fbpx


 

Phone: (976) 7713-3355
Sales managers:
(976) 9490 - 1205
(976) 9401 - 1205
(976) 9400 - 1205
(976) 9590 - 1205

Агаарын бохирдол ба Ковид 19

Ковид 19-р нас барах магадлал 1 куб м-д эзлэх агаарын бохирдол дахь нарийн ширхэгт тоосонцрын(PM 2.5) түвшин 1 микрограм-р нэмэгдэхэд 8%-р ихэсдэг – (Harvard T.H. Chan School of Public Health)
Ковид 19 цар тахал дэлхий нийтэд эрчтэй тархахтай зэрэгцэн иргэдийн нас баралтын түвшин агаарын бохирдлын хэмжээтэй их хамааралтай болохыг олон улс орон батлав.
Жишээлбэл, Европын хамгийн агаарын бохирдол ихтэй нутгийн нэг болох Хойд-Италид Ковид 19-с болж нас барсан иргэдийн тоо 3 дахин их байсан бол Нидерланд улсын агаарын бохирдлын хэмжээ 20%-р ихэсхэд Ковид 19 туссан иргэдийн тоо 100% нэмэгдсэн байна.

Иймд олон улс орны иргэдийн хотын гадна цэвэр агаартай бүсэд суурьшин амьдрах урсгал ихсэж байгаа ба үүний тод жишээ нь Хадат Вилла 2 төслийг сонгон захиалга хийж буй олон захиалагчид болж байна.Хайртай гэр бүлийнхээ төлөө
Хамгийн зөв сонголтыг хийгээрэй.

Бодь даатгалтай хамтран ажиллаж байна

Хадат Вилла 2 төслийн оршин суугчдын анхааралд

Хадат Вилла 2 төслийн эхний ээлжийн худалдан авагчид маань хаусандаа ороод эхэлсэн билээ.
Иймд оршин суугчид та бүхнийг “Үл хөдлөх хөрөнгийн иж бүрэн даатгал”-д өөрийн хөрөнгөө даатгуулахыг хүсэж байна.

La Fiesta Life Style
Хадатын хөндий – Монголын анхны эко суурин

17/11/2021 by marketing 0 Comments

ХАУС АВАХАД ХЯЛБАР БОЛЛОО – ХАДАТ ВИЛЛА 2 ТӨСӨЛ

Олон улс даяар тогтвортой ирээдүйг бүтээлцэх, ногоон эдийн засгийн дэмжих төслүүдийг эрэн хайж, санхүүжүүлэх бодлого эрчимжсээр байна.

Цоба Хаус компани нь байгуулагдсан цагаасаа тогтвортой хөгжлийн чиг баримжааг дээдлэн УБ хотын хүн амын хэт төвлөрлийг сааруулах, замбараагүй хот төлөвлөлтөөс зайлсхийж улмаар хүн-байгальд ээлтэй эко шийдлүүдээр хүмүүсийн амьдрах орчныг сайжруулахаар зорин ажилладгаа өмнөх төслийн хөгжүүлэлтүүдээр харуулж иржээ.

Монголын банк санхүүгийн салбарынхан Хадат вилла II төслийг тогтвортой ирээдүйг бий болгох ногоон бүтээн байгуулалт гэж үнэлж дүгнэсэн учир, урт хугацааны өндөр дүнтэй хөрөнгө оруулалтаар дэмжин хамтран ажиллахаар боллоо.

Цоба Хаус компани нь дэлхий дахинд нүүрлээд буй Ковид19 цар тахлаас улбаатай санхүүгийн хүнд хэцүү үед захиалагч бүрийнхээ амьдралын чанарыг сайжруулж, эрүүл аюулгүй орчинд, хотын стресс, бухимдлаас зайдуу амьдрах ШИНЭ БОЛОМЖИЙГ доорх нөхцөлийн хамт бий болгож байна.

Энэхүү онцгой таатай нөхцөлүүдийг Хадат Вилла II төслийн 2-р ээлжийн захиалагч нар эдлэж байгаа нь эрэлтийг нэмэгдүүлж, захиалга хурдтай дүүрэхэд нөлөөлөхөөр байна.

