fbpx


 

Phone: (976) 7713-3355
Sales managers:
(976) 9490 - 1205
(976) 9401 - 1205
(976) 9400 - 1205
(976) 9590 - 1205

Category: Мэдээ, мэдээлэл

ХАДАТ ВИЛЛА II төслийн бартераар гүйцэтгэх бараа, ажил үйлчилгээний санал:

Материалаар хийгдэх бартерын жагсаалт

Материалын жагсаалт Хувь
Арматур 50
Бетон 100
Сантехникийн   гадна дотор шугам 100
ОСБ   хавтан 50
Гибсэн   хавтан 100
Труба 100
Орос   хатаалгатай банз 100
Хөөсөнцөр   хавтан 100
Түлш 100

Ажлын хөлсөөр хийгдэх бартерын жагсаалт

Ажлын хөлсний жагсаалт Хувь%
Цэвэр ус, халуун дулааны шугамын ажил 50
Дотор цахилгааны монтаж 50
Дотор сантехник монтаж 50
Механизм газар шорооны ажил 50
Түшиц хананы ажил 3м өндөртэй, 30 см өргөнтэй 50
Суурийн ажил 50
Гадна тохижилтын ажил 50

Жич: Дэлгэрэнгүй тоо хэмжээний мэдээллийг та манай хариуцаж буй ажилтан Хишигдалайтай холбогдон авна уу.

И-Мэйл хаяг:  Khishigdalai@tsoba.mn 

Утас: 99104850

ХАДАТ ВИЛЛА 2 Төсөл эхэллээ

Байгальдаа ойрхон эко шийдэл бүхий амьдралын хэв маягийг илүүд үзэх болсон энэ цаг үед бид Монголдоо анхдагч таун хаусны шинэ цогцолборыг тэр дундаа комьюнити буюу хөршийн холбоо гэгдэх өнөө цагт мартагдсан өдөр тутмын халуун дотно уур амьсгал найрсаг харилцаатай хотхоныг бүтээхээр эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч хэн бүхэнд зориулан Хадатвилла – 2 төслөө амжилттай эхлүүлээд байна.

Tөслийн гол зорилго

Орчин үед хүмүүсийн амьдралд Эрүүл идэвхтэй амьдрал буюу Quality of life гэх ойлголт илүү давамгайлж хөгжилтэй орнуудын хүмүүс энэхүү трендийг амьдралынхаа хэв маягт нийцүүлэн амьдрахыг илүүд үзэх болжээ.

Хадат вилла 2-ийн концепт, төлөвлөлтөөрөө  дамжуулж дэлхийн чиг хандлага, хүмүүний эрүүл ухаалаг амьдралын хэв маягаар амьдрах боломжийг олгох гэж зорьсон нь бидний энэ удаагийн төслийн хамгийн том зорилго юм.

Хадат вилла 2 төсөл нь хадатын хөндийд инээд хөөр цалгисан УБ хотын хамгийн цэгцтэй, гайхамшигт үзэгдэх харууцтай байгальтай байршилд хэрэгжиж байна. Бид энэ удаа цуврал төслүүдийн 500 орчим гэр бүлээ илүү аз жаргалтай, илүү сонирхолтой, илүү хөгжилтэй амьд харилцаатай амьдрах хөршийн холбоог үүсгэж буйгаараа онцлогтой. Хадат вилла 2 төсөл нь  хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлөхүйц төлөвлөлт, концепцтой Монголын хамгийн анхны төсөл бөгөөд өнөөгийн зах зээлд тэсрэлт хийж чадсан буй төслийг та бүхэнд танилцуулж байна.

Бид байшин зардаггүй, бид амьдралын хэв маяг зардаг гэх зарчимтай ажилладаг хамт олны хувьд дараах бусад төслүүдэд байхгүй, ялгарал бүхий 3 давуу тал, төслийн зорилгийг таний шинэ хэв маягт зориулж бүтээлээ.

1  Connect people & Community

Үр бүтээлтэй идэвхтэй амьдрал буюу Quality of life

  • Өнөө цагийн амжилттай яваа 500 гэр бүлийг холбож, тэдгээр гэр бүлүүд амралтын өдрүүдээ хамтдаа, байгаль дунд хийж болох шинэ сонирхлоороо нэгдэснээр Хадатын хөндийд цоо шинэ амьдралын хэв маяг  үүсэх юм. Хадатын оршин суугчдын маань амралтын өдрүүдээ хамтдаа шинэ хобби, шинэ хүрээлэл дунд, адал явдлаар дүүрэн кино шиг өнгөрүүлэх  нь бидний энэ удаагийн төслийн хамгийн том зорилго юм. Бид байгаль дунд хийж болох шинэ сонирхлын клубуудыг байгуулах замаар хөршийн холбоо, community үүсгэхээр төлөвлөж байна.

