fbpx


 

Phone: (976) 7713-3355
Sales managers:
(976) 9490 - 1205
(976) 9401 - 1205
(976) 9400 - 1205
(976) 9590 - 1205
15/09/2018 by marketing 0 Comments

Та орчин авах гэж байна уу, хаус авах гэж байна уу?

Хаусын төслүүд байршлын сонголтоо буруу хийж, том хөндий, амны эхэнд, дунд, адагт байршсан байх нь олонтоо. ӨНӨӨДӨР хоосон байгаа газруудын ойролцоо стандартын шаардлага хангахгүй өөр өөр төлөвлөлт, концепт бүхий барилгууд босож, хажуу хөршүүд жорлон ухаад эхлэхэд таны ӨНӨӨДРИЙН орчин худалдаж авсан мэдрэмж, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ, байгальд ирсэн мэдрэмж хэрхэн буурахыг төсөөлж байна уу? Газар олголт эмх замбараагүй хийгдэж таны хаусыг тойрч, хот төлөвлөлт, архитектур төлөвлөлт талаасаа зохицохгүй олон барилга орон сууц, гэр хороолол тойроод үүсэх эрсдэлийг тооцож нэг үзээрэй.

Хадат Вилла 3
Хадат Вилла 3 төслийг хөгжүүлэхдээ бид байгальд ойр, ойр ойрдоо бүр яг ойн цоорхойд, уулс, модоор хүрээлэгдсэн, зөвхөн танд зориулсан тусгай орчин бүрдсэн цогцоор нь шийдэж он удаан жил ялгарч байхаар төлөвлөсөн. Өндөрлөг уулын оройд байрших тусмаа илүү үнэ цэнэтэй, харагдах орчин, бусдаас тусгаарлагдах байдал гэх мэт олон давуу талууд бий.

Ойн цоорхойн гүнд таны сэтгэл санааг чилээхгүй орчин үеийн техник технологийн дэвшилтэт дэд бүтцийн шийдлүүд, модоор хүрээлэх үзэсгэлэнт орчин, 24 цагийн турш харуул хамгаалалтын найдвартай байдал.


Танд танилцуулж буй энэхүү бүтээлийг бид дахин давтагдашгүй онцгой байршилд бүтээсэн. Бид зөвхөн барилга зардаггүй. Бид байгаль дундах сэтгэл ханамж, мэдрэмжтэй цуг өгөхийг зорьдог. Бид танд өглөө нар мандах, орой наран жаргах, үүрийн гэгээ татах, манан будан, цас бороо гээд л байгалийн үзэгдлүүдийг илүү ойроос, гэр өргөөнөөсөө мэдрэх тэр гайхалтай мэдрэмж, үнэ цэнийг хамтад нь санал болгож байгаа юм.

Хадат Вилла 3 төслийн хамгийн том онцлог, ялгарал бол зөвхөн танай гэр бүлд зориулсан орчинг үүсгэж чадсанд оршино. Эргэн тойрон модоор хүрээлэгдсэн юу ч бүү мэд баригдаж болох эмх цэгцгүй төлөвлөлт, барилгуудтай хаяа нийлчих боломжгүй орчинд байршилтай. Үүгээрээ таны сэтгэл ханамж төдийгүй, хөрөнгийн ирээдүйн үнэ цэнийн өсөлтийг аливаа эрсдэлээс хамгаална гэж бид итгэдэг.


Энэ гайхалтай орчинд юу хийж болох вэ?
Хэд алхаад л та гэр бүл, найз нөхөдтэйгөө байгаль дэлхий рүү орж ууланд алхаж, ой модоор зугаалах боломжтой. Гэрийн эзэгтэй нартаа зориулан бүхий л гал тогоонуудад байгаль дунд буйг бодитоор мэдрүүлэх цонхнуудыг төлөвлөж өгснөөрөө онцлогтой. Мөн таны өргөөнд зочид ирж, илүү тухтай орчинг орчинг мэдэрч, зочдоо хүлээн авч уулзалт хийх үүднээс 40 м2 том терраснууд төлөвлөж өгсөн. Аливаа гэр бүлийн аз жаргалд эрүүл мэнд, амжилт бүтээл төдийгүй гэр бүлээрээ цагийг хамтдаа эрүүл зөв, хөгжилтэй өнгөрүүлэх ч мөн адил чухал.