Хадат Вилла II төслийн 1-р ээлжийн амины орон сууцны захиалгыг 250 сая төгрөгөөр өнгөрсөн жилийн эхээр авч байсан бол өдгөө ашиглалтад орох үед 350 сая төгрөгт хүрч, эртэч захиалагч бүрдээ 100 сая төгрөгийн хөрөнгийн өсөлтийг үзүүлсэн юм.

Энэ чиг хандлага цаашид ч хадгалагдаж, 2-р ээлж ашиглалтад орох үед мөн л үнэлгээ нь өсөх төлөвтэй байна.

Захиалга өгөх: 77133355

Дэлгэрэнгүй мэдээлэл авах формыг ЭНД ДАРЖ бөглөнө үү.

Дуусашгүй баяр баяслыг яг одоо мэдэр

Хадат вилла – 2 төсөл

ХАДАТ ВИЛЛА-2 ТӨСЛИЙН 1-Р ЭЭЛЖИЙН ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ АВЧ ДУУСЛАА


Гэр бүл тэр дундаа хүүхдэд ээлтэйгээр төлөвлөгдсөн Нордик загварын Хадат Вилла II төслийн 1-р ээлжийн бүтээн байгуулалт сүндэрлэх зуур захиалга эрчимтэй хийгдэж дууслаа.


Хүн-байгальд ээлтэй эко шийдлүүд бүхий өмнөх хөгжүүлэлтүүдээрээ итгэл дааж чадсан учраас банк санхүүгийн байгууллагууд ЦОБА компанийн төслүүд дээр уян хатан нөхцлөөр төлбөр төлөх олон боломжуудыг хэрэглэгчдэд маань олгож ирсэн.

Хадат Вилла II төслийн 2-р ээлжийн захиалгын хувьд ч төлбөр төлөх боломжуудыг илүү уян хатан, дарамтгүй болгож, сайжруулна гэдгийг амлаж байна.

Олон орны хилийн орц гарц боомилогдож, бараа бүтээгдэхүүн таталт гацсан энэ үед ЦОБА компанийн хамт олон ч хүнд сорилтуудтай тулж, төслийн дуусах хугацаа хойшлох эрсдэлд олон удаа орж байлаа. Гэлээ ч хамт олны сэтгэл зүтгэл, мэдлэг ур чадвар, оновчтой гаргалгаануудын ачаар 1-р ээлжийн 106 айлын таун хаусын бүтээн байгуулалтыг амалсан хугацаандаа амжилттай гүйцэтгэсээр байна.

Улиастайн голын бэлд орших үзэсгэлэнт Хадатын хөндийд оршин суугчид өргөө гэртээ тухлан төвхнөж, мандах нар-давхралдан сүндэрлэх уул усыг өдөр бүр тольдон амьдарч эхлэх өдөр тун удахгүй тохиох гэж байна.

Амьдралын таатай орчинг бүрдүүлэхэд чиглэдэг бидний хувьд захиалагчдаа шинэ өргөөг нь гардуулан өгөх мөчид, “Би зөв сонголт хийжээ” гэж гаргасан шийдвэртээ талархаж, төсөөллөөс нь давж чадсан тэр их баяр жаргалыг оршин суугчид маань мэдрэхийг харж, хуваалцах хамгийн сайхан байдаг.

ЦОБА ХХК-н хөгжүүлсэн төсөл бүр цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн нь өсөж байгаагийн тод илрэл нь Хадат Вилла-1 хотхоны үл хөдлөх хөрөнгүүд таван жилийн өмнөхөөс хоёр дахин өндөр үнээр өдгөө зах зээлд борлуулагдаж буй нь юм.

Графикаас төслүүдийн үнэлгээ хэрхэн өссөнийг харна уу

Хадат Вилла цуврал гурван төслийг ЦОБА ХХК нь орчин үеийн стандартын дагуу, эко , эмх цэгцтэй төлөвлөлттэйгээр хөгжүүлж буй билээ. ЦОБА компанийн хувьд төсөл хэрэгжүүлэхдээ анхнаасаа оролцогч талуудад мөн хэрэгжиж буй газартаа ээлтэй, инноваци шингэсэн хэлбэрээр хөгжүүлдэг.

