БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ХҮН БАЙ, КОМПАНИ Ч МӨН БАЙ
Shambala2056 төсөл болон Лантуун ДОХИО ТББ хамтран говийн цөлжилт ихтэй бүсэд 18,000 ширхэг мод тарьж, арчлан ургуулах 5 жилийн хугацаатай аянд ЦОБА ХХК нэгдлээ.
Энэхүү аяны хүрээнд таны хөрөнгө оруулсан нэг мод бүрд ахин нэг ширхэг улиас модны суулгац Улиастайд байрлах Ид шидийн орон | Magic Mongolia төвийн ойр хавийн айлын хашаанд таригдана.
ЦОБА ХХК ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг барилга болон хаус хотхоны төсөл хэрэгжүүлдэг компани бүрийг хүрээлэн буй орчоо хайрлан хамгаалж, нөхөн сэргээдэг байхыг уриалж байна.
Энэ хүрээнд ЦОБА ХХК тун удахгүй Улиастайн аманд байрлах 100,000 мкв газар 5 жилийн хугацаатай “#МОДОО_ОДОО_ТАРЬЯ” уриатай 20,000 – 25,000 ширхэг мод тарих төсөл эхлүүлэх гэж байна.
Related Posts
X/01-ний Ням гариг. Олон өнгө алагласан намрын сайхан өдөр Хадат Вилла-3 төслийн танилцуулга арга хэмжээ амжилттай болж...
Байгальдаа ойрхон эко шийдэл бүхий амьдралын хэв маягийг илүүд үзэх болсон энэ цаг үед бид Монголдоо анхдагч таун хаусны шинэ...