Нүүр ТУХАЙ ТӨСӨЛ СУДАЛГАА МЭДЭЭ ХОЛБОО БАРИХ
EN

Хайх зүйлээ бичнэ үү

Архитектур дизайн

Итали


3.8 гa талбай

Хаусны тоо

Сингл 27. Твин 18


45 хаус

Технологи

Канад технологийн модон барилга


Үйлчилгээ: Ресторан, цэцэрлэг, дэлгүүр, фитнесс, эмийн сан
Нийтийн эзэмшил: Сагс, Хүүхдийн тоглоомын талбай, хиймэл нуур.
Хүүхдийн тоглоомын талбай: Төлөвлөгдсөн

Улаабаатар хотоос 18 км-ын зайтай, ой мод бут сөөгөөр хүрээлэгдэж далайн түвшинээс дээш 1800 метр өргөгдсөн маш сайхан харцтай газар төлөвлөгдсөн.Бэлхийн Хадатын зусланд Хадат 2 төслөөс 1 км-ийн наана байрлаж байна.

Ирээдүйд 1 талаараа хурдны зам орж ирэхээр төлөвлөгдсөн. Төслийн байршил нь өндөрлөг, байгальдаа ойр байгаагаараа бусад төслүүдээс ялгаатай.

Итали загварын Канад технологиор барьсан энэхүү төслийн зорилго нь хэрэглэгчдийн хэрэглээний зардлыг багасгаж, хэрэглэгчдийг хотоос гадуур, эрүүл аюулгүй, тогтмол амьдрах хэв маягийг уриалан дуудах байсан.

Алсад харагдах гайхалтай харц, өндөр уулсыг гэр дотроосоо та өглөө бүр хараа бэлчээх боломжийг олгосон нь төслийн гол үнэ цэнэ байсан.

Хадат Вилла 1 хотхонд эхнээс нь оновчтой зөв төлөвлөлт хийгдсэн ба та болон таны үр хүүхэд, гэр бүлийн үнэтэй цаг мөч бүрийг илүү хөгжилтэй байлгахын тулд хүүхдийн цэцэрлэг, ресторан, лаунж, фитнес гэх мэтийг хотхоны дунд төлөвлөн мөн сагсан бөмбөгийн талбайг бас шийдэж өгсөн.

Хадат 1 төслийн байршлын сонголтыг зөв хийсэн гэж үздэг. Энэ нь бидний борлуулалт болон хандалтын тооноос харагдаж байгаа.

Төслийнхөө байршлыг утаа орж ирэх боломжгүй, харц сайтай газар сонгосон. Төслийн бүтээн байгуулалт эхэлснээс эхний 3 сард эхний 27 сингл хаус зарагдсан нь салбартаа урьд хожид байгаагүй борлуулалтын амжилт тогтоосон. Төслийн сингл хаус нь зарагдаж дууссанаас хойш өдийг хүртэл хэрэглэгчид дахин сингл хаус авах сонирхол, хүсэлтээ илэрхийлж  байсан. Энэ нь Улаанбаатар хотод цэнгэг агаарт байгалийн үзэсгэлэнт газарт нэгдсэн зөв төлөвлөлт, нэгдсэн дэд бүтэц бүхий сингл хаусанд амьдрах эрэлт хэрэгцээ ямар их  байгааг харуулсан.

 Цахилгаан

3 км ээс БЗД Цуурайн амнаас 10000 КвТ агаарын шугам татна.

 Зам

СБД Бэлхийн засмал замаар 16 км явж Бэлхи, Хадатын амаар 4.0 км сайжруулсан шороон замаар явж хүрнэ.

Халаалт

Унгар улсын эко, утаагүй Карборобот нэгдсэн уурын зуухаар айл болгоныг халаахаар шийдэгдсэн.

Цэвэр ус

180 метрийн гүнээс цэвэр усаар тэжээгдсэн.

 Бохирын систем

Бие даасан, септик систем төлөвлөсөн.

Харилцаа холбоо

Мобиком, Юнителийн гар утасны сүлжээ орсон. Юнивишний гурвалсан үйлчилгээ орохоор төлөвлөгдсөн

Та мэдээллээ үлдээгээд төслүүдийн танилцуулга имэйл хаягаараа хүлээн аваарай.

Та мэдээллээ үлдээгээд төслүүдийн танилцуулгыг
хүлээн аваарай.