ТА САРД ЕРДӨӨ 2 САЯ ГАРАН ТӨГРӨГ ТӨЛӨӨД ХАУСТАЙ БОЛОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Биднийг зорин ирдэг олон хэрэглэгчийнхээ хүсэлтийн дагуу ХААН БАНК болон ХАДАТ ВИЛЛА 2 төсөл хамтран Монголд анх удаа Вилла Төслийн хаусыг 20 жилийн хугацаанд, сарын 1%-н хүүтэй зээлд хамрагдан авах боломжийг та бүхэндээ зориулж бид дахин илүү таатай нөхцөлөөр шинэчлэн олгож эхэллээ.
ХААН БАНКНЫ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
- Урьдчилгаа төлбөр: 20%
- Сарын хүү: 1%
- Хугацаа: 20 жил
Дэлгэрэнгүй мэдээллийг та манай борлуулалтын албаны: + 976 – 77133355 дугаараас авах боломжтой.
Байршил: Дарь эх эсвэл 7 буудлын замаар Дамбадаржаа хүрч, тэндээс Бэлхийн замаар яваад Бэлхийн 14-р буудлаар баруун гар тийш, ертөнцийн зүгээр зүүн тийш эргэж хадтын ам руу өгсөөд ХАДАТ ВИЛЛА хотхонд хүрнэ.
Бүрдүүлэх материалын жагсаалт
Цалингийн орлоготой тохиолдолд:
- Зээл хүсэгчийн иргэний үнэмлэх /ҮЗ, ХҮГ нарын цахим үнэмлэх, хүчинтэй хугацаа дуусаагүй байх, дууссан бол сунгуулахаар өгсөн цагаан хуудсыг хавсаргах/
- ҮЗ, ХҮГ нарын оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /ОСИЗ-н хувьд ХУР эсвэл ТҮЦ машины хаягийн лавлагаа авах /Хорооны засаг даргын лавлагаа нь цахим үнэмлэхийн хаягаас зөрсөн тохиолдолд дахин лавлагаа авах/
- Гэрлэлт бүртгэлтэй болон бүртгэлгүй лавлагаа, /ТҮЦ машинаас авсан байж болно/
- Ажлын газрын тодорхойлолт / Албан тоотод огноо, албан тушаал, цалингийн дүн бичигдэж, холбогдох удирдах албан тушаалтны гарын үсэг, тамгаар баталгаажсан байх/
- Цалингийн дансны хуулга /цалингийн цэс – цагдаа цэргийн байгууллагын хувьд/
- НДД-н хур лавлагаа / банк авна /
- Хаан банкны дансаар цалин дамждаггүй бол бусад банкны цалингийн дансны хуулга /ҮЗ сүүлийн 12 сар, ХҮГ сүүлийн 6 сар/
- Хөдөлмөрийн гэрээ / хугацаа нь дуусаагүй, гарын үсэг бүрэн зурагдаж, тамгаар баталгаажсан/
- Захиалгын гэрээ /Худалдах худалдан авах гэрээ /Захиалгын гэрээтэй бол улсын комисс хүлээж авсан акт, худалдах, худалдан авах гэрээтэй бол ҮХХ гэрчилгээний хуулбар, түүхчилсэн лавлагаа /ТҮЦ машинаас авсан байж болно/
- Урьдчилгаа төлсөн баримт, төлөх чадвартайг нотлох баримт, эх үүсвэр бүрдүүлсэнийг нотлох баримт
- Шаардлагатай тохиолдолд худалдагч талын мөнгө шилжүүлэн авах Банкны нэр, дансны дугаар бичсэн өргөдөл
- Шүүхийн шийдвэрийн өр төлбөртэй эсэх лавлагаа, /Шүүхийн шийдвэрийн лавлагааны хураамж төлсөн баримт хавсаргах/
Бизнесийн орлоготой тохиолдолд:
- Түрээсийн гэрээ, түрээс төлсөн баримт /өөрийнх бол ҮХХ-н гэрчилгээний хуулбар/
- Компани болон иргэний санхүүгийн гүйлгээ хийгддэг бусад банкны харилцах дансны хуулга, ХААН Банкны хувьд харилцах дансны дугаар
- Борлуулалтын орлогын түүвэр, кассын баримт, хар дэвтэр
- Бараа материал, ТЭМ-ийн жагсаалт
