ТААТАЙ МЭДЭЭ! Бид Танд зориулан нэн хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр Хадат вилла – 2 төслөөс худалдан авах боломжтой болсныг зарлахад таатай байна.
БАНКНЫ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ
- Урьдчилгаа төлбөр: 30% /Барьцаа хөрөнгө тавих боломжтой/
- Хугацаа: 10 жил
- Сарын хүү: 1.4%
- Жилийн хүү: 16.8%
- Зээл олгох салбар: ХХБ-ны бүхий л салбараар
Дэлгэрэнгүй мэдээллийг та манай борлуулалтын албаны: + 976 – 77133355 дугаараас аваарай.
Зээлийн хүсэлт гаргахад бүрдүүлэх шаардлагатай бичиг баримт
Доорх бичиг баримтыг эх хувиар авчирна. Үүнд:
- Зээлийн өргөдөл /анкет/
- Иргэний үнэмлэх (эх хувь)
- 1 хувь цээж зураг
- Ажил олгогч байгууллагын ажилласан жил болон цалингийн хэмжээг заасан тодорхойлолт (Тодорхойлолт нь 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна)
- Хөдөлмөрийн гэрээ
- Өрхийн орлого болон бизнесийн орлогыг баталгаажуулах баримт бичиг
- Банк, ББСБайгууллагад зээлийн өртэй бол зээл, барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга
- Хадат вилла – 2 дээр хийгдсэн захиалгын гэрээ
- Барьцаанд тавих хөрөнгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
- Газар өмчлөлийн гэрчилгээ, газрын кадастрын зураг
- Хувийн орон сууц барих зээлийн хувьд барилга ажлын төсөв
- Судалгааны явцад шаардагдах бусад баримт бичгүүд
Доорх бичиг баримтыг та банкны салбарт хурууны хээгээ уншуулан ХУР системээс авах боломжтой, эсвэл эх хувиар авчирч болно.
- Оршин суугаа хорооны тодорхойлолт эсвэл төрийн үйлчилгээний цахим машины тодорхойлолт; (Тодорхойлолт нь 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна)
- Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар эсвэл гэрлэсэн эсэх лавлагаа
- Нийгмийн даатгалын дэвтэр (Нийгмийн даатгалын хэлтсээр баталгаажуулсан байх) эсвэл төрийн үйлчилгээний цахим машинаас авсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
- Зээлийн барьцаанд тавигдсан эсэх талаарх үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
Жич: Хамтран зээлдэгч дээрх материалыг мөн адил бүрдүүлнэ.
Гадаад улс орноос зээл хүсэх харилцагчидад зориулсан мэдээлэл болон тавигдах шаардлагын талаар.
Тухайн улс оронд албан ёсны оршин суух эрхтэй байх
- Ажил эрхлэх виз
- Сургалтын виз
- Байнгын оршин суугчын виз
Санхүүгийн эх үүсвэрээ батлах – Зээл төлөх санхүүгийн боломжоо батлах
- Хувь хүн:
- Хөдөлмөрийн гэрээ
- Цалингийн тодорхойлолт
- Дансны хуулга
Аж ахуй нэгж, байгууллага
- Компаний үүсгэн байгуулсан Гэрчилгээ / нотариатаар баталгаажсан байх ба эх хувиараа байж болно /
- Үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэх – гадаад паспорт
- Тогтмол орлогоо батлах – ААН дансны хуулгаар нотлох
- Монгол улсад оршин суугаа хамтран зээлдэгчтэй байх.
Вилла төсөл хөгжүүлэгч ЦОБА ХАУС ХХК
Welcome to La Fiesta Lifestyle
Related Posts
Их цэвэрлэгээний өдрийг зохион байгууллаа.
ЦОБА ХХК-ийн хамт олон энэ өдөр Хоггүй цэвэр орчин бүрдүүлэх СӨХ-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж “Хадат вилла...
Террас эвент #5 (10 сарын-15 ний өдөр зохион байгуулахаар боллоо)
Сайн байна уу. Цоба ХХК-иас зохион байгуулж буй Террас Эвент арга хэмжээг сонирхож буй та бүхэнд баярлалаа. Энэ 7 хоногийн...