Цаашлаад төслөө хаялгүйгээр улам сайжруулж, оршин суугчидтайгаа нягт уялдаа холбоотой байхад чиглэдэг. Үүний нэг жишээ нь, өмнөх төслүүдийн хүрээнд анхны оршин суугчдаа хүлээн авсан цагаас эхлэн, хөршийн холбоог бий болгоход манлайлж, хамтдаа гүйх, алхах, баярууд тэмдэглэх, мод тарих, хог түүх гэх мэт олон үйл ажиллагаануудаар дамжуулан харилцаа холбоогоо нягтаршуулсаар өдийг хүрсэн нь юм.


ЦОБА ХАУС ХХК
Welcome to La Fiesta Lifestyle

НЭМЭЛТ БАРЬЦААГҮЙ БАНКНЫ ЗЭЭЛЭЭР ХАУСТАЙ БОЛОХ БОЛОМЖ

Зөвхөн таван хэрэглэгчид “ХАДАТ ВИЛЛА 2” төслийн 1-р ээлжийн цөөн үлдсэн хауснаас Монгол улсад анх удаа Вилла төсөл дээр хэрэгжиж буй банкны 1%-н хүүтэй, 20 жилийн хугацаатай “НЭМЭЛТ БАРЬЦААГҮЙ” зээлээр захиалга хийх боломжийг санал болгож байна.


БАНКНЫ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ: 

Урьдчилгаа төлбөр: 20%
Зээлийн   хүү /жилийн/: 12%
Зээлийн хүү /сарын/: 1%
Зээлийн хугацаа: 240 хүртэл сар
Хаусны захиалга авч буй үнэ  350 сая /125мкв/

Та доор өгөгдсөн товч асуулгыг бөглөж, дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтийг өгснөөр бид тантай эргэн холбогдож танд хэрэгтэй мэдээллийг өгөх болно.



Төслийн байршил: Дарь эх эсвэл 7 буудлын замаар Дамбадаржаа хүрч, тэндээс Бэлхийн замаар яваад Бэлхийн 14-р буудлаар баруун гар тийш, ертөнцийн зүгээр зүүн тийш эргэж хадтын ам руу өгсөөд ХАДАТ ВИЛЛА хотхонд хүрнэ.

Холбоо барих утас: 77133355

Khadat Villa 2

ХАДАТ ВИЛЛА 2 ТӨСӨЛ ДЭЭР ЦӨӨХӨН ХАУС ҮЛДЛЭЭ

СҮҮЛИЙН 12 ХАУС ДЭЭР ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

МОНГОЛД АНХ УДАА ВИЛЛА ТӨСӨЛ ДЭЭР ХЭРЭГЖИЖ БУЙ САРЫН 1%-Н ХҮҮТЭЙ 20 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ХААН БАНКНЫ ТААТАЙ ЗЭЭЛЭЭР ОЛОН ЗАХИАЛАГЧИД ХАДАТ ВИЛЛА 2 ТӨСЛӨӨС ХАУСТАЙ БОЛСНЫ ҮР ДҮНД СҮҮЛИЙН 12 ХАУС ДЭЭР ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ.
ТАНЫГ АМЖИЖ ЗАХИАЛГА ХИЙЖ, БИДНИЙ САНАЛ БОЛГОЖ БУЙ СҮҮЛИЙН 12 ХАУСНЫ ЭЗЭН БОЛОХЫГ УРЬЖ БАЙНА.
ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАХ ЦАГИЙН ХУВААРЬ: ӨДӨР БҮР 10:00 – 18:00 ЦАГИЙН ХООРОНД

ХААН БАНКНЫ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
  • Урьдчилгаа төлбөр: 20%
  • Сарын хүү: 1%
  • Хугацаа: 20 жил
Хадат Вилла 2 төслийн борлуулалтын утас: 77133355

Вилла төсөл хөгжүүлэгч ЦОБА ХАУС ХХК
Welcome to La Fiesta Lifestyle

02/07/2021 by marketing 0 Comments

ХАДАТ ВИЛЛА 2 ТӨСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ТҮННЕЛИЙН СИСТЕМ