Хэрэв та орчин авахыг хүсэж байвал дараах 3 асуултыг өөртөө тавиарай

  1. Ирээдүйд ойр хавьд барилгажилт баригдах боломжит газар байна уу?
  2. Хөрш зэргэлдээ айлууд жорлон ухаад эхэлбэл яах вэ?
  3. Таны цонхоор өнөөдөр айлууд харагдахгүй байвч тасралтгүй олон жил барилга бариад цонхыг тань хаагаад эхэлбэл яах вэ?

13/06/2018 by marketing 0 Comments

Их цэвэрлэгээний өдрийг зохион байгууллаа.

ЦОБА ХХК-ийн хамт олон энэ өдөр Хоггүй цэвэр орчин бүрдүүлэх СӨХ-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж “Хадат вилла 1” болон “Хадат вилла 3” хотхоны нийтийн эзэмшлийн газар, хотхоны доторх зам талбай, хашааны гаднах ойр орчмын жалга, судгийн хог хаягдлыг бүрэн цэвэрлэлээ.

 

28/05/2018 by marketing 0 Comments

Цоба ХХК Хадат вилла 3 төслийн загварын байр ашиглалтанд орлоо

“ХАДАТ ВИЛЛА 3” төслийн Загварын байр нээлтээ хийлээ.

Та бүхэн гэр бүлээрээ салхинд гарч амрангаа төслийн явц болон загварын байртай танилцаж, ТӨСӨӨЛӨЛӨӨ БОДИТ БОЛГОНО УУ. Бид энэхүү танилцуулах үйл ажиллагааг 7 хоног бүрийн хагас болон бүтэнсайн өдөр хийж байна.

Вилла төсөл хөгжүүлэгч ЦОБА ХХК

Утас: 94001205, 94101205

06/04/2018 by marketing 0 Comments

Бид олон улсын “Төслийн удирдлагын стандарт”-г вилла төсөлдөө амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.

ЦОБА ХХК нь Олон улсын Төслийн Удирдлагын Институтын Монгол улс дахь салбар буюу “Пи Эм Ай Монголиа Чаптэр” байгууллагатай хамтран, нийт ажилчдаа тогтмол сургалтанд хамруулж PMBOK стандартыг вилла төсөлдөө амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.

Бид 2019 онд бүтцээ өөрчилж төсөлд суурилсан бүтэцтэй компани болох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэхүү төслийн удирдлагын стандартыг нэвтрүүлснээр барилга барих, хянах үйл явцыг олон улсын стандартын дагуу хянаж хэрэглэгчидэд цаг хугацаанд нь чанарын шаардлага хангасан, үнэ цэнээ алдахгүй, он удаан жил хэрэглэх бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөх юм.

Төслийн хуваарь болон зардлыг үр ашигтайгаар зохицуулснаар төслөөс хүртэх үр ашиг нэмэгдэж, ирээдүйн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчидэдээ олон улсын стандартын дагуу тайлагнах системийг бүрдүүлэх юм.

Бидний алсын хараа нь бусдын хараагүй, зориглодоггүй ажлуудыг түрүүлж хийхэд оршино.

 

05/04/2018 by marketing 0 Comments

Хадат вилла төслийн заслын материалд Евростандартын өндөр чанартай бренд бүтээгдэхүүнүүдийг ашиглахаар боллоо

Хадат вилла 3 төсөл нь евро стандартын барилгын материал нийлүүлэгч Дойче Велла ХХК-тай хамтран ажиллахаар боллоо. Дотор заслын гол материалууд болох АНУ бренд Kohler сантехникийн тоноглол, евро стандартын шаардлага хангасан тоноглол бүхий Германы Holzer брендийн хаалга, egger брендийн паркетан шал, Герман улсын Dollken брендийн шалны хүрээ, Евро стандартын шаардлага хангасан Итали улсад төвтэй Primi брендийн шал хананы плита гэх мэт хэрэглэгч таний хэрэгцээнд тохирсон чанартай материалуудыг ашиглахаар боллоо.

