БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ХҮН БАЙ, КОМПАНИ Ч МӨН БАЙ
Shambala2056 төсөл болон Лантуун ДОХИО ТББ хамтран говийн цөлжилт ихтэй бүсэд 18,000 ширхэг мод тарьж, арчлан ургуулах 5 жилийн хугацаатай аянд ЦОБА ХХК нэгдлээ.
Энэхүү аяны хүрээнд таны хөрөнгө оруулсан нэг мод бүрд ахин нэг ширхэг улиас модны суулгац Улиастайд байрлах Ид шидийн орон | Magic Mongolia төвийн ойр хавийн айлын хашаанд таригдана.
ЦОБА ХХК ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг барилга болон хаус хотхоны төсөл хэрэгжүүлдэг компани бүрийг хүрээлэн буй орчоо хайрлан хамгаалж, нөхөн сэргээдэг байхыг уриалж байна.
Энэ хүрээнд ЦОБА ХХК тун удахгүй Улиастайн аманд байрлах 100,000 мкв газар 5 жилийн хугацаатай “#МОДОО_ОДОО_ТАРЬЯ” уриатай 20,000 – 25,000 ширхэг мод тарих төсөл эхлүүлэх гэж байна.
Related Posts
Бодь даатгалтай хамтран ажиллаж байна
Хадат Вилла 2 төслийн оршин суугчдын анхааралд Хадат Вилла 2 төслийн эхний ээлжийн худалдан авагчид маань хаусандаа ороод...
ЦОБА ХХК-Н ХӨГЖҮҮЛЖ БУЙ ХАДАТ ВИЛЛА 2 ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ 70%-Д ХҮРЛЭЭ
ЦОБА ХХК-н хамт олон ковид 19 цар тахлын хүнд цаг үед Хадат Вилла 2 төслийн захиалагчдаа амласан хугацаанд мөрөөдлийн хаусанд...