- Бараа татан авалтын баримт /орлого, зарлага, шилжүүлэг, гадаад гуйвуулгын баримт, гадаад паспортын хуулбар/
Компаний орлого орох бол:
- Санхүүгийн тайлан баланс /Татвараар баталгаажсан болон дотоод/
- Компаний бодит тайлангууд сар тутмаар: Орлого, ББӨ, Худалдан авалт, Зардлын задаргаа /Цалин, ашиглалтын зардал, бусад зардлын баримтууд г.м/
- Татварын өртэй эсэх лавлагаа, хуулийн этгээдийн лавлагаа
- Захиалгын гэрээ /Худалдах худалдан авах гэрээ / – Захиалгын гэрээтэй бол улсын комисс хүлээж авсан акт, худалдах, худалдан авах гэрээтэй бол ҮХХ гэрчилгээний хуулбар, түүхчилсэн лавлагаа /ТҮЦ машинаас авсан байж болно/
- Урьдчилгаа төлсөн баримт, төлөх чадвартайг нотлох баримт, эх үүсвэр бүрдүүлсэнийг нотлох баримт
- Шаардлагатай тохиолдолд худалдагч талын мөнгө шилжүүлэн авах Банкны нэр, дансны дугаар бичсэн өргөдөл
- Шүүхийн шийдвэрийн өр төлбөртэй эсэх лавлагаа, /Шүүхийн шийдвэрийн лавлагааны хураамж төлсөн баримт хавсаргах/
Доорх бичиг баримтыг та банкны салбарт хурууны хээгээ уншуулан ХУР системээс авах боломжтой, эсвэл эх хувиар авчирч болно.
- Оршин суугаа хорооны тодорхойлолт эсвэл төрийн үйлчилгээний цахим машины тодорхойлолт; (Тодорхойлолт нь 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна)
- Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар эсвэл гэрлэсэн эсэх лавлагаа
- Нийгмийн даатгалын дэвтэр (Нийгмийн даатгалын хэлтсээр баталгаажуулсан байх) эсвэл төрийн үйлчилгээний цахим машинаас авсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
- Зээлийн барьцаанд тавигдсан эсэх талаарх үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
Жич: Хамтран зээлдэгч дээрх материалыг мөн адил бүрдүүлнэ.
Гадаад улс орноос зээл хүсэх харилцагчидад зориулсан мэдээлэл болон тавигдах шаардлагын талаар.
Тухайн улс оронд албан ёсны оршин суух эрхтэй байх
- Ажил эрхлэх виз
- Сургалтын виз
- Байнгын оршин суугчын виз
Санхүүгийн эх үүсвэрээ батлах – Зээл төлөх санхүүгийн боломжоо батлах
- Хувь хүн:
- Хөдөлмөрийн гэрээ
- Цалингийн тодорхойлолт
- Дансны хуулга
Аж ахуй нэгж, байгууллага
- Компаний үүсгэн байгуулсан Гэрчилгээ / нотариатаар баталгаажсан байх ба эх хувиараа байж болно /
- Үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэх – гадаад паспорт
- Тогтмол орлогоо батлах – ААН дансны хуулгаар нотлох
- Монгол улсад оршин суугаа хамтран зээлдэгчтэй байх.
Вилла төсөл хөгжүүлэгч ЦОБА ХАУС ХХК
Welcome to La Fiesta Lifestyle
Related Posts
Хадат вилла 3 төсөл нь евро стандартын барилгын материал нийлүүлэгч Дойче Велла ХХК-тай хамтран ажиллахаар боллоо. Дотор...
Террас эвент #5 (10 сарын-15 ний өдөр зохион байгуулахаар боллоо)
Сайн байна уу. Цоба ХХК-иас зохион байгуулж буй Террас Эвент арга хэмжээг сонирхож буй та бүхэнд баярлалаа. Энэ 7 хоногийн...