30/10/2017 by marketing 0 Comments

Төслийн барилгын ажлын гүйцэтгэл #2


  Хадат Вилла – 3  төслийн барилгын ажил амжилттай үргэлжилсээр…
Одоогийн байдлаар 15 хаусын каркас угсралтын ажил 100% дууссан, 6 хаусын 2 дугаар давхарын өрлөгийн ажил үргэлжилж байна.
Мөн гадна бохирын шугамын ажил 70% , дулааны шугамын ажлын бэлтгэл бүрэн хангагдсан байгааг дуулгахад таатай байна.

Төслийн барилгын ажлын гүйцэтгэл #1 (10.01-ний байдлаарх)

2018 онд ашиглалтанд өгөхөөр ажиллаж буй Хадат вилла 3 төслийн карказ угсралтын ажлууд үргэлжилж байна. Одоогийн байдлаар 21 барилгын барилгын суурийн ажил, 1 давхарын өрлөгийн ажил эхэлсэн байна.

2017 онд 21 барилга угсралтыг дуусгаж, бохир дулаан цэвэр ус дэд бүтэцийн ажлыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

15/10/2017 by marketing 0 Comments

Хадат вилла 1 төслийн худалдан авагчид зээлэнд хамрагдах боломжтой боллоо.


Голомт банкны үл хөдлөхийн эксперт Б.Наранжаргалтай ярилцлаа.

– 80 метр квадратаас илүү хэмжээний талбайтай байр авах хүсэлтэй хүмүүс найман хувийн зээлд хамрагдах боломжгүй.  Харин ийм хүсэлтэй иргэдэд Голомт банкнаас бага хүүтэй зээл олгоод эхэлсэн гэж сонслоо…?

– Орон сууцны найман хувийн зээлийн хувьд  хүрэлцээ нь хязгаарлагдмал байгаа. Үүнээс гадна найман хувийн зээлийн ерөнхий шаардлагад метр квадратын үнэлгээ нь 2.1 сая төгрөгөөс хэтрэхгүй гэсэн босго бий.  Мөн таны сая дурьдсанчлан 80 метр квадратаас хэтрэхгүй гэсэн болзол тавьчихсан. Үүнээс болоод 80 метр квадратаас илүү талбайтай  байр авах сонирхол, хэрэгцээтэй хүмүүст аятай, таатай нөхцөлтэй зээлийн үйлчилгээ одоохондоо алга.

Харин манай банкны хувьд  энэ хүмүүст тохирсон зээлийн үйлчилгээ гаргаад байна.

2004, 2005 оны үед найман хувийн зээлтэй холбоотойгоор бараг бүх компани 80 метр квадрат дотор байр барьсан бол сүүлийн үед баригдаж буй байрны талбайн хэмжээ томорч байна.

– Том талбайтай байр авах сонирхолтой хүмүүс ихэссэн учраас барилгын компаниуд орон сууцныхаа талбайг томруулж эхэлсэн гэж ойлгож болох уу?

– Тэгж ойлгож болно. Том талбайтай байрны сонирхол, хэрэгцээ нэмэгдсэн.

Харамсалтай нь санхүүгийн боломж, урьдчилгаа нь байхгүй учраас хэрэгцээ нь эрэлт болж чадахгүй байна л даа. Арилжааны банкны эх үүсвэр нэлээд төвөгтэй. Хадгаламж барьцаалж л зээл авч байгаа. Гэтэл өнөөдөр хадгаламжийн хүү, бодлогын хүү ямар байгаа билээ. Сайн хэлцэл хийж чаддаг хүн банкнаас 15, 16 хувийн хадгаламжийн хүү авчихаад байна. Хадгаламжийн дундаж хүү 13 хувь. Ийм хүүтэй хадгаламж байршуулсан банкны зээлийн хүү 17, 18 хувиас буух ямар ч боломжгүй.

