Биднийг зорин ирдэг дийлэнх харилцагчийнхаа хүсэлтийн дагуу та бүхний хэрэгцээ, шаардлагад нийцэхүйц зээлийн бүтээгдэхүүнийг Монголын хамгийн олон харилцагчтай, топ арилжааны банк болох ХААН БАНК-тай хамтран та бүхэнд санал болгож буйдаа баяртай байна.
- Урьдчилгаа төлбөр: 20%
- Хугацаа: 10 жил
- Сарын хүү: 1.15%
- Жилийн хүү: 13.8%
- Зээл олгох салбар: ХХААХҮЯ-ны эсрэг талын Орчлон комплексний Хаан Банкны салбар
- Ахлах Харилцааны Менежер: С.Содгэрэл
- Хаан Банк : +976 – 75153333 – 5492
Бүрдүүлэх материалын жагсаалт
Цалингийн орлоготой тохиолдолд:
- Зээл хүсэгчийн иргэний үнэмлэх /ҮЗ, ХҮГ нарын цахим үнэмлэх, хүчинтэй хугацаа дуусаагүй байх, дууссан бол сунгуулахаар өгсөн цагаан хуудсыг хавсаргах/
- ҮЗ, ХҮГ нарын оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /ОСИЗ-н хувьд ХУР эсвэл ТҮЦ машины хаягийн лавлагаа авах /Хорооны засаг даргын лавлагаа нь цахим үнэмлэхийн хаягаас зөрсөн тохиолдолд дахин лавлагаа авах/
- Гэрлэлт бүртгэлтэй болон бүртгэлгүй лавлагаа, /ТҮЦ машинаас авсан байж болно/
- Ажлын газрын тодорхойлолт / Албан тоотод огноо, албан тушаал, цалингийн дүн бичигдэж, холбогдох удирдах албан тушаалтны гарын үсэг, тамгаар баталгаажсан байх/
- Цалингийн дансны хуулга /цалингийн цэс – цагдаа цэргийн байгууллагын хувьд/
- НДД-н хур лавлагаа / банк авна /
- Хаан банкны дансаар цалин дамждаггүй бол бусад банкны цалингийн дансны хуулга /ҮЗ сүүлийн 12 сар, ХҮГ сүүлийн 6 сар/
- Хөдөлмөрийн гэрээ / хугацаа нь дуусаагүй, гарын үсэг бүрэн зурагдаж, тамгаар баталгаажсан/
- Захиалгын гэрээ /Худалдах худалдан авах гэрээ /Захиалгын гэрээтэй бол улсын комисс хүлээж авсан акт, худалдах, худалдан авах гэрээтэй бол ҮХХ гэрчилгээний хуулбар, түүхчилсэн лавлагаа /ТҮЦ машинаас авсан байж болно/
- Урьдчилгаа төлсөн баримт, төлөх чадвартайг нотлох баримт, эх үүсвэр бүрдүүлсэнийг нотлох баримт
- Шаардлагатай тохиолдолд худалдагч талын мөнгө шилжүүлэн авах Банкны нэр, дансны дугаар бичсэн өргөдөл
- Шүүхийн шийдвэрийн өр төлбөртэй эсэх лавлагаа, /Шүүхийн шийдвэрийн лавлагааны хураамж төлсөн баримт хавсаргах/
Бизнесийн орлоготой тохиолдолд:
- Түрээсийн гэрээ, түрээс төлсөн баримт /өөрийнх бол ҮХХ-н гэрчилгээний хуулбар/
- Компани болон иргэний санхүүгийн гүйлгээ хийгддэг бусад банкны харилцах дансны хуулга, ХААН Банкны хувьд харилцах дансны дугаар
- Борлуулалтын орлогын түүвэр, кассын баримт, хар дэвтэр
- Бараа материал, ТЭМ-ийн жагсаалт
- Бараа татан авалтын баримт /орлого, зарлага, шилжүүлэг, гадаад гуйвуулгын баримт, гадаад паспортын хуулбар/
Компаний орлого орох бол:
- Санхүүгийн тайлан баланс /Татвараар баталгаажсан болон дотоод/
- Компаний бодит тайлангууд сар тутмаар: Орлого, ББӨ, Худалдан авалт, Зардлын задаргаа /Цалин, ашиглалтын зардал, бусад зардлын баримтууд г.м/
- Татварын өртэй эсэх лавлагаа, хуулийн этгээдийн лавлагаа
- Захиалгын гэрээ /Худалдах худалдан авах гэрээ / – Захиалгын гэрээтэй бол улсын комисс хүлээж авсан акт, худалдах, худалдан авах гэрээтэй бол ҮХХ гэрчилгээний хуулбар, түүхчилсэн лавлагаа /ТҮЦ машинаас авсан байж болно/
- Урьдчилгаа төлсөн баримт, төлөх чадвартайг нотлох баримт, эх үүсвэр бүрдүүлсэнийг нотлох баримт
- Шаардлагатай тохиолдолд худалдагч талын мөнгө шилжүүлэн авах Банкны нэр, дансны дугаар бичсэн өргөдөл
- Шүүхийн шийдвэрийн өр төлбөртэй эсэх лавлагаа, /Шүүхийн шийдвэрийн лавлагааны хураамж төлсөн баримт хавсаргах/
Доорх бичиг баримтыг та банкны салбарт хурууны хээгээ уншуулан ХУР системээс авах боломжтой, эсвэл эх хувиар авчирч болно.
- Оршин суугаа хорооны тодорхойлолт эсвэл төрийн үйлчилгээний цахим машины тодорхойлолт; (Тодорхойлолт нь 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна)
- Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар эсвэл гэрлэсэн эсэх лавлагаа
- Нийгмийн даатгалын дэвтэр (Нийгмийн даатгалын хэлтсээр баталгаажуулсан байх) эсвэл төрийн үйлчилгээний цахим машинаас авсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
- Зээлийн барьцаанд тавигдсан эсэх талаарх үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
Жич: Хамтран зээлдэгч дээрх материалыг мөн адил бүрдүүлнэ.
Гадаад улс орноос зээл хүсэх харилцагчидад зориулсан мэдээлэл болон тавигдах шаардлагын талаар.
Тухайн улс оронд албан ёсны оршин суух эрхтэй байх
- Ажил эрхлэх виз
- Сургалтын виз
- Байнгын оршин суугчын виз
Санхүүгийн эх үүсвэрээ батлах – Зээл төлөх санхүүгийн боломжоо батлах
- Хувь хүн:
- Хөдөлмөрийн гэрээ
- Цалингийн тодорхойлолт
- Дансны хуулга
Аж ахуй нэгж, байгууллага
- Компаний үүсгэн байгуулсан Гэрчилгээ / нотариатаар баталгаажсан байх ба эх хувиараа байж болно /
- Үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэх – гадаад паспорт
- Тогтмол орлогоо батлах – ААН дансны хуулгаар нотлох
- Монгол улсад оршин суугаа хамтран зээлдэгчтэй байх.
Вилла төсөл хөгжүүлэгч ЦОБА ХАУС ХХК
Welcome to La Fiesta Lifestyle
Related Posts
ТААТАЙ МЭДЭЭ! Бид Танд зориулан нэн хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр Хадат вилла – 2 төслөөс худалдан авах боломжтой болсныг...
Бид олон улсын “Төслийн удирдлагын стандарт”-г вилла төсөлдөө амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.
ЦОБА ХХК нь Олон улсын Төслийн Удирдлагын Институтын Монгол улс дахь салбар буюу “Пи Эм Ай Монголиа Чаптэр”...