Үл хөдлөх хөрөнгө тэр дундаа хаусыг гэр бүлүүд амьдралдаа нэг юмуу хоёрхон удаа худалдан авдаг, сольдог. Энэхүү сонголт нь өөрөө амьдралын чухал хариуцлагатай шийдвэрүүдийн нэг байдаг тул та үүнд нухацтай хандах ёстой.
Харагдах орчин, Байршил, Үнэ, Барилгын чанар, Хэрэгжүүлэгч компанийн өмнөх ажлын туршлага, Барилгын чанар, Ирээдүйн үнэ цэнэ, бөөгнөрөл гэх мэт олон зүйлсээр хотхонуудыг хооронд нь харьцуулснаар илүү сайн хаус авах магадлал өндөрсөх нь мэдээж билээ.
Бүх шаардлага нөхцөлийг хангасан, сэтгэлд тань бүрэн нийцэх хаусыг олно гэвэл төдийчинээ хүрэлцээтэй мөнгийг төсөвлөх хэрэгтэй болно. Хэрэв таны төсөв мөнгө хязгаартай бол зарим нэг нөхцөлөө эргэн харж үзэж, хамгийн чухал шаардлагууд дээрээ төвлөрөн, бусад таалагдахгүй байгаа зүйлс нь ирээдүйд засаж болох эсэх талаар нь бодож сонголтоо хийгээрэй. Таны сонголтонд багахан ч гэсэн нэмэр болох үүднээс энэхүү нийтлэлээ орууллаа.
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ КОМПАНИЙН ТУРШЛАГА. Тухайн үйл ажиллагаа явуулж буй чиглэлээрээ тодорхой үр дүнд хүрсэн, салбартаа нэр хүндтэй, өмнө нь хэрэгжүүлсэн төсөл болоод бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар тухайн компанийг дүгнэж болох юм.
БАЙРШИЛ. Энэ бол үл хөдлөх хөрөнгийн үнэд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл. Ялангуяа манай УБ шиг замын түгжрэл ихтэй, өвөлдөө утаатай, хот төлөвлөлт сайнгүй хотод!!! Газар олголт эмх замбараагүй хийгдэж, таны хаусыг тойрч, хот төлөвлөлт, архитектур төлөвлөлт талаасаа зохицохгүй олон барилга орон сууц, гэр хороолол тойроод үүсэх эрсдэлийг тооцож нэг үзээрэй.
АГААРЫН БОХИРДОЛ. Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ гамшигын хэмжээнд очиж энэ нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд хүртэл нөлөөлчихсөн явааг хүн бүр л мэдэх бизээ. Одоо утаа орж ирэхгүй ч ирээдүйд тухайн газар утаатай болох боломжтой эсэхийг та судлахад илүүдэхгүй бизээ.
ХАРАГДАХ ОРЧИН. Харагдах орчин хүний сэтгэл зүй, эрүүл мэндтэй салшгүй холбоотой байдаг ба хүний бие физиологийн шинж чанар, зан төлөвийн эрүүл байдал нь байгальд ойр байхтай шууд хамааралтай
БАРИЛГЫН ЧАНАР. Барилгын материалын галд тэсвэрлэх чадвар, бат бөх чанар, дуу чимээ тусгаарлалт, ус нэвтрүүлэх чадвар, дулаан дамжуулах чавдар ба хадгалах чадвар зэрэг дээр асуухад мөн л илүүдэхгүй бизээ. Интернет хөгжсөн өнөө үед хэдхэн товч дараад л ямар брэндийн ямар бараа бүтээгдэхүүн хэрэглэж байгаа, энэ нь хэр эдэлгээтэй талаар мэдэх боломжтой.
ИРЭЭДҮЙН ҮНЭ ЦЭНЭ. Байрны зөвхөн одоогийн нөхцөл байдлаас гадна мэдээж хэрэг ирээдүйн үнэ цэнийг бас тооцож үзэх хэрэгтэй. Ирээдүйд хэт олны хөлийн газар болох, ойр орчинд өндөр өндөр бүтээн байгуулалт ихээр хийгдэнэ гэвэл сайнгүй нь тодорхой. Мөн одоогийн сул талууд ирээдүйд сайжирснаар давуу тал болж үнэ цэнэ нэмэгдэхийг тооцох хэрэгтэй.
ХУВИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗАР. Хаус хотхоны хамгийн чухал зүйл бол хувийн эзэмшлийн газар. Хувийн эзэмшлийн газартай болсноор та энэхүү газартаа:
- Хүүхдийн тоглоомын талбай
- Хүнсний ногоо тарих хүлэмж
- Усан сан, хиймэл нуур
- Сүүдрэвч
- Задгай террасс, ил гал гэх мэтээр өөрийн хүссэнээрээ тохижуулах боломжтой юм.
СӨХ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА. Үл хөдлөх хөрөнгө ашиглалтад орсны дараагаар үнэ цэнийг өсгөхөд нөлөөлдөг нэг чухал хүчин зүйл бол СӨХ-ийн үйл ажиллагаа юм. Тухайн орон сууц ирээдүйд ямар дүр төрхтэй үлдэх эсэх нь СӨХ-ийн үйл ажиллагаанаас шууд хамаарч байдаг. Иймд СӨХ-ийн үйл ажиллагааг ч бас чухал юм.
Хаус сонирхоод судлаад явахад тэр болгон таалагдахгүй, адаглаад л нэг хоёр зүйл нь сэтгэлд нийцэхгүй, нэг л эргэлзээтэй санагдаад байх вий. Үүнээс болж аятайхан хаус олно гэдэг чинь ямар хэцүү юм бэ гэж бухимдах шаардлагагүй, учир нь мэдэхгүй зүйлдээ эргэлзэж үл итгэнэ гэдэг хүний сэтгэлзүйн нэг онцлог юм. Хүн нэг газраа удаан амьдраад ирэхээр аяндаа дасч, анх сул тал болон харагдаж байсан зүйлс нь нэг их мэдрэгдэхээ больчихдог тал байдаг. Тиймээс боломжийн санагдсан ч эргэлзээд байгаа асуудлуудаа цаашид шийдэгдэж болох асуудлал мөн үү гэдгийг бүтээлчээр нэг бодоод үзээрэй.
ХАДАТ ВИЛЛА 3 хаус хотхон нь хотын их дуу чимээнээс ангид, хоёр уулын дунд ойн цоорхойд хэрэгжиж байгаа байгаа бөгөөд утаа орох эрсдэлээс бүрэн хамгаалагдсан, дэд бүтцийн бүрэн шийдэл бүхий дөрвөн улирлын хаус хотхон юм.
Сүрлэг сайхан уулсын тэргүүнд хөхөөн дуу, шувуудын жиргээг сонсож, сэнгэнэсэн сайхан цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, улирал бүр өнгөө солих уул, ургамал, цэцэгс, ой моддын харц булаам байгалийн сайхан зүй тогтлыг гэрээсээ өрөөнөөсөө тольдон харж, мэдэрч сэтгэлийн таашаал авна гэдэг юутай гайхалтай…
Та хотхоны танилцуулгыг доорх холбоосоор татаж авна уу. Баярлалаа.