Хотын гадна ба Бие даасан дэд бүтцийн шийдлүүд

№3 – Дэд бүтцийн түннелийн систем

ЗУН БОЛГОН ГАЗАР ШОРООНЫ АЖИЛ ХИЙЖ ТАНЫ ТАВ ТУХЫГ АЛДАГДУУЛАХГҮЙ

ЦОБА ХХК өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бие даасан вилла төслүүдийн туршлага дээрээ үндэслэж ХАДАТ ВИЛЛА – 2 төсөл дээрээ илүү сайжруулсан ДЭД БҮТЦИЙН ТҮННЕЛийн системийг нэвтрүүлэн ашиглаж байна.
Тухайн түннелийн системийг ашигласнаар:
✅Илүү найдвартай буюу хөлдөж хэрэглээний ус тасрах эрсдэл байхгүй
✅Эвдрэл гэмтлийг хугацаа алдахгүй илрүүлж, засварлана
✅Засвар үйлчилгээ хийх хугацаа харьцангуй бага(Удаан хугацаагаар хэрэглээний ус тасрахгүй)
✅30-40 жилийн дараа их засвар ороход зардал бага, түргэн хялбар гүйцэтгэнэ

Вилла төсөл хөгжүүлэгч ЦОБА ХАУС ХХК
Welcome to La Fiesta Lifestyle

24/06/2021 by marketing 0 Comments

ХАДАТ ВИЛЛА 2 ТӨСЛИЙН УУЛЫН ЗАМ

Хотын гадна ба Бие даасан дэд бүтцийн шийдлүүд

№3 – Уулын зам

Уулын зам

ЦОБА ХХК ХАДАТ ВИЛЛА төслийн болон тухайн бүс нутгийн оршин суугчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд зориулж бүтээн байгуулсан 4.2 км үргэлжлэх асфальтан замын ачаар тухайн бүс нутгийн газрын үнэлгээ 3 – 15 сая болж өсөхийн хажуугаар үлэмж хэмжээний тав тух, цэвэр цэмцгэр байдлыг оршин суугчдад бий болгосон байна.
Харин ХАДАТ ВИЛЛА 2 төслийн хүрээнд биднийг зорин ирдэг хэрэглэгчдийн хамгийн их асуудаг асуулт бол энэхүү төслийн уулын зам хэрхэн засагдах вэ? гэсэн асуулт байдаг бөгөөд үүний хариултыг та бүхэнтэй хуваалцья.

УУЛЫН ЗАМ АШИГЛАЛТАД ОРОХ ХУГАЦАА: 2021 оны 11 сар
Одоогийн уулын сайжруулсан шороон зам нь:
✅Монгол улсын замын стандартад нийцсэн
✅20 см зузаан буталсан чулуун суурьтай
✅5 см зузаан асфальтбетон
✅Нийт 932 м-н урттай, 7 м-н өргөн
✅1-2 м-н өргөнтэй явган хүний замтай
✅Явган хүний замтай талдаа босоо бетон хашлага буюу бордюртай
✅Уулан талдаа ус зайлуулах чулуун бэхэлгээтэй шуудуутай
✅Хальтиргаанаас хамгаалсан резин түрхлэгтэй
✅5 байрлалд хурд сааруулагчтай зам болон сайжруулан засагдана
🌟ГЭРТЭЭ ХАРИХ ЗАМ ХАМГИЙН ГОЁ БӨГӨӨД АЮУЛГҮЙ
🌟ХАДАТ ВИЛЛА ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ 70%-Д ХҮРЛЭЭ

Вилла төсөл хөгжүүлэгч ЦОБА ХАУС ХХК
Welcome to La Fiesta Lifestyle

МОНГОЛД АНХ УДАА ВИЛЛА ТӨСӨЛ ДЭЭР ХЭРЭГЖИЖ БУЙ 20 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ 1 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ

ТА САРД ЕРДӨӨ 2 САЯ ГАРАН ТӨГРӨГ ТӨЛӨӨД ХАУСТАЙ БОЛОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Биднийг зорин ирдэг олон хэрэглэгчийнхээ хүсэлтийн дагуу ХААН БАНК болон ХАДАТ ВИЛЛА 2 төсөл хамтран Монголд анх удаа Вилла Төслийн хаусыг 20 жилийн хугацаанд, сарын 1%-н хүүтэй зээлд хамрагдан авах боломжийг та бүхэндээ зориулж бид дахин илүү таатай нөхцөлөөр шинэчлэн олгож эхэллээ. 

ХААН БАНКНЫ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ: 

  1. Урьдчилгаа төлбөр: 20%  
  2. Сарын хүү: 1%
  3. Хугацаа: 20 жил

Дэлгэрэнгүй мэдээллийг  та манай борлуулалтын албаны:  + 976 – 77133355 дугаараас авах боломжтой.