Өмнө дурдсан зээлийн бүтээгдэхүүний тухайд эдийн засаг уналттай, нийлүүлэлтийн илүүдэлтэй, эрэлт хомс ийм үед яаж ажиллах вэ гэдэг дээр ярилцаж, хэлэлцэж, тооцоолж байж гаргаж ирсэн үйлчилгээ. Одоогоор туршилтын журмаар “Мандала”, “Хадат вилла” гээд хоёр хотхон дээр ажиллаж байна.

– “Мандала”, “Хадат вилла”-гаас байр сонгох боломжтой юм байна. Танай банкны санал болгож буй бага хүүтэй байрны зээлийн хугацаа, хүүгийн хэмжээг олон хүн сонирхож байгаа байх…?

– Богино хугацааны санхүүжилт хэрэгтэй хүмүүст таатай нөхцөлтэй бүтээгдэхүүн юм. “Мандала” хотхонд гаргаж байгаа зээл гэхэд л нэг жилийн хугацаагаар авбал дөрвөн хувийн хүүтэй.

Хоёр жилийн хугацаатай авбал зургаан хувь, гурван жилийн хугацаатай хамрагдвал найман хувийн хүүтэй байх юм. 80 метр квадратаас дээш талбайтай байр авахыг хүссэн хүмүүс өнөөдрийн нөхцөлд  арав гаруй жилийн хугацаатай, жилийн 19, 20 хувийн хүүтэй зээлд хамрагдаж байна.

Тэгэхээр манай банкнаас шинээр гаргасан зээлийн бүтээгдэхүүн богино хугацаанд төлбөрөө төлөх боломжтой хүмүүст таатай боломж олгож байгаа гэсэн үг.

– Гадаадад байгаа монголчуудад тохирсон зээл байна. Богино хугацааны орон сууцны зээлийн дотооддоо аль салбарынхан илүү сонирхож байна вэ?

– Манай бүтээгдэхүүнийг амьдрах нөхцөлөө сайжруулъя, чанараа дээшлүүлье  гэсэн хүсэлтэй хүмүүс сонирхож байна.

“Оюу толгой”-д ажилладаг хүмүүсээс эхлээд маш олон хүн сонирхож хандсан. Тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай, хадгаламжийн хугацаа нь хараахан дуусаагүй, ажлын гэрээний хөлс нь жилийн дараа орж ирдэг гэх мэт шалтгаантай хүмүүст тохирсон зээл.

– Танай банкнаас санал болгосон энэ зээлийг сонирхсон хүмүүсийн хандалт ер нь хэр байна?

– Хандалт их байсан. Ганцхан төсөл дээр гэхэд 500 гаруй хандалт авлаа. 500 гаруй хандалтыг нарийвчлаад харахаар яг бодит байдал дээр урьдчилгаа байхгүй гэх мэт асуудлууд гарч байна.

Хүмүүс бэлэн юм хүсдэг. Гэтэл “Мандала” төслийн хувьд орон сууцнууд нь баригдаж байгаа юм. Ер нь барилгын компаниудын хувьд байрны борлуулалт муугаас болоод төслөө амжилттай дуусгаж чаддаггүй зовлон бий. Тиймээс бид том талбайтай байранд орох хүсэлтэй иргэдэд зээл өгөхөөс гадна нөгөө талдаа барилгын компаниа дэмжсэн бодлого  явуулж байна гэж хэлж болно.

– Зээл хүссэн иргэдэд ямар шалгуур тавьж байгаа вэ?

– Мэдээж орлогын эх үүсвэрийг чухалчилна. Орлогын хэмжээ зээлийн хугацаанаасаа хамаарна л даа.

Гурваас олон жилээр зээл олгохгүй гэж ойлгож болохгүй. 15, 20 жилээр зээл гаргах боломжтой. Гэхдээ тодорхой хугацаанд л хүүг нь хөнгөлөх бололцоотой.

– Гурван жил дотроо хүү нь бага, гурваас дээш жилд бол яг одоо олгож буй зээлийн нөхцөлөөр явна гэсэн үг үү?

– Тэгж ойлгож болно. 15 жилээр авна гэвэл эхний гурван жилдээ хүү нь бага байна гэсэн үг.

