уушиг нь бүрэн цэвэрлэгддэг гэнэ.

Та хүүхдүүдээ 7 хоног тутам цэвэр агаарт гаргаж чадаж байна уу?

Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд хэр их хөрөнгө оруулалт хийж байна вэ?

ХАДАТ ВИЛЛА 3

Вилла төслийн орон сууцнаас ялгарах хамгийн том ялгарал бол байгальдаа ойр байх. Хэдий байгальдаа ойр байсан ч одоогийн нөхцөл байдалд утаа орж ирэхгүй байх гэдэг нь хамгийн том шаардлага болж байна.

УБ хотын аль ч уулын амуудад утаа үнэртэж, харагдах болжээ. Ид өвлийн хүйтэн галлагаатай үед утаагүй, цэвэр агаартай орчин хаана байна гэхэд хуруу дарам цөөн газрууд үлджээ.

Хадат вилла 3 төсөл нь хоёр уулын голд, өндөрлөг газар, ойн цоорхойд хэрэгжиж байгаа бөгөөд утаа орох эрсдэлээс бүрэн гарсан вилла хотхон юм.

24/09/2018 by marketing 0 Comments

Таны амьдралын хэв маяг танд аз жаргалтай амьдралыг өгч байна уу?

Бид техник, технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үед амьдарч буй. Интернет, ухаалаг утас, үүлэн тооцоолол, их өгөгдөл, хиймэл оюун, блокчэйний технологийн дэвшлүүд бидний ажил, амьдралын нэгээхэн хэсэг болсоор л. Нийслэл Улаанбаатар хотод маань ч өндөр шилэн барилгууд сүндэрлэн, автомашины дуут дохио, хүмүүсийн хөлхөөн шөнө дунд ч үл тасрах 21-р зууны их хотын өнгө аяс нэгэнт бүрджээ.

Харин зуны гуравхан сардаа энэ их хотоос гарах урсгал түгжрэх нь олонтоо. Их хотын эрчимтэй хэмнэлээс түрхэн хөндийрч байгаль дэлхийдээ ойртож, Монголынхоо амар амгаланг мэдрэн жилийнхээ эрч хүч, цэнэгийг авдаг хэмээн хэлэлцдэг. Альтернатив анагаах ухааны томоохон төлөөлөгч, зохиолч Дийпак Чопрагийн хэлж буйгаар хүний бие мах бодь газар, дэлхийтэйгээ хүрэлцэх нь эрүүл мэндэд олон талын эерэг нөлөөтэй аж.

Та зүлэг ногоон дээр эсвэл голын элс хайрган дээр нүцгэн хөлөөрөө гишгэх, ойд модны доор тухлан суухад ямар мэдрэмж төрдөг билээ. Нэг тийм эерэг, тайван, тааламжтай мэдрэмж. Гэвч энэ нь зөвхөн ядаргаа тайлах мэдрэмж төдий биш ажээ. Судалгаагаар газар дэлхийтэй шууд хүрэлцэх нь таны бие махбодь дах цэнэгийг газардуулж байдаг нь таны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг байна. Цаашлаад судлаачид байгаль дэлхийтэй ойр амьдрах нь:

  • Стрессийг багасгах, аз жаргалыг мэдрэх,
  • Үрэвсэл багасгах, үе мөчний өвдөлт бууруулах,
  • Эрүүл дархлааны тогтолцоо бий болгох,
  • Бөх бат нойрсох зэрэг олон ач холбогдлуудтайг олж тогтоосон байдаг.

Харин бид завсар зайгүй баригдах барилга байгууламж, өндөр кран, жилээс жилд тоо нь олшрох тээврийн хэрэгслийн чимээ шуугиан, замын түгжрэл, агаарын бохирдол, энэ бүхнийг байх л ёстой зүйл мэтээр хүлээн авч өөрийн мэдэлгүй стресст орж эрүүл мэнд оюун санаагаа ядраасаар л. Эрүүл мэндээрээ хохирч байгааг ч үл анзааран, анзаарсан ч бухимдахаас үл хэтрэн, ухаалаг утсаа ширтэн, ажил амьдралынхаа асуудлуудад нухлагдсаар эцэст нь эрүүл энх, аз жаргалтай гэхэд хэцүү амьдралын хэв маягийг бий болгосон бус уу?

ХАДАТ ВИЛЛА 3 ТӨСӨЛ

Байгалийн сайхан зураг харахад хүний сэтгэл санаа тайвшралыг мэдэрдэг. Харин үүнийг өдөр бүр бодитоор гэрээсээ, өрөөнөөсөө мэдрэх боломжийг бид танд олгож байна.

Хадат вилла 3  төсөл нь хотын их чимээ шуугианаас ангид тав тухтай тайван амьдрах боломжийг бүрдүүлсэн  дөрвөн улирлын вилла хотхон юм.

Сүрлэг сайхан уулсын тэргүүнд хөхөөн дуу шувуудын жиргээг сонсож, сэнгэнэсэн сайхан цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, улирал бүр өнгөө солих уул, ургамал, цэцэгс, ой мододын харц булаам байгалийн сайхан зүй тогтлыг гэрээсээ өрөөнөөсөө тольдон харж, мэдэрч сэтгэлийн таашаал авна гэдэг юутай гайхалтай…

Аливаа зүйлсийг өндрөөс бүхлээр нь хараад ирэхэд та бидний амьдралд орж ирдэг аахар саахар асуудлууд жижиг болж амьдралын үнэ цэнийг улам бүр мэдэрдэг.