Байршил: Дарь эх эсвэл 7 буудлын замаар Дамбадаржаа хүрч, тэндээс Бэлхийн замаар яваад Бэлхийн 14-р буудлаар баруун гар тийш, ертөнцийн зүгээр зүүн тийш эргэж хадтын ам руу өгсөөд ХАДАТ ВИЛЛА хотхонд хүрнэ.


Бүрдүүлэх материалын жагсаалт

Цалингийн орлоготой тохиолдолд:

  • Зээл хүсэгчийн иргэний үнэмлэх /ҮЗ, ХҮГ нарын цахим үнэмлэх, хүчинтэй хугацаа дуусаагүй байх, дууссан бол сунгуулахаар өгсөн цагаан хуудсыг хавсаргах/
  • ҮЗ, ХҮГ нарын оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /ОСИЗ-н хувьд ХУР эсвэл ТҮЦ машины хаягийн лавлагаа авах /Хорооны засаг даргын лавлагаа нь цахим үнэмлэхийн хаягаас зөрсөн тохиолдолд дахин лавлагаа авах/
  • Гэрлэлт бүртгэлтэй болон бүртгэлгүй лавлагаа, /ТҮЦ машинаас авсан байж болно/
  • Ажлын газрын тодорхойлолт / Албан тоотод огноо, албан тушаал, цалингийн дүн бичигдэж, холбогдох удирдах албан тушаалтны гарын үсэг, тамгаар баталгаажсан байх/
  • Цалингийн дансны хуулга /цалингийн цэс – цагдаа цэргийн байгууллагын хувьд/
  • НДД-н хур лавлагаа / банк авна /
  • Хаан банкны дансаар цалин дамждаггүй бол бусад банкны цалингийн дансны хуулга /ҮЗ сүүлийн 12 сар, ХҮГ сүүлийн 6 сар/
  • Хөдөлмөрийн гэрээ / хугацаа нь дуусаагүй, гарын үсэг бүрэн зурагдаж, тамгаар баталгаажсан/
  • Захиалгын гэрээ /Худалдах худалдан авах гэрээ /Захиалгын гэрээтэй бол улсын комисс хүлээж авсан акт, худалдах, худалдан авах гэрээтэй бол ҮХХ гэрчилгээний хуулбар, түүхчилсэн лавлагаа /ТҮЦ машинаас авсан байж болно/
  • Урьдчилгаа төлсөн баримт, төлөх чадвартайг нотлох баримт, эх үүсвэр бүрдүүлсэнийг нотлох баримт
  • Шаардлагатай тохиолдолд худалдагч талын мөнгө шилжүүлэн авах Банкны нэр, дансны дугаар бичсэн өргөдөл
  • Шүүхийн шийдвэрийн өр төлбөртэй эсэх лавлагаа, /Шүүхийн шийдвэрийн лавлагааны хураамж төлсөн баримт хавсаргах/

Бизнесийн орлоготой тохиолдолд:

  • Түрээсийн гэрээ, түрээс төлсөн баримт /өөрийнх бол ҮХХ-н гэрчилгээний хуулбар/
  • Компани болон иргэний санхүүгийн гүйлгээ хийгддэг бусад банкны харилцах дансны хуулга, ХААН Банкны хувьд харилцах дансны дугаар
  • Борлуулалтын орлогын түүвэр, кассын баримт, хар дэвтэр
  • Бараа материал, ТЭМ-ийн жагсаалт
  • Бараа татан авалтын баримт /орлого, зарлага, шилжүүлэг, гадаад гуйвуулгын баримт, гадаад паспортын хуулбар/

Компаний орлого орох бол:

