ЦОБА ХХК нь Олон улсын Төслийн Удирдлагын Институтын Монгол улс дахь салбар буюу “Пи Эм Ай Монголиа Чаптэр” байгууллагатай хамтран, нийт ажилчдаа тогтмол сургалтанд хамруулж PMBOK стандартыг вилла төсөлдөө амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.
Бид 2019 онд бүтцээ өөрчилж төсөлд суурилсан бүтэцтэй компани болох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэхүү төслийн удирдлагын стандартыг нэвтрүүлснээр барилга барих, хянах үйл явцыг олон улсын стандартын дагуу хянаж хэрэглэгчидэд цаг хугацаанд нь чанарын шаардлага хангасан, үнэ цэнээ алдахгүй, он удаан жил хэрэглэх бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөх юм.
Төслийн хуваарь болон зардлыг үр ашигтайгаар зохицуулснаар төслөөс хүртэх үр ашиг нэмэгдэж, ирээдүйн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчидэдээ олон улсын стандартын дагуу тайлагнах системийг бүрдүүлэх юм.
Бидний алсын хараа нь бусдын хараагүй, зориглодоггүй ажлуудыг түрүүлж хийхэд оршино.
Related Posts
Амжилтынхаа оргилд тухал ХАДАТ ВИЛЛА 2 төслийн борлуулалт хүлээлтээс давсан амжилт үзүүллээ
Амжилтынхаа оргилд тухал ХАДАТ ВИЛЛА 2 төслийн борлуулалт хүлээлтээс давсан амжилт үзүүллээ.
Байгальдаа ойрхон эко шийдэл бүхий амьдралын хэв маягийг илүүд үзэх болсон энэ цаг үед бид Монголдоо анхдагч таун хаусны шинэ...