2 Quality of life

Түрээсийн хаус

  • 50 ш  түрээсийн хаусыг  төсөлдөө тусгаж өгснөөр бид таны амьдралынхаа чухал цаг хугацаагаа зориулж чадахгүй байгаа дотны нандин бүх хүмүүстэй цагийг хамтдаа гайхалтай өнгөрөөх боломжийг олгож байна. Түүнчлэн  дэлхийн чиг хандлагад зайнаас ажиллах хэрэгцээ шаардлага үүсч буй энэ үед оффисийн зориулалтаар ашиглаж болохуйц төлөвлөж өгссөнөөрөө онцлогтой.

Нийтийн өргөө / Celebration house /

  • Бас нэгэн ШИНЭЛЭГ үйлчилгээ нь тэмдэглэлт өдөр, баяр ёслол, төрсөн өдөр, амралтын өдрүүдээр  хайртай хүмүүстэйгээ цагийг гайхалтай өнгөрүүлэх 15ш нийтийн өргөө /celebration house/ -г амралтын өдрүүдээр зочлох таны хайртай дотны  хүмүүс, найз нөхөд, түншүүдэд зориулан бүтээсэн. Таний зочдыг оройдоо илүү тав тухтай орчинд амрах асуудлыг ч бид давхар шийдсэн бөгөөд бид Khadat resort /24 өрөөтэй/ гэж нэрлэсэн.

Үйлчилгээний Төв / Commercial house /

3 LA FIESTA LIFE STYLE

Эрхэмсэг ялдам эмэгтэйчүүддээ

  • Амьдралын гэрэл гэгээ болсон эмэгтэйчүүд ээжүүдийнхээ өдөр тутмын ажлыг хөнгөвчилж өөрсдөдөө илүү их цаг зарцуулах боломжийг олгохоор бид амт чанартай бэлэн хоолны бэлдэц буюу /Take away foods/ мөн хувцас цэвэрлэгээ, дуудлагын гэр цэвэрлэгээ, хүүхдийн сургуульд хүргэх автобус /Shuttle bus/ зэрэг цаг хэмнэх олон үйлчилгээг санал болгох юм. Бүсгүй танд /La fiesta life style/ амралтанд байгаа мэт мэдрэмжийг төрүүлэхүйц таатай орчинг бүрдүүлж буй мөн л хамгийн анхны төсөл гэдэгээрээ онцлоготой.

LANDSCAPING & KIDS

Гадна талбайн тохижилт & хүүхдэд ээлтэй бүтээн байгуулалт

Монголдоо анхдагч хүүхдэд ээлтэй машин замгүй гадна тохижилт бүхий төлөвлөлттэй, томоохон хэмжээний ногоон байгууламж бүхий  таун хаус байх юм.

  • Хүн байгаль 2-н шүтэлцээг хослуулж байгалийн 5 мах-бодь болох мод, ус, төмөр, гал, шороонд суурилан гадна тохижолт, хүүхдийн тоглоомын талбайг өвөрмөц бүтээн байгуулалтаар хийж өгснөөр таны хүүхэд илүү аюулгүй баталгаат орчинд өсөн торних боломжийг бид бүрдүүлж өгсөн.

Гэх мэт хүмүүсийн мэдрээгүй, хараагүй, ойлгоогүй байгаа зүйлсийг та бүхэнд Хадат вилла 2 төслөөрөө дамжуулж таний шинэ эрүүл, утга учиртай амьдралын хэв маягт зориулж бүтээлээ.

3,8 км хувийн хөрөнгө оруулалттай зам ашиглалтанд ороход бэлэн боллоо.

Цоба ХХК нь KH1 Хадат вилла 50 айлын хотхон төслийг амжилттай дуусган, Хадат 2 болон Хадат 3 төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Анх Хадат вилла 1 төслийг хэрэгжүүлэхийн өмнө одоогийн шороон замаар чийгшил ихтэй, бороо орсон үед машин явах боломжгүй байсан. Энэхүү налуу далангийн ажлыг төслийн бүтээн байгуулалтын хүрээнд 2014 онд нийтдээ 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, энэхүү эгц налуу, эрсдэл өндөр бүхий шороон замыг тэгшлэн сайжруулалт хийсэн ба 2015 оноос эхлэн жил бүр хориос гучин сая төгрөгийн зам засварын ажлыг хийж гүйцэтгэсээр ирсэн. Өнөөдрийн байдлаар өссөн дүнгээр нийтдээ 360 сая орчим төгрөгийн зардал гаргасан. Энэхүү сайжруулсан шороон зам, дэд бүтэцийн ажлууд хийгдсэнээр Хадатын амны газрын үнэлгээ 3 саяаас 15 сая болтолоо өссөн байдаг.

