Дэлхийн өнцөг булан бүрт Ковид-19 цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед та бид ч тэмцсээр…
2020 оны 11-р сараас эхэлсэн дэлхий нийтийн түүхий эдийн үнийн өсөлтөөс улбаатай барилгын салбарын бараа материалын богино хугацаан дах үнийн огцом өсөлт, Ковидын үеийн ОУ-ын тээвэр зуучийн үйлчилгээний удаашралаас гадна Хятад улсын хил гаалийн саатал, түгжрэлээс бий болсон орлуулах бүтээгдэхүүний хомстол зэрэг нь төслийн үйл ажиллагаанд олон давагдашгүй сөрөг хүчин зүйлсийг бий болгосоор өдийг хүрлээ.
Мөн бидэнтэй хамтрагч үндэсний ханган нийлүүлэгч болон үйлдвэрлэгч нар маань ч мөн адил энэхүү эрсдэлийг даван туулахын тулд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг өнгөрсөн сард л гэхэд 15- 30% хүртэл нэмэгдүүлсэн юм.
Жишээлбэл өнгөрсөн оноос хойш бидний ашигладаг гол бараа материалуудын үнэ өссөөр байгаа буюу мод модон материал 40-45 хувь, хөнгөн цагаан дээвэр 10-15 хувь, тээвэр зууч 30-40 хувь, арматур төмөр 30-40 хувь, цемент 2-6 хувь, шил шилэн материал 12-15 хувь, сантехникийн бараа материал 16.5-22.5 хувь, цахилгаааны бараа материал 15-20 хувь гэх зэргээр өссөн байна.
Иймд бид ЭРХЭМ ЗАХИАЛАГЧ нартаа өгсөн амлалтандаа хүрэхийн тулд төслийг аль болох хугацаанд нь гүйцэтгэж, төлөвлөсөн хугацаанд захиалагч нараа хаусанд нь оруулах, цаашлаад дээрх давагдашгүй гадаад хүчин зүйлсийн нөлөөллөөс үргэлжлүүлэн сэргийлж, төслийн үйл ажиллагааг тасалдуулахгүй даван туулахын тулд үнийн шинэчлэлийн хугацааг 5-р сарын 1-ний өдрөөр хийхээр шийдвэрлэсэн болно.
Үнийн шинэчлэл хийгдэх өдөр: 2021.05.01
Шинэчилсэн үнэ: 320 сая төгрөг
Та үнийн шинэчлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг борлуулалтын албаны: +976 – 77133355 дугаараас аваарай.
Вилла төсөл хөгжүүлэгч ЦОБА ХАУС ХХК
Welcome to La Fiesta Lifestyle
Related Posts
Хадат вилла төсөл хүртэлх 3.8 км замын ажил хувийн хөрөнгө оруулалттайгаар хийгдэж эхэллээ
Компанийн удирдлагууд төсөл эхэлснээс хойш хугацаанд төлөвлөсний дагуу төсөл хүртэлх 4 км шороон замыг, асфальтан зам болгох...
Амжилтынхаа оргилд тухал ХАДАТ ВИЛЛА 2 төслийн борлуулалт хүлээлтээс давсан амжилт үзүүллээ
Амжилтынхаа оргилд тухал ХАДАТ ВИЛЛА 2 төслийн борлуулалт хүлээлтээс давсан амжилт үзүүллээ.