БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ХҮН БАЙ, КОМПАНИ Ч МӨН БАЙ
Shambala2056 төсөл болон Лантуун ДОХИО ТББ хамтран говийн цөлжилт ихтэй бүсэд 18,000 ширхэг мод тарьж, арчлан ургуулах 5 жилийн хугацаатай аянд ЦОБА ХХК нэгдлээ.
Энэхүү аяны хүрээнд таны хөрөнгө оруулсан нэг мод бүрд ахин нэг ширхэг улиас модны суулгац Улиастайд байрлах Ид шидийн орон | Magic Mongolia төвийн ойр хавийн айлын хашаанд таригдана.
ЦОБА ХХК ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг барилга болон хаус хотхоны төсөл хэрэгжүүлдэг компани бүрийг хүрээлэн буй орчоо хайрлан хамгаалж, нөхөн сэргээдэг байхыг уриалж байна.
Энэ хүрээнд ЦОБА ХХК тун удахгүй Улиастайн аманд байрлах 100,000 мкв газар 5 жилийн хугацаатай “#МОДОО_ОДОО_ТАРЬЯ” уриатай 20,000 – 25,000 ширхэг мод тарих төсөл эхлүүлэх гэж байна.
Related Posts
НЭМЭЛТ БАРЬЦААГҮЙ БАНКНЫ ЗЭЭЛЭЭР ХАУСТАЙ БОЛОХ БОЛОМЖ
Зөвхөн таван хэрэглэгчид “ХАДАТ ВИЛЛА 2” төслийн 1-р ээлжийн цөөн үлдсэн хауснаас Монгол улсад анх удаа Вилла...
ХАДАТ ВИЛЛА-2 ТӨСЛИЙН 1-Р ЭЭЛЖИЙН ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ АВЧ ДУУСЛАА
Гэр бүл тэр дундаа хүүхдэд ээлтэйгээр төлөвлөгдсөн Нордик загварын Хадат Вилла II төслийн 1-р ээлжийн бүтээн байгуулалт...