Бид төсөлөө хэрэгжүүлэх явцад Хадатын аманд амьдарч буй иргэдийн хувьд шороон замын тоосжилт иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, хөрсөн доороос гарч ирсэн хад асга эд хөрөнгө, авто машины эврдэлийг нэмэгдүүлэх эрсдэл байсаар байна. Тоосжилтоос болж иргэд удаа дараа компанид хүсэлт гомдолууд тавьж байсан.

Манай компани нь иргэдийн энэхүү санал гомдолын дагуу Нийслэлийн холбогдох газруудад хүсэлт, шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл эцсийн байдлаар хариу аваагүй болно. Иймд, ЦОБА ХХК нь өөрийн хөрөнгөөр замын бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөн, замын бүтээн байгуулалтын ажлыг 2019 оны 11 сарын 1-нээс өмнө 3.8 км асфальтан замын ажлыг хийж дуусгалаа.

Хадатын амын 3,8 км хатуу хучилттай авто зам тавигдсанаар шороо тоосжилтгүй, эд хөрөнгийн тань элэгдэл гэмтэл харьцангуй багасах ба иргэн таны хөрөнгийн үнэ цэнэ өснө гэдэгт итгэлтэй байна.

Мөн учирч болох гамшиг, эрсдлүүдээс урьдчилан сэргийлэх хугацаа нэмэгдсэнээр амгалан тайван эрүүл орчинд амьдрах боломж бүрдэнэ. Манай компани нь Хадатын амыг Улаанбаатар хотын жишиг ам болгон хөгжүүлэх зорилгын хүрээнд шилэн кабель татах боломжийг судалж, Юнивишн, Скаймедиа гэсэн компаниудтай холбогдож 10 км шилэн кабель 2019 онд татагдсан.

Хадат вилла төсөл хүртэлх 3.8 км замын ажил хувийн хөрөнгө оруулалттайгаар хийгдэж эхэллээ

Компанийн удирдлагууд  төсөл эхэлснээс хойш хугацаанд төлөвлөсний дагуу төсөл хүртэлх 4 км шороон замыг, асфальтан зам болгох  ажлыг хувийн хөрөнгө оруулалттайгаар 2019/09/05-с албан ёсоор эхлүүлж, 2019/10/20 гэхэд 4 км шороон замыг бүрэн хучиж дуусгах  болсныг дуулгахад таатай байна.
Мөн хотхон хүртэл 8км шилэн кабелийн шугамын ажил хийгдэж, хэрэглэгч та Юнивишн, Скаймедиа хүссэн компаниа сонгон гурвалсан үйлчилгээг авах боломжтой болсонг дуулгахад таатай байна.

Одоогоор 1 ээлжний 61 загвар, 2 ээлжний 65 загварын хауснууд зарагдаж дууссан бөгөөд ашиглалтан орсон 160 м2 талбайтай  62 загварын байрнаас 3 ширхэг, 2 ээлжний 66 загварын цөөнх хаус үлдлээ. Үлдсэн байрны мэдээллийг төслийн үлдсэн хаусны мэдээлэл товчийг дарж, татаж мэдээлэл авна уу.

Үлдсэн хаус мэдээлэл

ХҮНДЭТГЭСЭН: Вилла төсөл хөгжүүлэгч ЦОБА ХХК

94011205, 94001205

“ЭРҮҮЛ АГААРТ ЭНХ ТУНХ, АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАХ ОРЧНЫГ БҮТЭЭЦГЭЭЕ”

ХАДАТ ВИЛЛА 3 төслийн 1-р ээлж ашиглалтанд орлоо

ЦОБА ХХК-ний хэрэгжүүлж буй Хадат вилла 3 төслийн 1 ээлж ашиглалтанд ороход бэлэн боллоо.

БЗД-н улаан хуаран дэд станцаас орж ирэх 19 км цахилгаан дамжуулах шугам хийгдсэн (Энэ хүү цахилгаан дамжуулах шугам нь Хадатын амны нийт оршин суугчид БЗД болон СБД талаас 2 талын найдвартай эх үүсвэртэй болохоор байгаа), Мөн саяхан хотхонд маань шилэн кабель орж ирч та скай медиа, юнивишн хүссэн оператороо сонгож өндөр хурдны интернет, ТВ үзэх боломжтой боллоо.

Хадат вилла төслийн 1,2 ээлжнээс 63 (Цэвэр талбай нь128m2) загвар, 65 (Цэвэр талбай нь142m2) загвар тус бүр 100 хувь зарагдаж дууссан ба 1 ээлжний 62 загварын ороход бэлэн 3 ш хаус үлдлээ.