Нэг зүйлийг онцолж хэлэхэд найман хувийн зээлэн дээр 2.1 саяас  хэтрэхгүй гэдэг бол Голомт банкны шинээр гаргаж буй энэ зээлэнд ийм хязгаар байхгүй.  Банкны хувьд зах зээлийн боломжит бодитой үнэ, чанар, стандарт, орчин гээд бүх талыг нь харж тооцож байж, шалгуурт нийцсэн төслөө сонгож байгаа. Зээлийн хурлаар тухайн гэрээний хэлцлийн үнээр үнийг нь тооцож байна. Өөр нэг онцлох зүйл бий. Нэлээд үнэтэй байр зээлээр авч байгаа иргэдэд сар бүр төчнөөнийг төлөөрэй гээд хатуу хуваарь гаргаад өгчихвөл зээл авсан хүндээ хэцүү.

Зээлдэгчийн хувьд орлого өндөр сар байхад зарим сард нь орлого бага байх гэх мэт шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Тэр бүхнийг нь бодолцож үзээд харилцагчтайгаа хуваарь тохирдог хэлбэр бас бий.

– “Мандала”-г сонгосон шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?

– Үнийн хувьд уян хатан зөв стратеги барьсан нь “Мандала”-гийн нэг давуу тал. Барилгын үе шаттайгаа уялдуулаад үнээ тогтоосон юм билээ.

Захиалгаа хэдийчинээ эрт өгнө төдийчинээ үнийн хөнгөлөлт эдлүүлдэг гэсэн үг. Гэрээгээ эрт хийчихээр мөнгөө хуримтлуулах сэдэл өгдөг давуу талтай. Манай банкны зүгээс орон сууц нь баригдаад дуусангуут зээлээ гаргаад өгнө. Нэг бол байрны гүйцэтгэл нь  70 хувьтай болоход  зээлийг нь тодорхой нэмэлт барьцаатайгаар гаргаад өгчих юм.

“Мандала”, “Хадат вилла” гэсэн хоёр төслийг сонгосон бас нэг шалтгаан нь борлуулалт сайтай байсан. Борлуулалт сайтай байна гэдэг нөгөө талдаа эрэлт ихийг харуулж байгаа хэрэг.

– Танай банкны санал болгож байгаа богино хугацааны бага хүүтэй зээлийн эрэлт огцом өсвөл таслахгүй санхүүжүүлэх боломж бий юу?

– Хангалттай боломж бий.

– Урьдчилгаа хэчнээн хувийг төлөх нөхцөл тавьж байгаа вэ?

– Орон сууцны бусад зээл шиг 30 хувийн урьдчилгаа төлнө. Гэхдээ урьдчилгаан дээр боломж олгож байгаа.

100 хувь зээл авах боломжтой. Урьдчилгааны хуримтлалгүй хэр нь орлого нь боломжийн хүмүүс байдаг. Ийм хүмүүст банкныхаа хүрээнд боломж гаргаж байна. Урьчилгаанд нь өөр хөрөнгө барьцаалаад байранд орох үедээ байраа барьцаалаад явах боломжтой. Өөрөөр хэлбэл төрсөн ээж, аав, ахынхаа байрыг урьдчилгаандаа барьцаалаад зээлд хамрагдах бүрэн бололцоотой. Урьдчилгаандаа автомашинаа тооцуулах боломж бий. Манай банк “Автоланд”-тай хамтарч ажилладаг юм. Үнэлгээ нь тогтчихсон учраас “приус”-ыг шууд тооцоод авна гэсэн.

Цөөхөн байдаг машины хувьд зараад өгье гэж байгаа. Энэ мэтээр урьдчилгааны боломжийг нээж өгөх оролдлогууд хийж байна.

– Танай банкны бага хүүтэй, богино хугацаатай байрын зээлд хамрагдсан хүмүүст тавилгын зээлээ давхар авах боломж байгаа гэсэн үү?

– Тийм боломж байгаа. Арай гэж байраа авчихдаг, хуучин тавилгаа тавья гэхээр гологдоод байдаг, шинийг авъя гэхээр мөнгөгүй гэх мэт асуудал бий.

