Нүүр ТУХАЙ ТӨСӨЛ БЛОГ МЭДЭЭ ХОЛБОО БАРИХ
EN

Хайх зүйлээ бичнэ үү

Архитектур дизайн

Модерн


22 га талбай

Хаусны тоо

Сингл 139.


139 хаус

Технологи

Барилгын технологи: Канад технологийн модон барилга


Үйлчилгээ: Ресторан, цэцэрлэг, дэлгүүр, фитнесс, бассейн, эмийн сан, өдөр өнжүүлэх.
Нийтийн эзэмшил: Сагс, воллейболын талбай.
Хүүхдийн тоглоомын талбай: Эгнээ бүрт төлөвлөгдсөн

Улаанбаатар хотоос 19 км-ын зайтай, гайхамшигт онгон байгальд ой мод бүхий байгалийн цогцолборт газарлуу 15 мин, Улиастайн голоос 10 мин зайтай энэхүү байршил нь Бэлхийн Хадатын зуслангийн хажууханд 1 км-ийн зайд байрлаж байна.

Хадат Вилла 2 төсөл нь Хадат Вилла-1 төслийн нэгэн адил Канад технологийн модон бүтээцтэй барилга юм. Энэхүү төсөл нийт 139 айлын хаус төсөл бөгөөд залуу, бие даасан байдал, шинэ хэв маягийг эрхэмлэгч хэрэглэгчдэд зориулсан модерн загварын 100% сингл хаусууд юм. 

Хадат Вилла 2 төслийн онцлог нь мөн л уулын энгэрт, өндөрлөг алсын хараа сайтай байршилд төлөвлөгдсөн бөгөөд загварын хувьд байршлын давуу талыг тодруулсан шалнаасаа тааз хүртэл цонхтой, модерн загварын сингл хаусууд гэдгээрээ онцлог. 


Айл бүр өөрийн хашаа, 465 м.кв аас дээш эзэмшил газартай. Хашаан дотор зайлшгүй байх шаардлагатай явган хүний зам, амарч тухлах саравч, хүүхдийн тоглоом зэргийг багтаасан.

Үүнээс гадна эгнээ бүрт хүүхдийн тоглоомын талбай ба амарч тухлах орчин бүрдүүллээ. Та салхинд найган ганхах модны эрэгт зориулалтын шорлог хийх талбайд найз нөхөд гэр бүлийн хамт шорлог хийж, морь унаж, хүссэн үедээ уул хадандаа авирч, илүү ихийг өндрөөс харж, өвлийн улиралдаа цана чаргаар гулгах боломжийг Хадат Вилла 2 төсөл зөвхөн танд зориуллаа.

Бидний амьдралд мөнгөөр үнэлэгдэшгүй олон хүчин зүйлс бий. Ая тухыг, амар амгалан байдлыг, агшин бүрийн үнэ цэнийг, үр хүүхдийнхээ хөгжилтэй инээдийг, амьдралаас авч болох олон хором мөчүүдийг бид хэзээ ч хэрхэвч мөнгөөр үнэлж чадахгүй. Яг үүн шиг бидний төсөлд мөнгөөр үнэлэгдэшгүй зүйлс олон бий. Бид таны амьдралын агшин хором бүрийг байгальтай нягт холбохыг хүссэн.


 Цахилгаан

КТПН 400 кВа 8 ш суурилуулагдана.

 Зам

СБД Бэлхийн засмал замаар 16 км явж Бэлхи, Хадатын амаар 4.0 км сайжруулсан шороон замаар явж хүрнэ.

Халаалт

Карборобот Унгар улсын нам даралтын уурын зуух 8 ширхэг суурилуулагдсан бөгөөд айл бүр нэгдсэн халаалтын шугамд холбогдсон. 

Цэвэр ус

Гүний худаг 120 м, 6 ш эх үүсвэртэй. 200 тн нөөцийн савтай, нэгдсэн байдлаар халаалтын шугамтай зэрэгцэн угсрагдаж айл бүртэй холбогдсон.

Бохирын систем

Септик системээр бохирын асуудлыг шийдсэн бөгөөд айл бүр бохирын системтэй холбогдоно.

Харилцаа холбоо

Мобиком, Юнителийн гар утасны сүлжээ орсон. Юнивишний гурвалсан үйлчилгээ орохоор төлөвлөгдсөн

Та мэдээллээ үлдээгээд төслүүдийн танилцуулга имэйл хаягаараа хүлээн аваарай.