  • Санхүүгийн тайлан баланс /Татвараар баталгаажсан болон дотоод/
  • Компаний бодит тайлангууд сар тутмаар: Орлого, ББӨ, Худалдан авалт, Зардлын задаргаа /Цалин, ашиглалтын зардал, бусад зардлын баримтууд г.м/
  • Татварын өртэй эсэх лавлагаа, хуулийн этгээдийн лавлагаа
  • Захиалгын гэрээ /Худалдах худалдан авах гэрээ / – Захиалгын гэрээтэй бол улсын комисс хүлээж авсан акт, худалдах, худалдан авах гэрээтэй бол ҮХХ гэрчилгээний хуулбар, түүхчилсэн лавлагаа /ТҮЦ машинаас авсан байж болно/
  • Урьдчилгаа төлсөн баримт, төлөх чадвартайг нотлох баримт, эх үүсвэр бүрдүүлсэнийг нотлох баримт
  • Шаардлагатай тохиолдолд худалдагч талын мөнгө шилжүүлэн авах Банкны нэр, дансны дугаар бичсэн өргөдөл
  • Шүүхийн шийдвэрийн өр төлбөртэй эсэх лавлагаа, /Шүүхийн шийдвэрийн лавлагааны хураамж төлсөн баримт хавсаргах/

 

Доорх бичиг баримтыг та банкны салбарт хурууны хээгээ уншуулан ХУР системээс авах боломжтой, эсвэл эх хувиар авчирч болно.

  • Оршин суугаа хорооны тодорхойлолт эсвэл төрийн үйлчилгээний цахим машины тодорхойлолт; (Тодорхойлолт нь 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна)
  • Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар эсвэл гэрлэсэн эсэх лавлагаа
  • Нийгмийн даатгалын дэвтэр (Нийгмийн даатгалын хэлтсээр баталгаажуулсан байх) эсвэл төрийн үйлчилгээний цахим машинаас авсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
  • Зээлийн барьцаанд тавигдсан эсэх талаарх үл хөдлөх хөрөнгийн лавлагаа

Жич: Хамтран зээлдэгч дээрх материалыг мөн адил бүрдүүлнэ.

 

Гадаад улс орноос зээл хүсэх харилцагчидад зориулсан мэдээлэл  болон тавигдах шаардлагын талаар. 

Тухайн улс оронд албан ёсны оршин суух эрхтэй байх

  • Ажил эрхлэх виз
  • Сургалтын виз
  • Байнгын оршин суугчын виз

Санхүүгийн эх үүсвэрээ батлах – Зээл төлөх санхүүгийн боломжоо батлах

  • Хувь хүн:
  • Хөдөлмөрийн гэрээ
  • Цалингийн тодорхойлолт
  • Дансны хуулга

Аж ахуй нэгж, байгууллага

  • Компаний үүсгэн байгуулсан Гэрчилгээ / нотариатаар баталгаажсан байх ба эх хувиараа байж болно /
  • Үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэх – гадаад паспорт
  • Тогтмол орлогоо батлах – ААН дансны хуулгаар нотлох
  • Монгол улсад оршин суугаа хамтран зээлдэгчтэй байх.

 

Вилла төсөл хөгжүүлэгч ЦОБА ХАУС ХХК

Welcome to La Fiesta Lifestyle 

default

ЦОБА ХХК-Н ХӨГЖҮҮЛЖ БУЙ ХАДАТ ВИЛЛА 2 ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ 70%-Д ХҮРЛЭЭ

ЦОБА ХХК-н хамт олон ковид 19 цар тахлын хүнд цаг үед Хадат Вилла 2 төслийн захиалагчдаа амласан хугацаанд мөрөөдлийн хаусанд нь оруулахаар хичээн ажиллаж, төслийн гүйцэтгэлийг 70% -д хүргэн амжилттай ажиллаж буйг дуулгахад таатай байна.

Бодит байдал дээр төлөвлөгөөний дагуу өмнөх оны 11 сарын дунд үед эхлэх каркасны ажил 90 хоногийн хөл хорио, хил гаальтай холбоотой бараа материалын сааталд хугацаа алдсаны улмаас энэ оны 2 сард эхэлсэн хэдий ч дөрөвхөн сарын хугацаанд бид сантехник, цахилгааны ажлаа дуусгаж доторлогооны ажлаа амжилттай эхлүүлж байна.

ХАДАТ ВИЛЛА 2 ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ 70%-Д ХҮРЛЭЭ



Таныг өөрийн биеэр төслийн гүйцэтгэлтэй танилцахыг урьж байна.

Борлуулалтын албаны: +976 – 77133355 дугаартай холбогдон урьдчилж цаг товлон хүрэлцэн ирээрэй.

ТА ИРЭЭД МЭДЭР, БИД ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛЬЯ

 

Вилла төсөл хөгжүүлэгч ЦОБА ХАУС ХХК
Welcome to La Fiesta Lifestyle