fbpx


 

Phone: (976) 7713-3355
Sales managers:
(976) 9490 - 1205
(976) 9401 - 1205
(976) 9400 - 1205
(976) 9590 - 1205

ЦОБА ХХК

Бид аливааг хийхдээ бусдын олж хараагүй, хийж чадахгүй зүйлсийг түрүүлж хийнэ гэж зорьдог. Бусдын олж хараагүй, хийж чадахгүй зүйлсийг түрүүлж хийдэг арга барил нь биднийг шинийг санаачлах, илүү өргөн хүрээтэй сэтгэхэд хүргэдэг. Тийм учраас бидний хийсэн вилла төслүүд нь бусдаасаа өвөрмөц, дизайн болоод хэв маягийн хувьд шинэлэг байдаг.

Бидний түүх

ЦОБА ХХК нь урьд нь хувь хүний захиалгаар тэдний хүссэн загвараар амины орон сууцыгтүлхүүр гардуулах нөхцөлтэйгээр барьж, хүлээлгэн өгөх чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн. 2014 оноос Улаанбаатар хотын хүн амын нягтаршил болон төв рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаар болон хөрсний бохирдол, хэрэглэгчдийн хүсэл сонирхол зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагаас үүдэн вилла хаус хотхон (Амины орон сууцны хотхон)-ы төслийн  хөгжүүлэлт, менежмент чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулж байна.

Вилла төслийн үнэ цэнэ гэдэг зүйлийг харц, орчин бүрдүүлдэг. Бидний хэрэгжүүлж буй төслүүд байршлын хувьд уулын хяр, орой, уулын энгэр өндөрлөг газарт алсын харц сайтай газарт байрлах ба ой мод, уулсаар хүрээлсэн зөвхөн таньд зориулсан хувийн орчин бүрдүүлсэн, эмх замбараагүй төлөвлөлтөөс ангид тийм байршилд төлөвлөж өгдгөөрөө онцлогтой.

Эрхэм зорилго

БУСДЫГ ДУУРАЙЛГҮЙ АНХДАГЧ БАЙЖ ХҮМҮҮСИЙН АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛЫГ БҮТЭЭЛЦЭХ

Үнэт зүйл

  • Бүх хүнд шударга нээлттэй ханддаг байх
  • Алдаа дутагдлыг өөрөөсөө хайж, алдаа хийсэн ч шударгаар хүлээж, хариуцлага хүлээхээс айдаггүй байх
  • Алдаан дээрээ суралцдаг байх
  • Хийж буй ажилдаа 100% эзэн нь болж, чин сэтгэлээсээ гүйцэтгэдэг байх
  • Компани нэг том цогц систем гэдгийг ойлгож, бусад алба нэгжүүдтэй харилцан уялдаатай ажилладаг байх
  • Гүйцэтгэл, үр дүнд суурилж ажилладаг байх
  • Аливааг хийхдээ бусдын олж хараагүйг харж, хийж чадахгүй зүйлсийг түрүүлж хийхийг зорьдог байх
  • Өөрчлөлт шинэчлэлтэд соргог байж, шинэ санал санаачлагыг нээлттэй дэвшүүлдэг байх
  • Хэзээд байгаадаа сэтгэл ханадаггүй, шинэ зүйл, сорилтод өлсгөлөн байх
  • Тасралтгүй шинэ арга зам, шийдэл хайдаг байх нь биднийг хөгжүүлдэг гэдгийг ойлгож, хэрэгжүүлдэг байх
  • Сурч хөгжиж, өөрчлөгдсөнөөрөө баяр баяслыг мэдэрдэг байх
  • Шинэ сорилт, өөрчлөлтөд нээлттэй байж түүнээсээ суралцдаг байх
  • Хамтын сурч хөгжих орчныг бүрдүүлж, харилцан мэдлэг, туршлагаа хуваалцаж сурч хөгждөг байх

Бүтэц зохион байгуулалт

Удирдлагын баг
Төслийн удирдлагын газар
Санхүү бизнес хөгжлийн газар
Маркетингийн хэлтэс
Борлуулалтын хэлтэс
Захиргаа хүний нөөцийн хэлтэс
ts-13

Хүний нөөц

ЦОБА ХХК-д үүсэн бий болсон баялагаас хамгийн том, үнэлшгүй хөрөнгө нь одоо ажиллаж байгаа баг гэдэгт бүрэн итгэдэг.

ЦОБА ХХК нь 30 гаруй ажилчидтай. Компанийн хамт олон 2012 оноос хойш АОС-ны угсралт, вилла хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллаж байгаа ба компанийн инженер техникийн ажилтнууд нь энэ чиглэлээр 7 жил дагнан ажиллаж байна.