Шинэчлэгдсэн брошурыг доорх шинэчлэгдсэн брошур хэсгээс татаж мэдээлэл авна уу.

Шинэчлэгдсэн брошур

Зарагдсан байшингын мэдээллийг та үлдсэн хаусны мэдээлэл товчийг дарж татаж авна уу.

Үлдсэн хаусны мэдээлэл

ХҮНДЭТГЭСЭН: Вилла төсөл хөгжүүлэгч ЦОБА ХХК
94011205, 94001205
“ЭРҮҮЛ АГААРТ ЭНХ ТУНХ, АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАХ ОРЧНЫГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ”

Бид “Talk Talk English” сургалтын төвтэй хамтран ажиллалаа.

ЦОБА ХХК нь ажилтнуудынхаа сурч хөгжих, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, өөрийгөө нээн харуулах боломж олгох, багаар ажиллах, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх зорилгоор Олон улсын болон Монгол улсын сургалтын байгууллагуудтай тогтмол хамтран ажиллахыг эрмэлздэг.

Энэ удаад бид ажилтнуудынхаа хамтдаа сурч хөгжих, англи хэлнийхээ төвшинг нэмэгдүүлэх тал дээр нь анхаарч “Talk Talk English” сургалтын төвтэй 6 сарын хугацаанд амжилттай хамтран ажиллалаа.

Их цэвэрлэгээний өдрийг зохион байгууллаа.

ЦОБА ХХК-ийн хамт олон энэ өдөр Хоггүй цэвэр орчин бүрдүүлэх СӨХ-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж “Хадат вилла 1” болон “Хадат вилла 3” хотхоны нийтийн эзэмшлийн газар, хотхоны доторх зам талбай, хашааны гаднах ойр орчмын жалга, судгийн хог хаягдлыг бүрэн цэвэрлэлээ.

 

Цоба ХХК Хадат вилла 3 төслийн загварын байр ашиглалтанд орлоо

“ХАДАТ ВИЛЛА 3” төслийн Загварын байр нээлтээ хийлээ.

Та бүхэн гэр бүлээрээ салхинд гарч амрангаа төслийн явц болон загварын байртай танилцаж, ТӨСӨӨЛӨЛӨӨ БОДИТ БОЛГОНО УУ. Бид энэхүү танилцуулах үйл ажиллагааг 7 хоног бүрийн хагас болон бүтэнсайн өдөр хийж байна.

Вилла төсөл хөгжүүлэгч ЦОБА ХХК

Утас: 94001205, 94101205

Бид олон улсын “Төслийн удирдлагын стандарт”-г вилла төсөлдөө амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.

ЦОБА ХХК нь Олон улсын Төслийн Удирдлагын Институтын Монгол улс дахь салбар буюу “Пи Эм Ай Монголиа Чаптэр” байгууллагатай хамтран, нийт ажилчдаа тогтмол сургалтанд хамруулж PMBOK стандартыг вилла төсөлдөө амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.

Бид 2019 онд бүтцээ өөрчилж төсөлд суурилсан бүтэцтэй компани болох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэхүү төслийн удирдлагын стандартыг нэвтрүүлснээр барилга барих, хянах үйл явцыг олон улсын стандартын дагуу хянаж хэрэглэгчидэд цаг хугацаанд нь чанарын шаардлага хангасан, үнэ цэнээ алдахгүй, он удаан жил хэрэглэх бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөх юм.

Төслийн хуваарь болон зардлыг үр ашигтайгаар зохицуулснаар төслөөс хүртэх үр ашиг нэмэгдэж, ирээдүйн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчидэдээ олон улсын стандартын дагуу тайлагнах системийг бүрдүүлэх юм.

Бидний алсын хараа нь бусдын хараагүй, зориглодоггүй ажлуудыг түрүүлж хийхэд оршино.

 

Хадат вилла төслийн заслын материалд Евростандартын өндөр чанартай бренд бүтээгдэхүүнүүдийг ашиглахаар боллоо

Хадат вилла 3 төсөл нь евро стандартын барилгын материал нийлүүлэгч Дойче Велла ХХК-тай хамтран ажиллахаар боллоо. Дотор заслын гол материалууд болох АНУ бренд Kohler сантехникийн тоноглол, евро стандартын шаардлага хангасан тоноглол бүхий Германы Holzer брендийн хаалга, egger брендийн паркетан шал, Герман улсын Dollken брендийн шалны хүрээ, Евро стандартын шаардлага хангасан Итали улсад төвтэй Primi брендийн шал хананы плита гэх мэт хэрэглэгч таний хэрэгцээнд тохирсон чанартай материалуудыг ашиглахаар боллоо.