fbpx


 

Phone: (976) 7713-3355
Sales managers:
(976) 9490 - 1205
(976) 9401 - 1205
(976) 9400 - 1205
(976) 9590 - 1205

Террас эвент #2

X/01-ний Ням гариг. Олон өнгө алагласан намрын сайхан өдөр Хадат Вилла-3 төслийн танилцуулга арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Хүрэлцэн ирсэн зочид болон манай төслөөс сонголт хийсэн харилцагчиддаа баярлалаа.

Вилла төсөл хөгжүүлэгч
ЦОБА ХХК
Утас: 94001205, 94011205, 94101205, 99992524

Террас эвент #1

Хадат Вилла-3 неоклассик хаус төслийн танилцуулга “Террас Эвент” арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Хүрэлцэн ирсэн зочиддоо баярлалаа.

Төслийн R11 хаусын байршилд зассан террас дээр энэхүү арга хэмжээ болж байгаа бөгөөд уг хаусын цонхоор орчин ийнхүү харагдах юм.

Бямба, Ням гариг бүр зохион байгуулагдах энэхүү арга хэмжээнд та ч гэсэн хамрагдах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 94001205, 94011205, 94101205 утсаар лавлана уу.

Вилла төсөл хөгжүүлэгч
ЦОБА ХХК

Хадат 1 төслийн байршилд утаан дахь хорт бодисийн хэмжээг шалгаж туршиж хотын төвтэй харьцуулж үзлээ

2016 онд 17.6 мянган хос гэрлэлтээ батлуулсан нь өмнөх оныхоос 15 хувиар өссөн үзүүлэлт. Гэвч 3.9 мянган хос гэр бүлээ цуцлуулсан нь мөн л өмнөх оныхоос 3.1 хувиар өссөн байна.

Их, дээд сургууль, коллеж, МСҮТ төгсөгчдийг ажилд зуучлах, залуучуудыг ажлын гараагаа амжилттай эхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Хөгжлийн хөтөч” өдөрлөг өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо.

Манай улсад 2016-2017 оны хичээлийн жилд 95 их дээд сургуульд 157.1 оюутан, 86 коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 42.6 мянган оюутан суралцаж байна. Хэдийгээр залуучуудын боловсрол эзэмших үзүүлэлт нь өндөр байгаа ч хөдөлмөр эрхлэлт нь дорвитой нэмэгдэхгүй, дээд боловсролтой ажилгүйчүүдийн эгнээ жил ирэх тусам тэлсээр байгаа юм.

2015-2016 оны хичээлийн жилд дээд боловсрол эзэмшсэн 30894 оюутны 6724 буюу 21.7 хувь нь тухайн жилдээ ажилд орсон байх жишээтэй. Энэ хичээлийн жилд 32826 оюутан их, дээд сургуулиа төгсөж байна. “Монгол Улсын хүний хөгжлийн илтгэл-2016”-д тэмдэглэснээр их, дээд сургуулть төгссөн залуучууд мэргэжлийн ажилд орохын тулд 2,6-3 жилийг зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ.

016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг байгуулснаар залуучуудын асуудлыг төрийн байгууллага анхааралдаа авсан. Энэ өдөрлөгийг тус газраас зохион байгуулж буй юм.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Монгол Улсад 3.1 сая иргэн, 872.8 мянган гэр бүл амьдарч байна. Нийт залуусын 96.5 хувь нь суурь боловсрол эзэмшиж, 15-24 насны иргэдийн 40.7 хувь нь их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцаж байгаа ч боловсролын чанар дэлхийн 122 орноос 115 эрэмбэлэгдэж байгаад бид анхаарах цаг болжээ. Залуу гэр бүлийн 60 хувь нь эцэг, эхтэйгээ хамт амьдарч байна.