Компанийн ихэнх удирдах ажилтнууд залуу мэргэжилтнүүд байдаг ба бид чиглэл тус бүртээ өөрсдийгөө тогтмол хөгжүүлэхээс гадна гадаад дотоодын шилдэг мэргэжилтнүүдтэй олон төрлөөр хамтран ажиллаж, компанийн өрсөлдөх чадварыг тогтмол нэмэгдүүлж байна.

ts-15

Төслийн менежмент

Манай компани нь 2014 оноос Хадат Вилла 1 амины орон сууцны хотхоны төслийг эхлүүлэн амжилттай хэрэгжүүлээд байгаа билээ. Бид энэ төсөл дээр дэд бүтцийн болоод төлөвлөлтийн олон бэрхшээлүүдтэй тулгарч байсан. Гэвч зөв алсын хараа, бизнесийн зарчим, бүтэц тогтолцоо нь энэхүү олон бэрхшээлүүдийг боломж болгон, асуудлыг шийдвэрлэх компаний зөв соёлыг бий болгосон.

Бид удирдлага болон ажиллах арга барилын хувьд тогтсон уламжлалт арга барилаар явж байсан. Энэхүү уламжлалт арга барил нь өсөн нэмэгдэж байгаа энэхүү зах зээл, нийгмийн орчинд зохицохгүй болохыг ойлгосон.

Өсөн нэмэгдэж буй хурдацтай хөгжилд хэрэглэгчид хугацаандаа чанартай бүтээгдэхүүн авах хүлээлт нь улам бүр нэмэгдэж байгаа тул төслийн менежментийн PMBOK стандартыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

Энэхүү стандарт болон аргачлалыг хэрэгжүүлснээр бид төслийн хэрэгжилтийн явцад бидэнд тулгардаг томоохон асуудлууд болох хугацаа, чанар, зардал гэх мэт хүчин зүйлсийн удирдлагыг цэгцтэй болгохыг зорьж ажиллаж байна.

ts-15

Бид юу хийдэг вэ?

1 Төслийн төлөвлөлт

2 Зах зээлийн судалгаа

3 Газрын судалгаа

4 Дэд бүтцийн шийдэл

5 Ерөнхий төлөвлөлт

6 Эскиз болон дизайн

7 Маркетинг

8 Барилга угсралт

БИДНИЙ ДАВУУ ТАЛ

Манай хамт олон нь шинийг эрэлхийлэгч, чадварлаг, мэргэшсэн залуучуудаас бүрддэг ба бид хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг сонсож, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөр байлгах зарчмыг баримталдаг.

Монголдоо жишиг болохуйц ногоон хотхоныг ашиглалтанд оруулсан, олон жилийн туршлагатай мэргэжлийн инженер техникийн ажилчид болон төслийн менежментийн баг хамт олноос бүрдсэн.

Бид зах зээлийн судалгаан дээр үндэслэн хэрэглэгчдийн шаардлагыг тодорхойлсны үндсэн дээр үнэ цэнэ бүхий бүтээгдэхүүнийг бий болгодог.

Төслийн менежментийн PMBOK стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа.

Бидний хэрэгжүүлж байгаа төсөл дээр ажиллаж шалгагдсан, туршлагатай, найдвартай туслан гүйцэтгэгчид болон ханган нийлүүлэгч байгууллагуудтай хамтран ажилладаг.

Монгол орны байгаль, уур амьсгалын нөхцөлд туршигдсан, батлагдсан хамгийн найдвартай дэд бүтэц болон техникийн шийдлүүд, хямд үнэтэй, чанартай материалуудыг ашигладаг.

Манай амины орон сууцны зураг төслөөр мэргэшсэн туршлагатай баг хамт олон мөн туршлагатай зөвлөхүүд маань хэрэглэгчдийн хүсэл сонирхол, амьдралын хэв маяг, ирээдүйн чиг хандлагад нийцүүлэн зөвхөн виллад зориулсан ерөнхий төлөвлөлт, эскиз, 3 хэмжээст экстерьер болон интерьерийн шийдлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг.

Бид амины орон сууцны хотхоны нэгдсэн цогц шийдлийг санал болгодог.

ts-16

Хэрэглэгчид

Иргэдийн амжиргааны түвшин дээшилж өрх бүр өөрийн орон сууцаа сайжруулж, эзэмшил газар бүхий амины орон сууцтай болохыг эрмэлзэх болжээ. Энэ нь бидний сонгосон зах зээл дээр томоохон эрэлт бүхий сегмент байгааг харуулж байгаа ба хувийн орон сууцанд амьдрах шинэ амьдралын хэв маяг сэтгэлгээ ч эрс өөрчлөгдөж байна.

Бид бүтээгдэхүүнээ зорилтот хэрэглэгчиддээ техникийн бүрэн шийдэлтэйгээр, иж бүрэн судалгаа, шинжилгээ зураг төсөл хийсний үндсэн дээр санал болгодог. Үл хөдлөх хөрөнгийн хувьд хүний хэрэгцээг бүрэн хангасан, үнэ цэнэ нь байнга өсөн нэмэгдэж чадахуйц байлгахыг зорьдог.