Нийтлэлийнхээ төгсгөл нэгэн асуулт тавья. Та нар мандах үед уулсын оройд алхах уу, эсвэл чихэвчтэй хүмүүстэй хамт алхах уу? Байгаль дунд нам гүм орчинд алсын барааг ширтэх, уулс модоор хүрээлүүлэх нь бас нэгэн сонголт шүү дээ.

15/09/2018 by marketing 0 Comments

Та орчин авах гэж байна уу, хаус авах гэж байна уу?

Хаусын төслүүд байршлын сонголтоо буруу хийж, том хөндий, амны эхэнд, дунд, адагт байршсан байх нь олонтоо. ӨНӨӨДӨР хоосон байгаа газруудын ойролцоо стандартын шаардлага хангахгүй өөр өөр төлөвлөлт, концепт бүхий барилгууд босож, хажуу хөршүүд жорлон ухаад эхлэхэд таны ӨНӨӨДРИЙН орчин худалдаж авсан мэдрэмж, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ, байгальд ирсэн мэдрэмж хэрхэн буурахыг төсөөлж байна уу? Газар олголт эмх замбараагүй хийгдэж таны хаусыг тойрч, хот төлөвлөлт, архитектур төлөвлөлт талаасаа зохицохгүй олон барилга орон сууц, гэр хороолол тойроод үүсэх эрсдэлийг тооцож нэг үзээрэй.

Хадат Вилла 3
Хадат Вилла 3 төслийг хөгжүүлэхдээ бид байгальд ойр, ойр ойрдоо бүр яг ойн цоорхойд, уулс, модоор хүрээлэгдсэн, зөвхөн танд зориулсан тусгай орчин бүрдсэн цогцоор нь шийдэж он удаан жил ялгарч байхаар төлөвлөсөн. Өндөрлөг уулын оройд байрших тусмаа илүү үнэ цэнэтэй, харагдах орчин, бусдаас тусгаарлагдах байдал гэх мэт олон давуу талууд бий.

Ойн цоорхойн гүнд таны сэтгэл санааг чилээхгүй орчин үеийн техник технологийн дэвшилтэт дэд бүтцийн шийдлүүд, модоор хүрээлэх үзэсгэлэнт орчин, 24 цагийн турш харуул хамгаалалтын найдвартай байдал.


Танд танилцуулж буй энэхүү бүтээлийг бид дахин давтагдашгүй онцгой байршилд бүтээсэн. Бид зөвхөн барилга зардаггүй. Бид байгаль дундах сэтгэл ханамж, мэдрэмжтэй цуг өгөхийг зорьдог. Бид танд өглөө нар мандах, орой наран жаргах, үүрийн гэгээ татах, манан будан, цас бороо гээд л байгалийн үзэгдлүүдийг илүү ойроос, гэр өргөөнөөсөө мэдрэх тэр гайхалтай мэдрэмж, үнэ цэнийг хамтад нь санал болгож байгаа юм.

Хадат Вилла 3 төслийн хамгийн том онцлог, ялгарал бол зөвхөн танай гэр бүлд зориулсан орчинг үүсгэж чадсанд оршино. Эргэн тойрон модоор хүрээлэгдсэн юу ч бүү мэд баригдаж болох эмх цэгцгүй төлөвлөлт, барилгуудтай хаяа нийлчих боломжгүй орчинд байршилтай. Үүгээрээ таны сэтгэл ханамж төдийгүй, хөрөнгийн ирээдүйн үнэ цэнийн өсөлтийг аливаа эрсдэлээс хамгаална гэж бид итгэдэг.


Энэ гайхалтай орчинд юу хийж болох вэ?
Хэд алхаад л та гэр бүл, найз нөхөдтэйгөө байгаль дэлхий рүү орж ууланд алхаж, ой модоор зугаалах боломжтой. Гэрийн эзэгтэй нартаа зориулан бүхий л гал тогоонуудад байгаль дунд буйг бодитоор мэдрүүлэх цонхнуудыг төлөвлөж өгснөөрөө онцлогтой. Мөн таны өргөөнд зочид ирж, илүү тухтай орчинг орчинг мэдэрч, зочдоо хүлээн авч уулзалт хийх үүднээс 40 м2 том терраснууд төлөвлөж өгсөн. Аливаа гэр бүлийн аз жаргалд эрүүл мэнд, амжилт бүтээл төдийгүй гэр бүлээрээ цагийг хамтдаа эрүүл зөв, хөгжилтэй өнгөрүүлэх ч мөн адил чухал.

Хэрэв та орчин авахыг хүсэж байвал дараах 3 асуултыг өөртөө тавиарай

  1. Ирээдүйд ойр хавьд барилгажилт баригдах боломжит газар байна уу?
  2. Хөрш зэргэлдээ айлууд жорлон ухаад эхэлбэл яах вэ?
  3. Таны цонхоор өнөөдөр айлууд харагдахгүй байвч тасралтгүй олон жил барилга бариад цонхыг тань хаагаад эхэлбэл яах вэ?