Тавилгын зээлийг нь шийдээд өгөх боломжтой. Үүнээс гадна ч өөр боломжуудыг санал болгож байна. Сүүлийн үед хүмүүс их аялдаг болсон. Зун болоод ирэхээр гэр бүлээрээ аялдаг. Зарим нь утааны улирлаар гадагшаа явчихаж байна. Том худалдан авалт хийсэн хүний ард аяллын  гэх мэт гэнэтийн хэрэгцээ нь тасалддаг юм байна л даа.

– Гэр бүлийн аяллыг амралтын мөнгө энэ тэрхнээр шийдчихлээ гэхэд ажил хэрэгч, бизнес эрхэлдэг  хүмүүсийн хувьд түншүүдтэйгээ уулзах, форум, экспод оролцох гэх мэт хөрөнгө мөнгө шаардсан аяллын хэрэгцээ ч гардаг шүү. Ийм хэрэгцээг нь ямар хэлбэрээр шийдэж байгаа вэ?

– Бид орон сууцны зээлийг нь судлахдаа л аяллын зориулалттайгаар кредит картыг нь өгчихдөг байя гэж байгаа юм.

Мэдээж ийм карт авсан хүн заавал хэрэглэх шаардлагагүй. Гэхдээ хэрэглээ үүссэн үед хэрэглэх боломжийг нь нээгээд өгнө гэдэг том давуу тал.  Америк, Европын орнуудад их хэрэглэгддэг, дэлхийн нэр хүндтэй Amex картыг өгөх боломжтой. Голомт банк Азидаа илүү нөлөөтэй UNION PAY-тэй хамтраад ган карт гаргаж байгаа. Ган картаа мөн санал болгох боломжтой юм.

– Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Хадат вилла төсөл MONGOLIAN PROPERTY AWARDS 2017-ын ШИЛДЭГ ХАУC ХОТХОН төслөөр шалгарлаа.

ҮНЭ ЦЭНЭ

Бид аливааг хийхдээ бусдын олж хараагүй, хийж чадахгүй зүйлсийг түрүүлж хийнэ гэж зорьдог. Бусдын олж хараагүй, хийж чадахгүй зүйлсийг түрүүлж хийдэг арга барил нь биднийг шинийг санаачлах, илүү өргөн хүрээтэй сэтгэхэд хүргэдэг. Тийм учраас бидний хийсэн вилла, ресорт нь бусдаасаа өвөрмөц, дизайн болоод хэв маягийн хувьд шинэлэг байдаг.

Бидний хийж буй төслүүд бусдаасаа ялгарсан, үнэ цэнэтэй байж, хэрэглэгчдээ насан туршид үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж эдийн засгийн эргэлтэнд түргэн ордог төслүүдийг хийхийг зорин ажилладаг билээ.

НИЙТ ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ, ДАЙЧИН ЗАЛУУЧУУД БОЛОН ЗАХИАЛАГЧИДДАА МАШ ИХ БАЯРЛАЛАА.

14/10/2017 by marketing 0 Comments

Террас эвент #5 (10 сарын-15 ний өдөр зохион байгуулахаар боллоо)

Сайн байна уу. Цоба ХХК-иас зохион байгуулж буй Террас Эвент арга хэмжээг сонирхож буй та бүхэнд баярлалаа. Энэ 7 хоногийн Бямба гаригт төлөвлөгдөж байсан уг арга хэмжээ Ням гаригын үдийн 13 цагаас болж хойшилсоныг та бүхэнд мэдэгдэе.

Та бүхэн уг арга хэмжээнд хүрэлцэн очихоос өмнө манай 94001205, 94011205, 94101205, 99992524 дугааруудад холбогдон урьдчилан бүртгүүлнэ үү.

Террас Эвент нь Хадат Вилла-3 неоклассик хаус төслийн концепцитой төслийн бодит байршил дээр нь танилцах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

Вилла төслийн байршлын онцлог давуу талыг газар дээр нь үзэж мэдрэхээс гадна барилгын ажлын явцтай танилцаж, төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай борлуулагчидаас авах боломжтой.