ЦОБА ХХК нь Олон улсын Төслийн Удирдлагын Институтын Монгол улс дахь салбар буюу “Пи Эм Ай Монголиа Чаптэр” байгууллагатай хамтран, нийт ажилчдаа тогтмол сургалтанд хамруулж PMBOK стандартыг вилла төсөлдөө амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.
Бид 2019 онд бүтцээ өөрчилж төсөлд суурилсан бүтэцтэй компани болох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэхүү төслийн удирдлагын стандартыг нэвтрүүлснээр барилга барих, хянах үйл явцыг олон улсын стандартын дагуу хянаж хэрэглэгчидэд цаг хугацаанд нь чанарын шаардлага хангасан, үнэ цэнээ алдахгүй, он удаан жил хэрэглэх бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөх юм.
Төслийн хуваарь болон зардлыг үр ашигтайгаар зохицуулснаар төслөөс хүртэх үр ашиг нэмэгдэж, ирээдүйн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчидэдээ олон улсын стандартын дагуу тайлагнах системийг бүрдүүлэх юм.
Бидний алсын хараа нь бусдын хараагүй, зориглодоггүй ажлуудыг түрүүлж хийхэд оршино.
Related Posts
ЦОБА ХХК-Н ХӨГЖҮҮЛЖ БУЙ ХАДАТ ВИЛЛА 2 ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ 70%-Д ХҮРЛЭЭ
ЦОБА ХХК-н хамт олон ковид 19 цар тахлын хүнд цаг үед Хадат Вилла 2 төслийн захиалагчдаа амласан хугацаанд мөрөөдлийн хаусанд...
3,8 км хувийн хөрөнгө оруулалттай зам ашиглалтанд ороход бэлэн боллоо.
Цоба ХХК нь KH1 Хадат вилла 50 айлын хотхон төслийг амжилттай дуусган, Хадат 2 болон Хадат 3 төслийн бүтээн байгуулалтын ажлыг...